Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

2025-12-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Очир

Монгол, Орос хоёр улс Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогдох “Эрдэнэт” үйлдвэрийг 1978 онд байгуулж байв. Анх 50:50 хувийн эзэмшилтэй хамтарч эхлээд 1991 оны хэлэлцээрээр Монгол 51, Орос 49 хувийг эзэмшдэг болсон. Улмаар, 2016 онд Монголын “Монголиан коппер корпорейшн” ХХК Оросын эзэмшилд байсан 49 хувийг худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, 2016 оноос Монгол Улсын Засгийн газар 51, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг нь эзэмшдэг болсон. Гэвч, Засгийн газраас 2019 онд “…Тухайн үеийн Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах байсан давуу эрхээсээ хууль бусаар татгалзсан, “Монголиан коппер корпорейшн” ХХК уг 49 хувийг худал­даж авахдаа хууль бусаар мөнгө бос­госон” гэх шалтгаанаар Оросоос худал­даж авсан 49 хувийг хураан авсан. 

Гэхдээ, сүүлийн үед дуулдаж байгаагаар, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан компанийн зөв болох тал руугаа эргэж буй бололтой. 
Уг нь, “Эрдэнэт”ийг төрд 100 хувь болгож авсны дараа 2019 онд 961.8 тэрбум, 2020 онд нэг их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Мөн 2021 онд цар тахлын үед 650 тэрбум төгрөгөөр Монголын бүх аж ахуйн нэгж, иргэдийн дулаан, цахилгааны үнийг төлсөн. Гэх мэтээр сүрхий сайн мэдээ цацагддаг байв. Харин сүүлийн жилүүдэд “тийм сайн мэдээнүүд цөөрсөн. Өнгөрсөн намар л “…Нөөцөө шинэчлэн тогтоож, дахиад дор хаяж 55 жил ажиллахаар боллоо” гэсэн ганц аятайхан мэдээ цацагдаад зогссон. Харин үе үе Ерөнхий инженер зэрэг удирдах албан тушаалтнуудынх нь авлигын үйлдэл, олон зуун тэрбумын өртөг бүхий тендерийн булхай ил болон задарч, бусад мэдээлэл нь хаалттай “горим”-д шилжсэн. Гэвч, “Эрдэнэт үйлдвэр” урьдын адил саалийн үнээ хэвээр байгаа юм. Зэрэгцээд, тус үйлдвэрийн үйл ажиллагааг нь ил тод болгох, эсхүл Оросоос авчирсан компанид нь хуулийн хүрээнд буцаах зэрэг хувилбарууд яригдаж эхэллээ. Тиймээс “…Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу” гэдгийг үнэн зөв тодорхойлох нь чухал болж буй бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 225 (7722)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21