МАН-ын дарга Н.Учралаас АН-ын дарга О.Цогтгэрэл айгаад байна уу?

2025-11-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Очир

Ердөө 2-3 хоногийн өмнө МАН-ын шинэ даргаар Н.Учрал сонгогдлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр МАН-ын Их хурал болж, тэр хурлаас түүнийг намын даргаар сонгосон юм. Тэгэнгүүт АН-ын дарга О.Цогтгэрэл нэг сонин “мэндчилгээ” дэвшүүллээ. Тэрээр даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд хэвлэлийн бага хурал хийв. Тэгэхдээ “…Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ. “…АН хамтарсан Засгийн газарт орохгүй” гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. “…Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагая” гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан” гэж мэдэгдэл хийлээ. Товчхондоо, АН-ын дарга Л.Цогтгэрэл үүгээрээ МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын дарга болохоос сэргийлсэн хаалт тавьж үзэв бололтой. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “…Манай нам хэнийгээ ямар албан тушаалд томилох нь АН-д ямар ч хамаагүй” гэв. Тэр үнэн л дээ. 


Үнэхээр ч “…АН хуулийн төслөө УИХ-д өргөн барьж, тэр нь УИХ-аар батлагдаад, түүний дагуу МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргад нэр дэвшихээ болино” гэдэгт хүртэл хол л доо. 
Эндээс өөр санаа үнэртэж байна. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгогдоход МАН дотроо хагарчихаад байсан. Эрх баригчид хагарсан нь сөрөг хүчний улс төр хийхэд нэн таатай байв. АН-ын шинэхэн даргын хэлсэн болгон нь байндаа тусаж, оноо “лайк” цуглуулаад өчигдрийг хүртэл аятайхан байсан ойлгомжтой. Харин МАН эвлэрч, намын даргаар нь Н.Учрал хэмээх “эвгүй” улстөрч сонгогдсон нь АН-ын дарга О.Цогтгэрэлийг сандаргаж орхисон шиг байгаа юм. Н.Учрал МАН-ын дарга болонгуутаа “…Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна” гэж мэдэгдсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аливаа улс төрийн эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд, аль эсвэл УИХ-ын дарга болдог жишиг манайд тогтсон. Тогтох ч гэж, ерөөсөө л намын дарга голдуу Ерөнхий сайд байдаг. Мөн УИХ-ын дарга болдог тохиолдлууд бий. 


Тэр утгаараа, Н.Учрал намынхаа Их хурал дээр “…Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна” гээд мэдэгдчихээр “…Тэр УИХ-ын дарга болох юм байна” гэж ойлгогдоно. Л.Цогтгэрэл өөрөө УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилладаг. МАН-ын Н.Учрал УИХ-ын дарга болчихвол тэрээр “цэрэг” нь болно. Энэ мэт жижгээс эхлээд том хүртлээ хэдэн ч талаар Н.Учрал бярыг авна. Эдгээр нь О.Цогтгэрэлд хүнд
тусна. Тэгээд л МАН-ын дарга Н.Учралаас АН-ын дарга О.Цогтгэрэл айгаад байгаа бололтой. 
Уг нь, аливаа намын дарга, удирдлагуудаас өрсөлдөгч намынхаа шинээр сонгогдсон даргад баяр хүргэж, амжилт хүсдэг дэлхий нийтийн улс төрийн жишиг соёл бий. Монголд ч тийм байдаг. Тиймээс О.Цогтгэрэл тэр дагуу Н.Учралд “…МАН-ын даргаар сонгогдсонд баяр хүргэе” гэчихсэн бол гоё улс төр болох байлаа. 
Өөрийг нь АН-ын дарга болонгуут ХҮН намын дарга Т.Доржханд “…Намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн намын дарга болсонд нь баяр хүргэе. Ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнол, парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон намын тогтолцоог төлөвшүүлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баялаг бүтээх тэгш боломжийг нэмэгдүүлэх үзэл санаа, үйл хэрэгт нь амжилт хүсье” гэж мэндчилгээ дэвшүүлж байв. 
Мөн Н.Учралыг МАН-ын Их хурлаас намын даргаар сонгогдсон өдөр “…МАН-ын даргаар сонгогдсон Н.Учрал танд баяр хүргэж, эрх баригч намын даргын хувьд намынхаа үзэл баримтлалыг илүү либералчилж, зүүн төвөөс төвийн бодлого руу чиглүүлж буй талархал илэрхийлье” гэжээ.


Ийм жишээ олон бий. Гэхдээ сүүлд Д.Амарбаясгаланг МАН-ын Бага хурлаас намын даргаар сонгогдоход Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд “…МАН-ын даргын сонгуульд намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан танд баяр хүргэе” гэсэн. Гэтэл “…Дээд шүүхээс Д.Амарбаясгаланг намын даргаар албан ёсоор бүртгээгүй байхад сөрөг хүчний зүгээс ийн баяр хүргэлээ” гэдэг шүүмжлэл хаанаас ч юм өрнөсөн. Харин Т.Дорханд үүнд “…Улс төрийн намын дарга намынхаа эрх бүхий дээд байгууллагын шийдвэрээр албаждаг. Харин Дээд шүүх түүнийг нь бүртгэх л ажил хийдэг.
Хоорондоо сонгуулиар өрсөлддөг хэдий ч хамт олныхоо дэмжлэг авсан аливаа намын даргад амжилт хүсэх нь улстөрийн энгийн соёл юм. ХҮН нам бусад намын дотоод асуудалд оролцдоггүй. МАН, АН болон бусад намууд дотоод зөрчилгүй, улс орныхоо эрх ашигт нэгдэж чаддаг улстөрийн тогтвортой институт болж төлөвших нь Монгол Улсын эрх ашиг гэж бид үздэг” гэсэн тайлбарыг хийсэн байдаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
SHINE OYUN
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

9 цаг 13 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

9 цаг 17 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

9 цаг 20 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

9 цаг 25 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

15 цаг 13 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

19 цаг 35 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

19 цаг 35 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин