“УИХ-ын гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц болон ТЕГ-т өргөдөл өгнө”

2025-10-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАА

Гэрэл зургийг Р.ОЮУН

УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын талаар Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийлээ.

Иргэдийн шударга шүүх ТББ,  Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам нэгдэн Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөнийг өнөөдөр үүсгэн байгуулж буйгаа мэдэгдлээ. Мөн Үндсэн хуулийн цэц болон ТЕГ-т өргөдөл хүргүүлж байгаа талаараа мэдээлэв.

Энэ талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулан цэцийг дутуу хийсэн ажлуудыг гүйцээх ёстой талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Бид Үндсэн хуулийн цэц болон ТЕГ-т өргөдөл өгнө. Учир нь төрийн дээд албан тушаалтнууд төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй зэрэг үүнтэй холбоотой олон асуудалд хууль хяналтын байгууллагууд бүрэн хяналт хийж, ард түмний төрд итгэх итгэлийг баталгаажуулах шаардлагатай байна гэдэг үүднээс холбогдох байгууллагуудад өргөдөл хүргүүлж байгаа.

Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 14 гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн эсэх, эргүүлэн татах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт гаргаж өгөхийг шаардаж Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. УИХ-ын гишүүд хүссэнээрээ хуйвалдаж хуулийг дээдлэхгүй байх нь байж болох зүйл мэтээр хандсан гишүүдийн хандлагад Үндсэн хуулийн цэц “манаачийн” үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадсангүй гэж бид үзэж байгаа” гэв.

Мөн Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөний төлөөлөл “Өнөөдөр УИХ-ын гишүүд нэгнээ харлуулж, гүжирдэж байна. Үүнийг хуулийн байгууллага шийдэж, хэн нь буруутай эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудлууд дээр хуулийн байгууллагууд ямар ч мэдэгдэл, шийдвэр гаргахгүй байна. Иймээс хамгийн мэргэн шүүгчид бол ард түмэн байдаг гэдэг утгаар бид Ард нийтийн санал асуулга зохион байгуулж, иргэдээсээ санал авах зорилгоор энэ хөдөлгөөнийг санаачилж байгаа юм.

Энэ хүрээнд Нэгдүгээрт, УИХ-д цаашдаа итгэл үзүүлэх эсэх. Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарын нэр бүхий УИХ-ын гишүүд үгсэн хуйвалдаж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй үйлдлийг ТЕГ шалгаж, шийдвэрлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийг дарамталсан тухай мэдээллийг мөн шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байна. Дөрөвдүгээрт, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан боловч УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаагүй. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын тогтоолыг баталсан УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргаж байна. Учир нь УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн нь УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болдог” хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: zms.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06