Ч.Наранбаатар: Төрийн тогтворгүй байдал барилгын салбарыг доголдуулж байна

2025-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

А.ЭРХЭМБИЛЭГ

“Монголын барилгачдын нэгдсэн холбоо”-ноос нийгэм, эдийн засаг цаг үеийн асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /10.30 / “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Төр, засгийн түвшинд үүсээд буй тогтворгүй байдал нь иргэдийн амьдрал, нийгэм, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна. Төрийн бодлого тогтворгүй байх нь бүтээн байгуулалтын салбарт ноцтой хүндрэл үүсгэж, олон мянган ажилчдын орлого, ажлын байр, салбарын хөгжлийг зогсонги байдалд хүргэж байна” гэв.

Мөн сүүлийн таван жилийн хугацаанд барилгын салбарынхан дөрвөн сайдын нүүр үзжээ.  Энэ хэвээр үргэлжилбэл 100 мянга гаруй ажилчин, салбарын бодлого бүхэлдээ доголдох аюултай. Зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд л гурван сайдын нүүр үзжээ.  Салбарын сайд солигдох бүрд бодлогын тогтолцоо өөрчлөгдөж, төсөв, санхүүжилтийн асуудал гацдаг байна.

Тэдний мэдээлснээр, барилгын салбарын ажилчдын цалин өнөөгийн зах зээлийн ханшаас хоёр дахин бага байгаа бөгөөд цалингийн нэмэгдлийг сүүлийн хоёр, гурван жилийн турш шаардсаар ирсэн байна. Гэсэн ч өнөөг хүртэл дорвитой шийдэл гараагүй байна.

Эмч, багш нарын адил бид жагсаал цуглаан зохион байгуулж, нэг асуудлыг нөгөөгөөр дарахыг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч Барилгын хөгжлийн яаманд албан ёсны шаардлага хүргүүлээд байна. Төрийн тогтворгүй байдлын улмаас компаниуд тендерт шалгарч, гэрээ байгуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл санхүүжилтээ авч чадахгүй байгаа нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна” гэж онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06