Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар Ерөнхийлөгчид, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь нар Бүлгийн даргад өрсөлдөнө

2025-11-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Очир

УИХ-аас 1992 онд Үндсэн хуулийг баталж, тэр жилийнхээс хойш УИХ-ын есөн сонгуулийн ард гарсан. Мөн, 1993 оноос хойш Ерөнхийлөгчийн найман сонгуулийг явуулсан байна. 
Энэ хоёр сонгууль циклээрээ эхлээд УИХ-ын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог байсан. Харин Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай болгосноор анх удаа УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнөх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. 


Ерөнхийдөө, УИХ-ын сонгуульд ялсан нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргах магадлалтай ч манай нөхцөлд сөрөг хүчнээс голдуу сонгогддог талтай. УИХ-ын 1992 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 76 суудлын 70-ыг авч үнэмлэхүй ялада байсан. Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын эвслээс нэр дэвшсэн П.Очирбат ялсан. 


УИХ-ын 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч, Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялсан. УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч ялаад, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуулиар намынх нь Н.Багабанди хоёр дахь удаагаа ялсан. УИХ-ын 2004 оны сонгуульд МАХН 36 суудал авч, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр ялалт байгуулсан. УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН 45 суудал авч, Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. УИХ-ын 2012 оны сонгуульд АН 34 суудлаар ялж, дараа жил нь тус намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудлаар үнэмлэхүй ялж, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-ын нэр дэвшигч Х.Баттулга ялсан. УИХ-ын 2020 оны сонгуульд МАН 62 суудал авч мөн л үнэмлэхүй ялсан. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар тус намын нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал авч ялалт байгуулсан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусгавар болно. Түүний дараа жил УИХ-ын сонгуультай. Тэгвэл, өдгөө “…Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд том намуудаас хэн хэн нэр дэвших вэ” гэдэг таавар улс төрийн хүрээнд газар авч байна. Энэ сонгуулийг сонирхож буй кандидатууд ч бэлтгэлээ базаагаад эхэлсэн тухай яригдаад уналаа. Юутай ч, АН-аас урьд нь яригдаад байсан олон нэр дэвшигчээс одоогоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар “…2027 онд үзвэл үзье” гэж шийдэл гаргаад байгаа гэх мэдээлэл байна. Түүнээс гадна, АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийн өмнө хашиж байсан, одоо “давхар дээл” болгочихоод байгаа УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд ойрын үед өөр гишүүн сонгогдохоор болжээ. Саяхан “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон учир АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн дарга хэвээрээ үлдэхээр болжээ” гэсэн мэдээлэл тарсан. Харин тус намынхан ярилцаад АН-ын дарга, УИХ дахь бүлгийн дарга хоёрыг нэг хүнд байх нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Цаашлаад, УИХ дахь АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ж.Батсуурь хоёр нэр дэвшиж өрсөлдөж магадгүй юм байна. Түүнчлэн АН-ын генсекийн албан тушаалд тун удахгүй сэлгээ орж мэдэхээр сонсогдлоо. Уг албан тушаалд нэлээд хэдийнээс нэр нь дуулдсан улс төрийн нэлээд туршлагатай улстөрчийг томилохоор тохирсон байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 224 (7721)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
OYUN
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин