УИХ-ын даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар “өрсөлдөж” байна

2025-10-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сарын 16-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-ын маргааш нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж чөлөөлсөн. Ингэснээр УИХ-ын даргыг шинээр сонгох шаардлага олонхын бүлгийнхэнд үүсээд байгаа юм. Юутай ч, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үед 7-8 гишүүн амбиц илэрхийлж байсан. Харин одоо 3-4 гишүүний нэр яригдаж байна. Хамгийн эхэнд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэж болно. Түүний тухайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын даргад яригдаж эхэлсэн. Одоо ч нэр нь явж байна. Дараа нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг нэрлэх ёстой. Тэрээр УИХ-ын даргад Л.Энх-Амгалангааас эрт амбицалж байсан эрхэм л дээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа нэг дайраад Д.Амарбаясгаланд ялагдсан. Одоо дахин “нэр дэвшиж” байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт яригдаж байна. Яригдаж байна ч гэж, С.Бямбацогт УИХ-ын дарга болох сонирхолтой байгаа аж. Эдгээр гишүүд УИХ-ын гишүүд рүү ярьж, уулзах зэргээр лобби хийгээд эхэлжээ. Хэн сайн хийсэн нь ялна. УИХ-ын дарга болно.

Нэр яригдаж буй Л.Энх-Амгадлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын тухайд хэн нь ч УИХ-ын дарга болоход туршлага дутахгүй гишүүд юм. Гэхдээ бас нэг зүйл давхар яригдаж байна. Монголын улс төрийн байдал өнөөдөр тийм ч таатай бус байна. Улс төрийн зөрчил тэмцэл туйлдаа хүрч, эв тохироо хүсэмжлэх тал руугаа ороод байгаа юм. Үүнтэй хообоотойгоор АН-д УИХ-ын даргын албан тушаалыг өгөх асуудал ч яригдаад хэд хонолоо. Хэдийгээр энэ нь “стандарт бус” ч Үндсэн хуульд заавал олонхын буюу МАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох тухай заагаагүй болохоор АН-аас тодруулахад болохгүй гэх газаргүй юм. Хэрвээ тийм улс төрийн тохироо явбал УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дэвших юм байна.

Гэхдээ одоо сонгогдох эрхэм нэлээд хүнд үед УИХ-ыг удирдана. Учир нь, УИХ-аас гарч буй бүх шийдвэр дээр Үндсэн хуулийг л барихгүй бол Цэц дүгнэлт гаргаад л цуцалдаг болсон. Жишээлэхэд, Цэцийн энэ сарын 22-нд гаргасан дүгнэлтээр УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны 95 тоот тогтоолыг хүчингүй болгочихсон. “...Цэц уг дүгнэлтээрээ УИХ-ын үйл ажиллагаа руу хэт нарийвчилж ороод, УИХ-ыг үгүйсгэсэн” гэж УИХ-ын гишүүд яриад эхэлсэн. Мөн “...Цаашид УИХ үйл ажиллагаагаа өмнөх шиг явуулах боломжгүй болсон. Үйлдэл бүрээ Цэцийн дүгнэлтэд нийцүүлэх шаардлага үүссэн. Энэ чигээрээ удах тусам Үндсэн хуулийн хямрал, зөрчил рүү явна. Тиймээс УИХ өөртөө итгэл үзүүлэх санал хураалт ч юм уу, ямар нэг гарц хэрэгтэй болсон” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хувьд нэг ийм ойлгомж муутай байдалд орчихсон үед шинэ даргаа тодруулах гэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Үндсэн хуульд нийцүүлэх шаардлага гарсан…. Гэнэ үү????? Одоо л тийм болж байгаа юм шиг.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21