УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга аль нэг намын Хяналтын ерөнхий хорооны даргыг хавсран гүйцэтгэж болдог юм уу

2025-10-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хуучин нийгмийн үед “...Нам, засаг минь” гэдэг бараг л маани мэгзэм мэт холбоо нэр бүхий төртэй байлаа. Монгол Улсад тэр нийгэм солигдоод, ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийн дагуу замнаад даруй 33 жил өнгөрсөн. Гэвч, нам засаг минь хамтдаа төрийг удирдсаар байгаа аж. Аятай сайхан бус аягүйхэн саар явдлаас үүнийг харж ойлгож байна. Уг нь, Үндсэн хуульд зааснаар улс төрийн аливаа нам эвсэл нь УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. УИХ-ын сонгуульд олонх болох юм бол намын даргаа Ерөнхий сайдад зүтгүүлнэ. УИХ-д суудал авбал Ерөнхийлөгчийн сонгуульд кандидатаа нэр дэвшүүлнэ. Ийм л эрх зүйг Үндсэн хууль, бусад хуулиар олгосон. Гэтэл, бодит амьдрал дээр төрийн эрх барьсан намын Удирдах зөвлөл, эсвэл Бага хурлаас гарсан шийдвэр нь төрийг, улс төрийг тэр чигт нь өөрчилдөг. Тэгэхдээ бас самраад хаячихдаг юм байна. Ойрын өдрүүдийн энэ ороо бусгаа, учир зүй нь олдохгүй үйл явдлуудын үндэс шалтгаан нь ердөө л МАН хэмээх намтай холбоотой юм.

Өнөөдөр УИХ дээр хамгийн олон удаа гишүүдийн амнаас гарч байгаа нэг үг бий. “...Намын зовлонг төрийн зовлон болголоо” гэж байна. Угтаа, намын асуудлаа төрд халдаасан бурууг л бие бие рүүгээ чихэж байна. Яг юу болсныг сөхөж харвал, намын асуудал төр рүү “гулссан” нь нам, төр хоёрт ижил эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалыг нэг хүн хашиж байгаатай холбож ойлгож болно. Анх удаа УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд гишүүн болсон Б.Баярбаатар гэж залуу байдаг. Тэрээр УИХ-д нэр дэвшихээсээ өмнө МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан. Анх удаа УИХ-ын гишүүн болсон ч УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо гэдэг чухал албан тушаалд дэвшсэн. Гэсэн ч нам дээрээ хашиж байсан Хяналтын ерөнхий хорооны даргын ажлаа хавсран гүйцэтгэж байгаа юм. Тэр утгаараа, МАН дээрх асуудлыг Төрийн ордон руу чирж оруулж ирсэн хүн нь яахын аргагүй Б.Баярбаатар болж байна. Яагаад гэхээр, МАН-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын даргыг телевизийн ярилцлагаар “гөвлөө” гээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноосоо гаргаж байгаа юм. Хуучин нийгмийн үед монопол ганц нам нь иймэрхүү “эсэргүүнүүд”-ийг цөлдөг, хорьдог байсан. Хөнжил гудсыг нь ч сөхөж, онгичдог байв. Харамсалтай нь,  ардчилсан замаар замнаад 30 гаруй жил болж буй Монголын төрд байж болох үгүй нь эргэлзээтэй юм. Ер нь бол, сонгогчдын олонхын саналыг аваад УИХ-ын гишүүн болсон хүнийг намын үзэмжээр хаалт, шахалтад оруулах нь УИХ-ын бүрэн эрх, сонгогчийн төлөөлүүлэх эрхэд халсан үйлдэл болно. Тиймээс “...УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга аль нэг намын Хяналтын ерөнхий хорооны даргыг хавсран гүйцэтгэж болдог юм уу” гэдэгт нэн яаралтай хариулт, бас бодитой арга хэмжээ хэрэгтэй болж байна.

Эс тэгвээс, одоо цаашид Б.Энхбаяр зүгээр байхгүй, Б.Баярбаатар “хариуцлага” тооцмоор санагдвал УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороогоороо оруулаад бүрэн эрх рүү нь довтолж мэднэ. Тэр эрх нь Б.Баярбаатарт байна. Өөрөөр хэлбэл, нам дээрээ хийдэг ажлаа УИХ дээр хийх эрхийг түүнд олгожээ. Үүгээрээ МАН-ын асуудлыг төрд гулсуулсан суваг нь тэр хүн гэсэн үг. Нөгөө талаас, Б.Энхбаяр ч гэж Б.Энхбаяр юм л даа. Улс төрийн галзуурлын энэ үе ийн гол дүр болж гарч ирээд, сүүлдээ улс орны ирээдүй хэттэй холбоотой асуудлаар улс төрийн акц хийгээд байгаа нь зохимжгүй байна. Магадгүй, цаг тайвширч, төр горимдоо орохоор Б.Энхбаяр энэ хэдэн өдөрт ямархан хэмжээний “гал”-аар наадчихсан нь нэхэж яригдахаар л харагдаж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 194 (7691)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Болно
Болно.
Зөв. Наад гүтгэгчээ эргүүлэн тат
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин