Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад “Бодь”-ийн гэрээг нууцад авах зөвлөмж гарчээ

2025-10-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Эрх баригч намын удирдлагуудын маргаан явсаар Төрийн өндөрлөгүүдийн толхилцоон болж хувирсан. “Салхи”-нд нь УИХ, Засгийн газрын легитим чанар улам бүр унасаар байна. Цаашлаад, хоёр талаас улсын нууцтай, тэр тусам гадаад харилцаатай холбоотой баримт сэлтүүд яригдах болов. Эхнээсээ горыг нь амсаж буй бололтой мэдээллүүд ч гарч байна. Тухайлбал, Оюу толгойн арбитрын маргаанд манай улстай хамтарч ажиллаж буй 4-5 гадаадын компани бий. Үүний нэгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтэд тун таагүйгээр зарлаж, арбитрын маргаанаас гарах шийдэл рүү шидчих шиг боллоо. Удахгүй дараа дараагийнхыг нь ямар нэг өөр шалтгаанаар гаргаж ирээд үргээхийг үгүйсгэхгүй болж байх шиг байна. Үүний зэрэгцээ, эрх баригч намын даргын суудлын төлөөх маргаанаас эхтэй, улмаар Засгийн газрын тэргүүний сэнтийд хүрч яригдахуйц улс төрийн томоохон толхилцооны дүнд хэдэн жил төрийн нууцад хав дарагдсан “Бодь”-ийн оффтейк гэрээний задаргаа ил боллоо. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төлбөр өртөгтэй холбоотой энэ гэрээ ихээхэн хардлага дагуулдаг. Гэхдээ төрийн нууцад байсан учраас тэр бүр нарийн ширийнийг олон нийт мэдэхгүй ирсэн. Харин 2022 онд үндсэн гэрээ нь ил болоход Нээлттэй нийгэм форумынхан дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэд “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал олгож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрсдэл үүрүүлсэн” гэж дүгнэсэн. Тодруулбал “…Ажлын урьдчилсан гүйцэтгэл байхгүй, талууд харилцан тохиролцож, гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байх үед урьдчилгаа төлбөр болох 110 сая ам.долларыг хоёр хуваан “Бодь интернэшнл” компанид шилжүүлсэн. “Урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2 827 749.38 ам долларыг хасаж шилжүүлнэ” гэсэн байгаа ч урьдчилгаа төлбөр болох нийт 110 сая ам. долларыг 2019 оны аравдугаар сарын 11, 23-ны өдрүүдэд хоёр хуваан аль хэдийн шилжүүлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээнд “…Худалдагч болон Гүйцэтгэгч талууд харилцан тохиролцвол 5.1-д зааснаас бусад давхаргын коксжих нүүрс, исэлдсэн нүүрс болон угааж баяжуулсан коксжих нүүрс худалдан авч болох бөгөөд нүүрсний үнэ, хэмжээг тухайн нөхцөл байдалтай уялдуулан Талууд тусдаа гэрээгээр харилцан тохиролцож тогтооно”, мөн “…Хэрэв талууд тохиролцвол нүүрсний үнийн индексийг өөр индексээр сольж болно” зэрэг заалтууд оруулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ашиггүй нөхцөл байдал үүсгэх магадлалтай.  2019 оны аравдугаар сард байгуулсан гэрээнд “…Хэрэв урьдчилгаа төлбөрийг Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүний улмаас алдагдал үүсвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тодотгол хийх үед, эсхүл Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно” гэсэн байна. Тус гэрээг байгуулснаас хойш 2023 оны 2 дугаар сарын байдлаар ханш 30.9 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлт нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэмэлт зардал бий болгосныг илтгэж байна. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын үнийн дүн нь тус гэрээнээс зургаан сарын өмнө хийгдсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын өртгөөс хэт өндөр байна” гэсэн. Өөр олон ноцтой дүгнэлтийг тэд өгсөн.

Түүнчлэн, өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын ТББХ-ны хуралдаан дээр дээрх гэрээг төрийн нууцад авах ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан эсэх талаархэд хэдэн гишүүн Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл, тийм зөвлөмж гарч байжээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын сүүлчээр Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байхөад тус зөвлөлөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл зэрэг таван төслийг төрийн нууцад хамааруулж зардлыг нь шийдэх зөвлөмжийг өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 193 (7690)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21