Аялал жуулчлал: Монголд сурталчилгаа хийж, Узбекистанд дэд бүтцээ сайжруулж байна

2025-11-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Улс орон бүр аялал жуулчлалын салбарт анхаарч буй. Ялангуяа Азийн улс орнууд. Тэгвэл аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, жуулчлалд ашиглах, Байгалийн цогцолбор газар, дархан цаазат бүсийг хамгаалах, танин мэдүүлэх, Аялал жуулчлалын бүтээгдэхүүн шинэчлэх, Сурталчилгаа, маркетингийг идэвхжүүлэх, Дэлхийн аяллын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцох (ITB, WTM гэх мэт), Цахим орчин, нийгмийн сүлжээнд улс орноо брэндчлэх, Инфлюенсер, кино контент, олон улсын хэвлэлээр сурталчлах,  Тодорхой зорилтот зах зээлд тохирсон маркетинг хийх, Хууль эрх зүй, визний бодлого сайжруулах, Визний нөхцөлийг хялбаршуулах (e-visa, визгүй зорчих, хил дээр виз олгох), Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийн орчин бүрдүүлэх, Аюулгүй байдлыг хангах, жуулчны эрх ашгийг хамгаалах нь аялал жуулчлал хөгжих суурь болдог. Тэгвэл манай улс болон Узбекистан улс хэрхэн аялал жуулчлалын салбартаа анхаарч буйг энэ удаад онцолж байна.

 

Монгол зар сурталчилгаа хийж байна

Аялал жуулчлал бол улс орнуудын эдийн засгаа солонгоруулах хамгийн боломжит хувилбар. Тэр утгаараа манай улс ч мөн адил аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлаад буй. Өнөөдрийг хүртэл багагүй мөнгө сурталчилгаа зэрэгт зарцуулсан ч жуулчид татах гол зүйлс болох дэд бүтэц, байгалийн болон соёлын өвийг бий болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ шинэчлэх, хууль эрхзүйн бодлого шинэчлэх зэрэг ажлууд дутагдалтай байна. 
Энэ талаар H&A travel transfer Connect FILLC компанийн борлуулалт хариуцсан менежер С.Сүнжидмаа “Манай компани Япон, Англи, Энэтхэг улсаас жуулчид авч ирж аялуулдаг. Улаанбаатар хот болон ойр орчимд үнэхээр үзүүлэх газар байдаггүй. Хотын төвд Зайсан, Гандан, Их дэлгүүр, Сүхбаатарын талбай оруулаад л очих газар дуусдаг. Мөн үндэсний хоолтой, гоё орчинтой газар хуруу дарам цөөн байдаг. Хотоос гадагшаа гарвал Чингис хааны хүрээ, Цонжинболдог, Тэрэлж гэх мэт газруудаар ордог. Мөн л үзэх зүйлс цөөтэй байдаг. Орон нутгийн аялалд үзэх зүйлс ихтэй ч дэд бүтэц, зочид буудал, ариун цэврийн байгууламж зэрэг асуудалтай байдаг гээд аялал жуулчлалын салбарт хүндрэлтэй зүйлс олон байдаг” гэсэн юм. 


Монгол Улс “Монголд зочлох жил” зарлаж, аялал жуулчлалыг дэмжих олон талт бодлогыг хэрэгжүүлж байгаа. Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, соёлын арга хэмжээ, “Go Mongolia” брэнд, мод тарих хөдөлгөөн, визийн хялбаршил зэрэг нь жуулчдын тоог нэмэгдүүлэх, аяллыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэжээ. Тодруулбал,  Go Mongolia” брэндээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, олон улсын үзэсгэлэнд оролцох зэргээр сурталчилгаа руу чиглэсэн арга хэмжээ нь түлхүү байгаа юм. Гэвч үүний цаана жуулчдыг татах үзвэр үйлчилгээ, тав тухтай орчин нөхцөл дутмаг хэвээр л байна. 

 

Узбекистан барилга байгууламжаараа жуулчдыг татаж байна

Сүүлийн жилүүдэд Узбекистан улс аялал жуулчлалыг эдийн засгийн чухал тулгуур салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Түүх, соёлын асар баялаг өв, байгалийн олон янз ландшафт, бүс нутгийн стратегийн байрлал нь тус улсад аялал жуулчлалын өргөн боломж бий болгодог. Энэ боломжийг бодитоор ашиглаж, олон улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Узбекистан өргөн хүрээтэй шинэчлэл, хөрөнгө оруулалт, бодлого хэрэгжүүлж байна.
Аялал жуулчлалын салбарын амжилт дэд бүтцээс шууд хамаардаг. Сүүлийн жилүүдэд Узбекистан жуулчдын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төмөр зам, авто зам, нисэх буудлын шинэчлэлийг эрчимжүүлж, аялал жуулчлалын зангилаа хотууд болох Самарканд, Бухара, Хива зэрэг түүхэн бүсүүдэд тусгай “тоурист бүс” байгуулах ажлыг эхлүүлээд байна.


Өнгөрсөн долоо хоногт Төв Азийн хэвлэл мэдээллийн форумд оролцох үеэрээ Шахрисабз ордноор зочилсон юм. Биднийг очих үед Төв Азийн таван улсын ерөнхийлөгч ирэх учраас цэвэрлэгээ зэргийг хийж хүн оруулахгүй байж таарсан юм. Ингээд бидний буцах замд эртний торгоны замын үзэмжийг шингээсэн гудамжийн бүтээн байгуулалт ид өрнөж байв. Энэ талаар ойр яваа хүмүүсээс тодруулбал, жуулчдад зориулсан худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай хэмээн тайлбарлаж байлаа. Ингэхдээ тэд тус гудамжний дундуур жижиг ус урсгаж, хананаас нь гар угаах болон, уух ус гоождог байхаар хийжээ. Энэ магадгүй ирэх жилээс зөвхөн тус газрыг үзэх жуулчдын хөл тасрахгүй бүтээн байгуулалт болж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн шийдвэрээр жуулчны галт тэрэгний шинэ чиглэлүүд нээгдэж, улсын хэмжээнд аялал жуулчлалын маршрут, тэмдэглэгээг шинэчлэх ажил ид өрнөж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор олон улсын шаардлага хангасан уулын цанын баазууд байгуулах төсөл хэрэгжиж байгаа аж.


Аялал жуулчлалын төслүүдэд зориулсан тусгай зээл гаргаж түүгээр нь түүхэн дурсгалт газруудаа сэргээх, хөгжүүлж байгаа аж. 
Модуль маягийн зочид буудлууд (капсул зочид буудал) барихад дэмжлэг үзүүлэхээр ирэх жилүүдэд үргэлжлэхээр төлөвлөжээ. Мөн Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтран 2025 оны эхний хагаст $519.5 саяын аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлсэн байна. Жишээ нь зочид буудал, сэдэвчилсэн паркууд, аялал жуулчлалын шинэ чиглэлүүд (theme parks) зэрэгт хөрөнгө оруулалт хийгдэж байна. 
Мир, соёл, өв соёлыг ахиулах соёл, уран сайхны цэгүүдийг хөгжүүлэх, жишээлбэл, Самаркандад “Art Station” гэх орчин үеийн урлагийн төв байгуулагдсан.  Байгалийн аялалын цэгүүдийг хөгжүүлэх, жуулчдад байгаль, уул ус, үзэсгэлэнт газруудыг үзэх боломж олгох замаар экологийн аялал жуулчлалыг дэмжих юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 219 (7716)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06