Л.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь харин ч багасна

2025-11-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэх байсан ч  Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дуусаагүй учраас дараагийн асуудалд оров.  УИХ-ын дарга Н.Учрал "Байнгын хорооны хэлэлцүүлгийг шуурхайлъя. Хуулийн дагуу төслийг маргааш батлах ёстой.   Өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна.  Түүнчлэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна" гэлээ. 

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг  УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулав. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Монголчууд тамхи таван нас, архи арван нас гэж ярьдаг. Энэ нь ч учиртай. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн санаачлан, батлуулж байсан тамхитай холбоотой зохицуулалт урт хугацаандаа монголын нийгэмд эерэг соёл авчирсан. Энэ бол маш өргөн хүрээний ойлголт. Тийм ч утгаараа иргэдийн дунд олон талын байр суурь өрнөж байна. "Интермед" эмнэлгийн эмч Б.Аззаяагийн электрон тамхинаас шалтгаалж уушгинд гарах өөрчлөлтийг судалсан судалгаатай танилцлаа. Үүнд дурдсан судалгаанууд, дүрс оношилгооны гэрэл зургууд Монгол Улсад энэ төрлийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна. Цар тахлын үеэс хойш олон улсад электрон тамхитай холбоотой судалгааг олноор хийж эхэлсэн. Миний хувьд үзэл баримтлалын хувьд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа.  Нөгөө талдаа янжуур тамхины татварыг үе шаттай нэмэх асуудлыг О.Номинчимэг гишүүн сая танилцууллаа. Энэ нь эргээд хуурай хууль гэдэг шиг болгоомжлолыг төрүүлж байна. Бүр ч илүү чанар муутай тамхи хууль бусаар орж ирэх нөхцөл байдал үүсэх юм биш үү. Үүн дээр ямар зохицуулалт, бодлого байна вэ гэдгийг тодруулж асуумаар байна. Бид татварыг аль болох нэмэхээс болгоомжилж байгаа шүү дээ. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсанаас хойш янз бүрийн мэдээлэл нийгэмд гарч байгаа. Энэ бол зөвхөн монголын асуудал биш тамхины тухай ярихаар дэлхий дахинд янз бүрийн айлгах тактик хэрэглэдэг юм билээ. Л.Эрдэнэчимэг гишүүнийг анх дотор орчинд тамхи татахаа болино гээд хууль санаачилж байхад, хэрэв тэгэх юм бол паб, рестораны орлого буурна гэдэг асуудлыг ярьж байсан. Хамгийн сүүлд янжуур тамхины татварыг таван хувь байсныг 30 хувь болгож огцом нэмэгдүүлэхэд хуурамч тамхи үерлэж орж ирнэ, болохгүй гэдэг зүйлийг ярьж байсан.  Бид мэдрэмжид биш тоо судалгаанд үндэслэж ярих цаг болсон. Үнэхээр тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи ихээр орж ирсэн үү гэдэг судалгааг хийхэд үр дүнд нь харин ч тамхины онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирэх нь багассан гэдэг судалгааны үр дүн гарсан байдаг. Бид ч бас татварын тооцооллыг хийхдээ нэлээд ул суурьтай хандаж, ажилласан. Үүн дээр манай мэргэжлийн баг, Сангийн яам, гааль, ДЭМБ-ийнхан хамтран ажилласан. Татварыг нэмэхдээ олон зүйлийг тооцож ажиллах ёстой байдаг юм билээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
залуу үеийн ухамсартай нь бас түлхүү сайн ажиллах хэрэгтэй санагддаг,
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 5 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин