“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

2025-12-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Гарьд

Засгийн газрын 2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болгосон. Хэд хэдэн компанийн асуудал яригдсан нэг нь “ДЦС IV” ТӨХК байв.
Тус компанитай холбоотойгоор “…“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ. Тэр хүрээнд “ДЦС IV” ТӨХК -ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон нь илэрсэн. Тус станц зуух II, зуух IV-ийн их засварыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлсэн. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90 хувь буюу 55.3 сая төгрөг, 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2 хувь буюу 320.3 сая төгрөгийн техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болжээ. “Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо” хэмээх мэдээлэл цацагдсан.
Гэвч энэ нь бодит байдлаас хол зөрүүтэй байсныг албаны эх сурвалжуудын баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, “...“ДЦС IV” ТӨХК-ийн 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон” гэдэг нь ташаа мэдээлэл юм байна. 


Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн Дөрөвдүгээр зүйлд заасны дагуу “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”-ыг мөрдөж жил бүрийн санхүүгийн тайланг бэлтгэх үүрэгтэй. “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-2”-т бараа материалын үнэ цэнийн бууралтыг тооцож бүртгэхийг тусгайлан зааж өгсчээ. Энэ нь “ДЦС IV” ТӨХК -ийн “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-т мөн адил тусгагдсан болно. Өөрөөр хэлбэл, бараа материалын үнэ цэнийн бууралт нь санхүүгийн бичилт гэсэн үг. Түүнээс биш бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болж, акталж устгасан, үнэгүйдүүлсэн асуудал биш юм байна. “ДЦС IV” ТӨХК-ийн санхүүгийн тайланд жил бүр ҮАГ-ын нэрийн өмнөөс санхүүгийн тайлангийн аудит хийгддэг. 2022 оны санхүүгийн тайланд “Мүүр-Аудит” ХХК аудит хийж, бараа материалын үлдэгдэлд үнэ цэнийн бууралт тооцож байх зөвлөмжийг өгсөн байна. Зөвлөмжийн дагуу 2022 онд 746.0 сая төгрөг, 2023 онд 841.7 сая төгрөг, 2024 онд 260.4 сая төгрөгийн үнэ цэнийн бууралтуудыг бүртгэж, нийлбэр дүнгээр 1.8 тэрбум төгрөгт хүрчээ. 
Мөн 2023, 2024 онуудад хийгдсэн санхүүгийн тайлангийн аудитаар ч “…Бараа материалын үлдэгдэлд үнэ цэнийн бууралт тооцож байгаа нь хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж байгаа талаарх асуудлыг огт хөндөөгүй аж. Харин “Эрчист Монгол” ХХК-иас 2025 онд хийгдэж байгаа шалгалтын бүрэлдэхүүнд бараа материалын үнэ цэнийн бууралтын бүртгэлийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын дагуу тооцож байгаа тайлбарыг ДЦС IV” ТӨХК-иас дор бүр нь өгч байжээ. 


Харин “…“Эрчист Монгол” ХХК, Эрчим хүчний яамнаас хамтарсан шалгалт хийсэн. Түүний үр дүн нь эцэслэн гарсан. Харин түүнийг Эрчим хүчний яам болон “ДЦС IV” ТӨХК-д танилцуулаагүй байна. Тийм байтал шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад буруу ташаа мэдээлэл хүргэж тэр дагуу нь дараагийн шийдвэр гарах хүртэл явж байгаад харамсаж байна. Үүнд залруулга хийх шаардлагатай” хэмээн тус станцын холбогдох албан тушаалтнууд, эрчим хүчний салбарынхан хэллээ. Үнэхээр ч дээрх алдагдал гээд байгаа бараа материалууд нь 10 гаруй жилийн туршид хураагдсан, технологийн шинэчлэлийн хүрээнд "гологдсон" сэлбэг техникүүд юм байна.
Түүнчлэн “…АТГ дээр “ДЦС IV” ТӨХК-ийн нэг инженер шалгагдаж байгаа” гэх мэдээллийн тухайд өдгөө тус станцад ажиллаж буй инженерийн шалгагдаж буй уг асуудал нь “ДЦС IV” ТӨХК -тай ямар ч холбоогүй, өмнө ажиллаж байсан албан байгууллагынх нь Өмнөговь аймагт барьсан цахилгаан станцтай хамаатай юм байна.


Ер нь бол, энэ асуудлын гол “обьект” нь болоод байгаа “ДЦС IV” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг нь үүрч хариуцсан ажилдаа сайн, олон жилийн туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтан юм. Мөн, өвөлжилт хүндрэхийг нэгэнт дохиолсон ийм үед ташаа мэдээллээр “ДЦС IV” ТӨХК-ийн удирдлагыг чиглэн буруутгаж буй нь санаатай, эсвэл санамсаргүй алин болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ, уг асуудлын ул суурийг ухвал, “Эрчист Монгол “ХХК-иас гаралтай гэх уг ташаа мэдээлэл нь ажил хэрэгч гэхээсээ алба хариуцсан хүмүүсийн хайнгадуу үйлдэл байж болзошгүй байна. Тодруулбал, мэргэжлийн байгууллагын мэдээллийг алдаатай дамжуулснаа тэр дор нь залруулалгүй, түүнийгээ баллах гэж аль нэг байгууллага, хэн нэг ажил хийж байгаа хүнийг золиос болгож, тэр нь явсаар тухайн хүнийхээ ажил амьдрал, нэр хүндэд ноцтойгоор халдсан явдал л болж буй бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 225 (7722)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 28 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 32 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08