Сайд асан Т.Мөнхсайхан ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүгийн асуудлаар АТГ-т ханджээ

2025-11-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

Сар шахмын өмнө “…Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаас чөлөөлсөн сайд Т.Мөнхсайханы тушаалыг шүүх хүчингүй болголоо” хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. Тийм явдал болжээ. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны аравдугаар сарын 7-нд “…Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы 2025 оны тавдугаар сарын 2-ны Б/33 дугаар Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болго­сугай. Хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй” гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “…Тус шүүхээс ирүүлсэн Н.Эрдэнэхүүгийн нэхэмж­лэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

Үүний дагуу шүүх дээрх хялбаршуулсан журмаар хянаад дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин үүнийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эсэргүүцэж Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, мөн АТГ-т гомдол гаргаж ханджээ.
Тэрээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд хандахдаа “…Энэхүү хэрэгт Эрүүл мэндийн сайдыг бүрэн төлөөлж оролцож буй этгээдийн болох төрийн албан хаагч М.Хулан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ЭМЯ-ны эрх ашиг, сонирхлыг үл хүндэтгэлээ. Би Эрүүл мэндийн сайд байхдаа Н.Эрдэнэхүүг албаны үүргээ хангалтгүй биелүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, төсөв захиран зарцуулахтай холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авалгүйгээр худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн. ХСҮТ-ийн захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Эрдэнэхүү нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн адил сонгон шалгаруулалтаар томилогдоогүй, ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн статустайгаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайдтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдаж байсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч юм. Иймд гомдол, мэдээлэлд дурдсан асуудлын дагуу хяналт, шалгалт явуулж, энэхүү хэргийн харьяалал зөрчсөн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоотой асуудалд анхаарал хандуулж, шүүгчийн захирамжид хуулийг зөв хэрэглэх талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж өгнө үү” гэжээ. 


Мөн АТГ-т “…Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЭМЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн М.Хулангийн энэхүү үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон энэхүү санаатай үйлдлийн улмаас хэргийг дараагийн шат буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэхүү асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах боломжгүй байдлаар эцэслэн шийдвэрлүүлсэнд харамсаж байна. Энэхүү хэрэг, маргааныг шийдвэрлүүлэхэд хамгийн их нөлөөлсөн этгээд болох Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээд найз, нэг анги, нэг курс, хамт суралцаж байсан Н.Эрдэнэхүүгээ дэмжиж, төрийн жинхэнэ албан хаагчид хууль бусаар нөлөөлж, дарамталсан энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийн хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь дээрх шүүхийн шийдвэр болон цахим орчинд түгээсэн мэдээлэл зэрэг баримтаар нотлогдоно. Иймд төрийн албан хаагч болох М.Хулангийн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой асуудал, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн энэхүү шүүхийн хэрэг маргаанд өөрийн найз, нэг курст, нэг ангид хамт суралцаж байсан иргэн Н.Эрдэнэхүүд боломж олгож, нөлөөлсөн хууль бус үйлдэл байгаа тул эрх зүйт төртэй улс орны иргэний хувиар нийтийн албан тушаалтуудын хууль бус үйлдэл, давуу байдал бий болгосон асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 221 (7718)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин