С.Наранцогтыг албан тушаал ахиулах нь Д.Амарбаясгаланд “асуудал” алга гэсэн үг үү?

2025-11-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Гарьд

Саяхан л УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг “…Нүүрсний хулгайч” гээд барьж идэж байсан “талууд” МАН-ын Их хурлаас хойш таг болжээ.
Нэг болохоор “…Д.Амарбаясгалан Тавантолгойн нэг хэсэг Бортээгийн ордыг ухаад ачаад явчихсан” ч юм шиг, аль эсвэл “…Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг эзэмшихийг завдсан” ч гэх шиг толгой эргүүлсэн янз янзын мэдээлэлтэй хэсэг явсан. 
Ерөнхий сайд Г.Занданшатар ч 2025 оны есдүгээр сарын 30-нд “… “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг яагаад уурхайн амнаас 18 км цаана яагаад байгуулав. Бид долдугаар сарын 19-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр маань үр ашиггүй байсан. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн.


Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь, УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан” гэж мэдэгдсэн.


Ердөө гурван жилийн өмнө 2022 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга байхдаа “…Ер нь нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудыг Засгийн газар анхаарч,  хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулан ажиллаж байгаа” гээд зогсож байсан Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсныхоо дараа өөрөө “…Нүүрсний хулгайч” хэмээн цоллуулав.


Гэтэл нэг хачин сонин явдал сүүлийн өдрүүдэд болж байна. Д.Амарбаясгалан “…Авсан, авахыг завдсан, аваагүй” гээд байгаа Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” ХК мэддэг. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хариуцдаг. Тэгвэл “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар 2022 оны арваннэгдүгээр сараас хойш С.Наранцогт ажилласан. “Эрдэнэс Монгол” нэгдэл ЗГХЭГ-ын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг. С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” нэдглийн захирлаар очихоос гурван сарын өмнө буюу 2022 оны наймдугаар сард Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Тэд ийм байдлаар шууд харьцдаг албан тушаалд 2022-2024 оныг хүртэл хоёр жил орчим хамт ажилласан. Өдгөө Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд хоёрын яриад байгаа асуудлын цаг хугацааны хувьд дээрх онуудтай тохироод байгаа юм. Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Томилогдох нь тодорхой болов. Энд нэг зүйл ойлгомжгүй байна. Юу гэвэл, хэрвээ Д.Амарбаясгалан Бортээгээр “асуудал”-тай гэвэл Тавантолгойг “харж” байх үүрэгтэй С.Наранцогт хамааралгүй байх боломжгүй юм. Тиймээс, С.Наранцогтыг албан тушаал ахиулж байгаа нь Д.Амарбаясгаланд “асуудал” алга гэсэн үг болж таарах уу. Тэгж “уншигдаад” байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 224 (7721)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Зууны мэдээгийн орлогч эрхлэгч Төмөртогоо ингэж бичнэ гэдэг. Оюунэрдэнэ Амарбаясгалангийн талынхан хэвэллийн багаа тултал ажиллуулсааар байна мөнгөө цутгасаар байна гэсэн үг
gde logic?
OYUN
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
zawaarsiin
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин