Ханой хот 2025 онд хамгийн олон жуулчин хүлээн авчээ

2025-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Бүгд найрамдах Вьетнам улсын нийслэл Ханой хот 2025 оны эхний 11 сард 30.94 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 22.1%-иар өссөн байна. Энэ нь түүхэн хамгийн өндөр үзүүлэлт болсон ба аялал жуулчлалын орлого 20.7%-иар өсчээ.

Ханойн Аялал жуулчлалын газрын мэдээлснээр тус хот зөвхөн арваннэгдүгээр сард л гэхэд 2.5 сая жуулчин хүлээн авсан нь 2024 оны мөн үеэс 14.7%-иар өссөн  үзүүлэлт аж.

Үүнээс гадаадын жуулчдын тоо 851,100-д ​​хүрч, 25%-иар өссөн бол дотоодын жуулчдын тоо 10%-иар нэмэгдэж, 1.65 саяд хүрсэн байна.

Ханой хотын өндөр гүйцэтгэл нь аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга хэмжээнүүд нь зах зээлийн сонирхол татахуйц өсөн нэмэгдэж буйтай холбоотой юм гэж  VnExpress мэдээлжээ. Жилийн сүүлчээр аялал жуулчлалын үйл ажиллагаа баялаг хөтөлбөр бүхий сонирхолтой арга хэмжээ, эрч хүчтэй сурталчилгаагаар дүүрэн байдаг нь тус улсын аялал жуулчлалын бас нэгэн онцлог аж.

Өсөн нэмэгдэж буй эрэлт нь зочид буудлын ачааллыг нэмэгдүүлжээ.  Арваннэгдүгээр сард хотын өрөөний дүүргэлт 73.4%-д хүрч, өмнөх оны мөн үеэс 6.3 хувир өссөн байна. Ханойд одоогоор 71,000 гаруй өрөө бүхий 3761 зочид буудал байгааг VnExpress-ийн мэдээнд дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06