“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

51 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ОЧИР

 

Ямар ч үйл, зүйл удахаараа улиг болдог. Үүнтэй дүйх нэг асуудал бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авсан хүмүүсийн холбогдсон хэрэг юм. Олон нийт “… “Эрдэнэтийн 49”-ийнхний буюу Д.Эрдэнэбилэг нарын хэрэг” гэхээр мэддэг болсон.

Энэ асуудал хоёр талаасаа тайлбарлагддаг. Нэг талаасаа, Д.Эрдэнэбилэг нарын “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан 2015-2016 оны үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худалдаж авсан. Үүнийг улстөрчид 2016 оны сонгуулийн өмнөхөн дэлгэж тавьсан. Тэгэхдээ “…Луйвар” хэмээн зарласан. Үүнд, “…Тухайн үеийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах онцгой эрхээсээ татгалзсан”, “…“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн мөнгө босгосон арга нь хууль бус байсан” гэдэг хоёр зүйл үндэслэл болсон. Хамгийн гол нь энэ дуулианаар МАН тэр жилийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байв. Тиймээс “…“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг улс төрийн шалтгаанаар буруутгасан” гэдэг юм.

Харин нөгөө талаасаа, 2016 оноос хойш төрийн эрхийг барьж буй МАН-ын УИХ, Засгийн газрын нөлөө бүхий эрхмүүд тухайн үед Засгийн газраар тухайн асуудлыг хэрхэн шийдэж байсныг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар уг 49 хувийг Засгийн газарт худалдаж авах онцгой эрхээсээ яагаад татгалзсаныг нотолсон Засгийн газрын тэмдэглэлийг дэлгэсэн. Улмаар, Д.Эрдэнэбилэг нарын “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа босгосон мөнгөний схемийг олон нийтэд тайлбарлаж, араас нь хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш есөн жилийн хугацаа өнгөрсөн. Гэвч, уг асуудал өнөөдрийг хүртэл аль нэг талдаа гараагүй байна. Уг нь, “…Эрдэнэтийн 49 хувийн” гэх тодотголтой 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэрэг шүүхэд шилжээд бараг гурван жилийн нүүр үзэж байна. Гэсэн ч, хэргийн учиг шалтгааныг мэдэх, шийдэх гол хүмүүс нь байхгүй учраас шүүх шууд шийдчихэж болохгүй байгаа бололтой. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжаар “…Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан түүний үйлдлүүдээс хамааран “Эрдэнэтийн 49 хувийн” гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнээд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ. Үүнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны шүүх хуралдаанаар зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад “…Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан хэргийг тусгаарлах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Учир нь Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ” хэмээн шийдсэн.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой иргэний хэргийн маргаан Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Учир нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас “…ТӨБЗГ-аас 2017 оны зохион байгуулсан хурлаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан 01,02 тоот тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “…ТӨБЗГ-аас 2017 оны зохион байгуулсан хурлаас 2017 оны хурлаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох”, “…Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 онд  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 06/2016 тоот “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох” зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргажээ. Улсын Дээд шүүхийн 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТӨБЗГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох дээрх иргэний хэргийг хянан хэлэлцээд “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгожээ. Харин “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 06/2016 тоот “ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийджээ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгсөн юм. Үүнээс гадна, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны есдүгээр сарын 20-ны шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, ТӨБЗГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэлэлцээд “…Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авчраад Монголын төрд хураалгасан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан эрүүгийн хэргээр шалгагдаад, шүүгдэх дээрээ тулаад байгаа ч Улсын Дээд шүүхийн Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “…Уг 49 хувийн хувьцааг хууль бусаар төрд шилжүүлсэн байна” гэх ялалтыг байгуулчихаад байгаа юм.

Ер нь бол ийм эрээлжилсэн нөхцөл дундаас “…“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу” гэдэг эргэлзээтэй асуулт хүртэл гарч ирчихээд байна. Гэхдээ, Монголд төр солигдсон. УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуулиудад ялж, тэр хэрээр “…Эрдэнэтийн 49 хувийг төрд авч, түүнийг хийж гүйцэтгэсэн хувийн хэвшлийнхэн болон тухайн үед төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гээд зүтгээд байсан улстөрчид өдгөө албан тушаалаасаа буусан. Тэгэхээр, улиг болсон энэ асуудлаар улс төрийн байна уу, эсвэл хууль дүрмийн дагуух шийдвэрийг Г.Занданшатар Ерөнхий сайд зоригтой гаргаж, энэ асуудлыг нэг талд нь шийдэж эцэслэх цаг нь ирсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 228 (7725)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Засгийн газар Оюу толгой төслийн хэрэгжилтэд молигодуулсаар байх уу?

Арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай ордыг говь нутагт нээж, монг

46 мин
“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

Ямар ч үйл, зүйл удахаараа улиг болдог. Үүнтэй дүйх нэг асуудал бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг Оросын талаас худа

51 мин
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2023 оноос дахин “шинэ”-ээр

51 мин
Ж.Золжаргал: Монгол Улс байгалийн баялгаа бартерддаг байж болохгүй

Ж.Золжаргал: Монгол Улс байгалийн баялгаа бартерддаг байж болохгүй

14 цаг 55 мин
Дөрвөн парламент дамнан яригдсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батална

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх т

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо М

Өчигдөр 06 цаг 00 мин
Танилц: Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч нар

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны Бүх гишүүдийн н

Уржигдар 14 цаг 13 мин
Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Нүүрсний чанарт тавих хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайд даалгажээ

Уржигдар 11 цаг 12 мин
Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ?

аг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх хугацаанд и

Уржигдар 11 цаг 06 мин