“МАН-ыг тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна”

2025-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Гэрэл зургийг Р.ОЮУН

“Үндэсний жигүүр” хөдөлгөөнөөс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх тухай мэдээлэл хийлээ.

Өнөөдөр Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. 1992 оноос хойших найман удаагийн сонгуульд улс төрийн намууд Үндсэн хуулийн хүрээнд ижил тэгш эрхтэйгээр оролцож, ардчиллын үнэт зүйл, зарчмыг сахиж ирсэн. 2024 оноос мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуултийн дагуу намууд үндсэн дүрмээ шинэчлэн, намын дарга сонгож дээд шүүхэд бүргүүлж байгаа нь улс төрийн тогтолцооны шинэ шат гэдгийг “Үндэсний жигүүр” хөдөлгөөний төлөөллүүд хэллээ.

МАН-ыг тараах уриалгын талаар “Үндэсний жигүүр” хөдөлгөөний гишүүн А.Цэрэнбат “100 жилийн түүхтэй МАН-ын даргын сонгуулийн маргаан нь Монгол төрийн хямрал болж, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн явдал төдийгүй төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон нь төрийн хариуцлагатай албан тушаалтны мэдэгдлээр ил болсон. МАН-ын удирдлагын хууль бус үйл ажиллагаа, ёс бус үйлдэл, хулгай, дээрэм, авлига, заналхийлэл хэрээс хэтэрч байгааг бид сүүлийн 10 жил хангалттай харж, сонслоо.

2016 онд 60 тэрбумын хэрэг, 2017 онд ЖДҮ хулгай, 2018 онд МАНАН мафи, 2020 онд КОВИД-ын хулгай, 2023 онд Ногоон автобусны хэрэг, 2022 оноос Нүүрсний мафийн гэх хэргүүд илэрсэн ч шийдэгдэлгүй өнөөдрийг хүрлээ. Цаашид ч хууль шүүхийг худалдан авч нуун дарагдуулсаар байх болно. Харин энэ хугацаанд ахмадууд, багш, эмч нар амжиргаандаа хүрэхгүй цалин тэтгэвэртэй, хүүхдүүд сургууль, цэцэрлэггүй, эмнэлгүүд эм тариа, хэвтэх оргүй, иргэд нь бензин түлшгү, хорт утаанд амиа алдан өдрөөс өдөрт иргэдийн амьдрал улам дордож байна. Гэсэн худий ч эрх баригч нам энэ бүхнийг эвлэрлийн ажлын хэсэг нэрийн дор хаацайлж, хуулийг нйамаалцан, хэргээ нуун дарагдуулж байна. Иймээс иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа МАН-ын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, шүүхээр тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: zms.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06