Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн гурван баримт

1 цаг 57 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Төмөрбаатарын Батсайхан 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах "Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нартай холбоотой баримтуудыг дэлгэлээ. Тэрээр " Миний бие 2025 оны есдүгээр сарын 25-ны өдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нартай холбогдох тодорхой  асуудлын талаар мэдээлэл хийсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу мессеж илгээх гэж байгаад өөр хүн рүү андуурч явуулсан. Тэр хүнийг гэрчийн хамгаалалтад авах тухай,  УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Орчны бохирдлын үндэсний хорооны даргаар ажиллаж байх үед "Админерал" гэх компанитай холбоотой хурлын проткол, шийдвэрүүд устгагдсан талаар, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ түүний ах Б.Баатар нарын 50 50 хувийн өмчлөлтэй “Херо Энтертайнмент” компанийн үйл ажиллагаагаа  явуулдаг “Гэрэгэ таур”-ын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн байж болзошгүй үйл баримтын талаар тус тус ярьсан. Би одоогоос 17 хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байна. Томилогдсоноос хойшхи хугацаанд өмнө нь ярьсан асуудлуудын араас уйгагүй ажиллаж байгаа.  Одоогоор олдсон нотлох баримттайгаар та бүхэнд танилцуулъя. Мөн нотлох баримтуудыг хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байна. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн холбогдох гэмт хэргийн шинжтэй холбоотой асуудлыг гурван зүйл ангиар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар татсан бөгөөд тэрээр яллах тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл авсан”  гэлээ.  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн баримтуудыг хүргэе. 

 

Баримт: Хэрэв Бортээгийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргасан бол “Админерал”-ыг тойрсон нүүрсний хулгай гарахгүй байсан

“Эрдэнэс  Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга руу илгээх гэж байгаад андуурсан мессеж нь мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй. Энэ  баримтыг хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгнө. Уг мессежид “Одоо чиний барьц хүчээ хадгалж үлдэж чадна. Над руу, энэ компанийг сүйрүүлэхгүйгээр захиалгат алуурчин явуулж  байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн, чи үл тоосоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” –н 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. No no шүү даргаа. Миний найз би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг тушаал мэт хүлээн авч хатуу  биелүүлж, хүлээсэн үүргээ бахархалтайгаар биелүүлсэнг бүгд мэднэ” зэргээр олон агуулгаар бичсэн. Мөн 2019 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Б.Ганхуягаас Д.Амарбаясгалан руу мессеж бичихдээ “Манай сайд Д.Сумъяабазар нөгөө охин компанийн асуудлаар өнөөдөр дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад хийсэн байна. Та анхаарал хандуулаач тэгэх үү” гэж бичсэн. Ингэж бичсэнээс дараа “Хойшлуулсан байна гэнээ” гэсэн хариуг Д.Амарбаясгалан өгсөн. Энэ мессеж бичигдэж байх үед буюу 2019 оны долоодугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулж олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх шийдвэрийг гаргаж байсан. 2019 оны долоодугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой Майнинг” охин компанийг үүсгэсэн байгуулсан. Саяын мессежид дурдагдсан  охин компани нь энэ юм. Улмаар уг охин компанийн нэр дээр Бортээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор саяын охин компани байгуулах шийдвэрийг хүчингүй болгосон. Мөн 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоолоор Бортээгийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, мессежээр харилцаж буй үйл баримт нь Бортээгийг хэн авах вэ гэдэг агуулга юм гэдгийг үүгээр нотолж байна. Хэрэв Бортээгийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй компани байгуулах хэлбэрээр ажилласан бол Админералыг тойрсон нүүрсний хулгайн асуудал гарахгүй байсан. Цаашлаад охин компанийг татан буулгаад Бортээгийг “Эрдэнэс Тавантолгой”-н 100 хувьд шилжүүлсэний дараа 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус уурхайн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ-г баталсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг баталсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Бортээг уурхайн гэрээт орлогчийг сонгох шалгаруулах төлөвлөгөөг баталсан. Админерал гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэж миний хэлээд байдаг баримтуудын тухай мэдээлэл үүнээс хойш болсон гэсэн үг. Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын нүүрсний нөөцтэй 100 тэрбум ам долларын үнэлгээтэй том уурхай. Би “Нүүрсний сонсгол”-ын үеэр ЗГХЭГ-ын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа удирдсан хурлын проткол олдохгүй байгаа талаар ярьсан. УИХ-ын түр хороо гурван удаа, хууль хяналтын байгууллага шаардаад олдоогүй. Энэ протколыг би олсон. Уг протколыг би хууль хяналтын байгууллагад баримтаар хүлээлгэн өгнө. Протколд “За арга хэмжээний хэрэгжилтийн хангахаар “Эрдэнэс  Тавантолгой” компани болон БНХАУ-ын Хонг Конг Хэнчи компанийн хооронд ЭТТ/2022-518 дугаартай арилжааны гэрээг 2022 оны долдугаар сарын 08-ны өдөр байгуулж бүтээгдэхүүн солилцох нөхцлийг бүрдүүлсэн байна. Хонг Конг  Хэнчи компанийн үйлдвэрт тус улсын Жи Пи 341702017 стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн 400 мянган тонн шахмал хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг хагас коксон түлш нийт 500 мянган тонн түлшийг Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын Үүд-Эрээн, Ганцмод-Гашуунсухайт, Бургастай-Лао Еэ гэсэн гурван боомтоор оруулж ирэх түүнтэй дүйцэх хэмжээний түүхий нүүрсийг харилцан солилцох үйл ажиллагааг үндсэндээ эхлүүлэхэд бэлэн болсон. Албан ёсоор үндэсний хороон дээр шийдвэр гараагүй учир танилцуулга дээр ингэж орж ирсэн байна. Энэ 500 тонн түлшний яриа хэлэлцээр нэг талдаа явж байгаа бол нөгөө талаар түрүүн би хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани даалгавар аваад ТЭЗҮ боловсруулаад цаашаа бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд хүрээд байгаа энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь 300 орчим долларын ажил. Үүнийг хийж эхлэе гэдэг эцсийн шийдвэрт хүрэхийн өмнө туршилтыг зайлшгүй хийх ёстой миний зүгээс үзэж өнөөдөр оруулж ирж байна” гэсэн байдаг. Угтаа бол уг хурлаас долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” компани  Хонг Конгийн компанитай нь гэрээгээ байгуулчихсан байсан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэр гарахаас өмнө гэсэн үг. Хоёр дахь факт бол Д.Амарбаясгалан “Админералтай холбоотой юу ч  мэдэхгүй учир тайлбар хийхгүй” гэж хэлж байсан бол Хонк Конг Хэнчи компанийн эзэн нь “Админерал” компанийн үүсгэн байгуулагч тэр нэг иргэн гэдэг нь улсын бүртгэлийн материал гарын үсгээр нотлогддог. Тэгвэл энэ асуудлыг Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндөж ярьж байсан. Тодруулбал, тэрээр “Тэгээд Монгол чинь хүн амын бүтэц нь  жижигхэн бүгдээрээ  бие биеэ танина. Хаана юу болж байгааг маш сайн мэддэг. Тэгээд маш их хардамтгай. Амараа дарга маань ч гэсэн энийг бас нэлээн сайн цэгцлээд өөрөө манлайлаад явах хэрэгтэй. Би Амараа аргад хэлсэн юм. Нэр холбогдоод буй “Админерал” компаниудаа цуцал гээд. Тэрийг цуцлах хэрэгтэй. Тийм зүйл дахиж явбал нийгэмд маш харамсалтай зүйл болно шүү. Яаж ч болохгүй байдалд орно шүү” гэсэн.

 

Баримт: “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар авсан байж болзошгүй баримтуудыг шалгуулна

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Иргэнээс дээрэмдэж авсан. Энэ асуудлыг судалж үзсэн. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай оффисын зориулалттай барилга. 14 давхар нь 476.7, 15 давхар нь 556 мкв оффис байна. 2014 оны зургадугаар сард “Герман стандарт” компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. “Герман стандарт” болон “Херо энтертайнмент групп” ХХК 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 15 давхрын 556 мкв байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан. Тухайн үед мкв-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж нийт 378 сая 80 мянган төгрөгөөр гэрээг байгуулж байсан. 2018 оны аравдугаар сарын 4-12-ны хооронд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Герман стандарт” компани Грийнпинус компанийн хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 14 давхрын 476.7 мкв-ыг 700 сая төгрөгөөр үнэлж Грийнпинус компани худалдан авсан байна. 2025.01.08-нд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021.01.08-ний тогтоолоор 14 давхрын 476.6 мкв талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн тогтоол батлаад гэрээнд гарын үсэг зурахыг Баатар захиралд зөвшөөрсөн. 2025.01.09-нд Грийнпинус компани “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 давхрын 476.7 мкв байрыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, 2025.1.20-ны өдрийн дотор мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэй байсан. 01.09-ний өдрөө буюу гэрээ байгуулсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлгээ гаргасан. Мөн худалдан авах тал бус худалдаж байгаа тал нь татвар төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Мөнгөө шилжүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараад “Херо энтертаймент групп” ХХК руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 14 давхрын оффисыг мкв-ыг гурван сая төгрөгөөр үнэлсэн. Мөн мөнгийг нь өгөөгүй байж өөрийнхөө нэр дээр авсан. Тиймээс энэ асуудлыг цааш шалгах ёстой гэж үзэж байгаа. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Т.Дүүрэн энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд явж байгаа. Өнөөдөр энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна.

 

Баримт: Нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан

Миний бие “Эрдэнэс Оюу Толгой” компани нууцлалын тамгатай 20 сая доллар авсан асуудлын талаар өөрийн цахим хуудсандаа пост оруулж байсан. 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой материалыг тус өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг “Эрдэнэс Оюу Толгой” компанид үүрэг болгосон. Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ТЕГ-аас 2025.09.26-ны өдөр зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид "Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хугацаанд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, Тагнуулын байгууллагаас санал авч байгаагүй болно. Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардсаар тэмдэглэсэн байна. Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу “Нууцалсан” мэдээлэлд хэрэглэж байгаа нь “Албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц мэдээлэл биш байсан ТЕГ баталж байгаа юм. Мөн “Эрдэнэс Оюу толгой” компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.09.09-ний өдрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хавсралтад нууцын тамгатай мэдээллүүд байхгүй байна. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг нь батлагдаж байна.  Мөн Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025.10.24-ний өдөр томилогдсоны дараа дахин сайн нягтлах ёстой гэж үзсэн. Учир нь Хууль зүй дотоод хэргийн яам дээр “Эрдэнэс Оюу Толгой” компанийн 20 сая долларын зарцуулалттай холбоотой нууцын дардасны тамгатай маш их хэмжээний бичиг баримт байсан. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд 2025.11.04-ний өдөр хууль тогтоомжийн тус нууцын дардастай бичиг баримтуудыг шалгах дагуу ажлын хэсэг байгуулсан. Улмаар нийтдээ 130 хуудас нууцын дардастай баримт бичгүүдийг дүн шинжилгээ хийж, ил болгох талаар санал дүгнэлт гаргаач хэмээн ТЕГ-т хандсан. Тагнуулын байгууллагаас 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нууцын тамганы дардастай "Эрдэнэс Оюу толгой" компани 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой их хэмжээий баримт бичиг нууцын тамгатай байсан. "Эрдэнэс Оюу толгой" компанид шилжүүлсэн 20 сая ам.доллараар 11 багц гэрээний хүрээнд зарцуулжээ.
•Маурис гэх хувь хүнтэй 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 31-ний хооронд нэг өдрийн ажлын хөлсийг 5500 фунт, сард 55,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар байх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 715 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
•Ричард Боули гэх иргэнтэй өдрийн 2200 фунт, сарын 33,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
•Аттикус гэж компанитай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс  2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Эхний зургаан сар 500 мянган ам.доллар шилжүүлсэн. Үүнээс 305 мянган ам.доллар нь халааснаас гарах шууд зардал (pocker money) нэртэй байсан.
•2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд Аттикус компанитай дахин 500 мянган ам.доллар шилжүүлсний 320 мянган ам.доллар нь халааснаас шууд гарах зардалд гаргасан.
•Аттикустай 2023 оны гуравдугаар сарын 16-нд дахин гэрээ хийж, 200 мянган ам.долларыг шилжүүлсэн.
•Аттикустай 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны долдугаар сарын 1 хүртэл дахин 500 мянган ам.доллароор гэрээлсэн. Үүний 140 мянган ам.доллар халааснаас шууд гаргах зардал.
Аттикус гэх компанид нийтдээ 1.170 сая ам.доллар гэрээ байгуулсан. Үүний 770 мянган ам.доллар нь халааснаас гарах зардал гэсэн нэртэй гэрээ байжээ гэсэн мэдээллийг өглөө. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 215 (7712)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хабаровскоос Шанхай руу шууд нислэгтэй болно

Хабаровскоос Шанхай руу шууд нислэгтэй болно

1 цаг 10 мин
Украины Хууль зүйн сайдыг албан тушаалаас нь чөлөөлөв

Украины Хууль зүйн сайдыг албан тушаалаас нь чөлөөлөв

1 цаг 14 мин
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн гурван баримт

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын дэлгэсэн гурван баримт

1 цаг 57 мин
2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

2026 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

2 цаг 2 мин
МАН-ын дарга хэн болох вэ?

МАН-ын дарга хэн болох вэ?

2 цаг 7 мин
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан боллоо

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан боллоо

14 цаг 19 мин
Б.Энхбаярын хэвлэлийн хурлаас онцлох баримтууд

Б.Энхбаярын хэвлэлийн хурлаас онцлох баримтууд

17 цаг 6 мин
Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв

Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргаж, МАН-ын даргад өрсөлдөхгүй гэв

17 цаг 14 мин
Ч.Ганхуяг: Аймгийн хэмжээнд өвсний нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлсэн

Ч.Ганхуяг: Аймгийн хэмжээнд өвсний нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлсэн

Өчигдөр 06 цаг 15 мин
Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино

Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино

Өчигдөр 06 цаг 05 мин