Н.Учрал УИХ-ын дарга, О.Цогтгэрэл Бүлгийн даргаараа үлдэхээр болжээ

2025-11-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Очир 

МАН-ын Их хурлаас 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Тэргүүн Шадар сайд Н.Учралыг намынхаа даргаар сонгосон. Тэр өдөр бямба гариг байв. Харин 17-ны даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүл­гийн дарга О.Цогтгэрэл “…Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж таа­рахгүй. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцлээ” хэмээн мэдэгдэл хийсэн. 
Гэвч, үүнээс ердөө гурав хоногийн дараа 20-ны өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж “…Намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлье” хэмээн тогтож, үдээс хойш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Үүний дараа О.Цогтгэрэл “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир би Бүлгийн даргаараа үлдэх нь зөв юм байна” гэчихсэн нь АН-ынхны гол лидерүүдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэлийг хүлээгээд байна.

Тэд намын даргынхаа “шийдвэр”-ийг дурамжхан бөгөөд таагүй хүлээж авах томоохон тодорхой шалтгаантай. Учир нь, УИХ-ын хэд хэдэн гишүүн “…УИХ дахь АН-ын бүлгийн дарга болно” гэж намраас хойш яваад байсан юм. Цаашлаад АН-ын жирийн гишүүд дунд ч “…Бид ер нь байсгээд л сүртэй мэдэгдэл хийдэг ч түүндээ хүрдэггүй намын даргатай Ерөнхийлөгчийн 2027 оны, УИХ-ын 2028 оны сонгуулийн ард гарч чадах уу” гэлцээд эхэлжээ.
Мөн “…МАН-ынхан Н.Учралыгаа нөөж байгаад 2028 онд Ерөнхий сайдаар гаргаж ирэх гэж байна. Гэтэл манай намын дарга наад хэдтэй нь зэрэгцэж явж байгаад тэр хүртэл хуучирч, солигдох болзлоо хангачих гээд байна. Гэтэл он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. МАН-ынхан эв нэгдэлтэй байгаа гэдэг мессеж өгөөд уналаа” гэж байгаа тухай тус намынхан ярьж байна.


Ер нь бол, шинэ жил гэж ирэх өдрүүдэд бужигнаад шинэ он гарна. Он гарангуут Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орчихсон байх болно. Үүнийг ч улс төрийн намууд мэдрээд аль хэдийнэ ажиллаад эхэлжээ. Мэдээж, МАН-ынхан дээр хэлсэнчлэн “…Бид эв нэгдэлтэй байна” хэмээгээд намынхаа Нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүнийг ирэх сонгуулиудад зориулан байгууллаа. Тус намын хувьд, сүүлийн үед нам дотроо том хөдөлгөөн хийхдээ дараагийн залгамжаа “үе давуулж шиддэг” гэлцээд байх болсон. Гэхдээ л, өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнийг унагаад, залгаад МАН-ын даргын төлөөх зодоон гээд нэлээд шарх авсан. Хамгийн гол нь, энэ бүхний эцэст Н.Учралд 2016-2024 оны түүчээлсэн гурван ялалт дээр нэмээд дөрөв дэх ялалтыг явах хатуу үүрэг хүлээлгээд байна. 


АН ч бас тэр талаар хуралдаж шийдвэрээ гаргав. Тус нам энэ жилийн Монгол бахархлын өдрөөр АН-ын дээд шагнал “Их эзэн Чингис хаан” одонг Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хүртээв. Ингэхдээ тус намынхан “…Н.Алтанхуяг нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын сонгууль, 2012 оны Нийслэлийн сонгууль, 2012 оны аймаг, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн Ардчиллын ялалтыг дархалсан таван ялалтын эзэн юм” гэснийг санаандгүй дүгнэсэн явдал бус бөгөөд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбож ойлгохоор байна. 


Ер нь бол, МАН-ын дарга Н.Учрал ч, АН-ын дарга О.Цогтгэрэл ч тэр хоёулаа л намынхаа шинэ залуу удирдлагууд юм. Нэг талаасаа энэ. Нөгөө талаасаа МАН ч, АН ч ирэх Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд шинэ удирдлагатай орохоор болж байна. Энэ сонгууль хүртэлх богинохон хугацаанд Монголын улс төрийн тайз дээр хэн нь хэрхэн тоглохоос ялалт хаашаа вэ гэдэг хамаарна. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс УИХ-ын 2028 оны сонгууль ч шууд шалтгаална. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 221 (7718)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Дорлигжав хулгайчийн хамсаатан түргэн зайлаач.!!!
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21