Ухаахудагийн Түр хорооны асуудлыг УИХ дээр “бойкотлоод” хэлэлцэхгүй байгаа юу

2025-10-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн Тавантолгой ордын Ухаахудаг хэсэгтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг гаргасан. Энэ тухай тогтолын төслөө 2025 оны аравдугаар сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус Хянан шалгах түр хороо нь  Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаахудаг” ашигт малтмалын лиценз болон бусад лицензтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх юм. Тодруулбал, Түр хорооны шалгалтын хүрээ хязгаарыг “...Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаахудаг” ашигт малтмалын лиценз болон бусад лицензтэй талбайг ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах, Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дээрх лицензтэй талбайнуудыг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх” гэж тусгасан байгаа юм. УИХ-ын 33 гишүүний уг Хянан шалгах түр хороо байгуулах асуудал нь УИХ-ын босго давсан хэдий ч ЭЗБХ-ны хуралдаанаар “...Ирц бүрдэхгүй байна” гээд асуудлыг хэлэлцэлгүй 14 хонож байна. Гэсэн ч энэ хооронд нийтдээ гурван удаа дээрх шалтгаанаар хойшлуулжээ. Ухаахудагийн Түр хорооны асуудлыг анх 2025 оны аравдугаар сарын 14-нд УИХ-ын ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Тэгсэн ч тус Байнгын хорооны дарга Р.Сэддорж “...Хяналт шалгалтын тухай хуулийн 33.2-т Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо УИХ дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх боловч Түр хорооны бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх, УИХ дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчим баримтална гэж заасан. Олонх, цөөнхөөс хувь тэнцүүлсэн байдлаар нэр ирээгүй байгаа тул хэлэлцэх асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа” хойшлуулсан. Үүнээс хойш хоёр удаа хойшлуулаад байна. Тиймээс “...Ухаахудагийн Түр хорооны асуудлыг УИХ дээр “бойкотлоод” хэлэлцэхгүй байгаа юу” гэж асуухад хүргэж байна. Үүнд УИХ-ын ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж л хариулж таарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Энэ их хуралын ЭЗБХорооныхоо даргыг солиоч!!! Өмнөговийн алдарт нүүрсний хулгайчааотавьчихаад юу гарна гэж бодож бнаа???
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21