Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?

2025-10-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлаар УИХ, Засгийн газар, улс төрийн намууд тэг дундуураа хуваагдсан. Тэгж хэлж болно. Тийм байдалтай хэд хонолоо. Уг нь УИХ л хэн хэн дээр нь эцсийн шийдийг гаргана. Гэтэл УИХ-ын тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн лав 34:34-өөрөө хоёр талд гараад суучихсан. АН аль талд нь байхаас УИХ-ын даргын ч, Ерөнхий сайдын ч хувь заяа хамаарахаар болоод байгаа юм. Гэхдээ, АН-ын бүлгийнхэн тэг дундуураа биш ч нэг хэсэг нь УИХ-ын даргыг, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдыг дэмжсэн байдалтай байна. Ерөнхийдөө, УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаануудаас дайжих маягтай байгаагаас олонх хийгээд удирдлагынх нь байр суурь харагдана.

Ер нь бол, УИХ, тэндэх намын бүлгүүд, Засгийн газар, бүр улс төрийн намуудаас өдөр бүр ямар нэг мэдэгдэл хийдэг болсон. Тэндээс нь хэвлэл, олон нийт ямар нэг зүг чиг авна. Үнэндээ, яг ийм байдлаар дахиад хагас сар болоход Монгол Улс бүх төрөлдөө дефольт зарлаж мэдэхээр л болж байна.

Өчигдөр л гэхэд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “…УИХ дахь намын бүлгийн хурлыг намын дарга, бүлгийн гишүүдийн олонх шаардсан бол хуралдуулах боломжтой. Бүлэг сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Бүлгийн гишүүдийн олонх буюу 38 гишүүн бүлгийг хуралдуулах шаардлага тавьсан. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал хуримтлагдлаа. Бүлэг хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Анх аравдугаар сарын 9-нд бид цөөхүүлээ Бүлгийн даргад бүлгийн хурлыг зарлах шаардлага тавьсан. Мөн, гишүүд бүлгийнхээ групп дээр “…Бүлгээ хуралдуулж, улс орны өминө тулгамдсан асуудлаа хэлэлцье” гээд байхад хурал зарлалгүй, хүлээлгээд байна. Гэтэл, цаг хугацаа бага байна. Баруун аймгууд гантай байсан. Зуд болох эрсдэл өндөр байна. Төсөв хэлэлцэх шаардлагатай байна. Засгийн газрыг огцруулах шаардлага, УИХ-ын даргыг огцруулах шаардлага өргөн барьсан гээд хэлэлцэх асуудал их байна. Төрийн ажил тасралтгүй явж байх ёстой тул Байнгын хорооны хурлыг өнөөдөр 16:00 цагт дуусангуут үргэлжлүүлээд бүл­гийг хуралдах боломжтой” гэ­сэн. Дараа нь, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “…Хоёр тал учраа олоогүй байна. Шулуухан хэ­лэ­хэд Д.Амарбаясгалан, нөгөө талд Г.Занданшатар гэдэг хүмүүсийн визгүйгээр бүлэг дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй. Хоосон хэрүүл болно. Тийм учраас Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудлаар чиг гаргаж өгөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Ер нь бол хоёр тал зөв­шил­цөөд, бичгээ татчихвал асуудал цэгц­рэх хувилбар ч бий. Маргаашийн лхагва гарагт 12.00 цагаас бүлгийн хурал зарласан” гэв.

Нөгөөтэйгүүр, сүүлийн өдрүүдэд УИХ-ын зарим гишүүн, мөн МАН-ын гишүүдээс “…Төрийг хямраагаад байгаа энэ асуудлыг нам дээрээ цэглэе. Генсек Я.Содбаатар намын Удирдах зөвлөлийг зарлан хуралдуулах хэрэгтэй” гээд байсан. Үүнд МАН-д үлдсэн, тус намын Үндсэн дүрмээр намын даргын асуудал ийм эргэлзээтэй байгаа үед түүнийг орлох эрх бүхий генсек Я.Содбаатар “…Заавал Удирдах зөвлөл хуралдаж байж, намын бүлэг хуралдана гэсэн ойлголт байхгүй. МАН-ын асуудал Тусгаар тогтнолын ордондоо явна. Огцруулах асуудал чуулган дээр явна” гэлээ. Юутай ч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12:00 цагаас хуралдахаар товлосон байна. Үүний зэрэгцээ, өнгөрсөн баасан гаригт хуралдаж байсан УИХ-ын ТББХ-ны хурал үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт завсарласан. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “…Даваа гаригт үргэлжилнэ” гэсэн. Гэтэл “…Ирц бүрдээгүй” гэсэн шалтгаанаар хуралдаж чадаагүй өнгөрсөн. Энэ шалтаг байсан бололтой. “…Хөшигний ард Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох тохироо хийгдсэн” гэж өчигдөр улс төрийн хүрээнд битүү яригдав. Б.Пүрвдоржийн хувьд АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдоод, улмаар намынхаа квотоор УИХ-ын дэд дарга болсон. Харин уржигдар өглөө хуралдсан ТББХ-ны хуралдаанад “…Өвчтэй” гээд ирээгүй тэрээр оройхон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огц­руулах гишүүдийн хүсэлтийг УИХ-ын дэд даргынхаа хувьд хүлээж авсан юм.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 194 (7691)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21