О.Батнайрамдал “…Намайг бүртгэлгүй машинаар дагасан” гэдэг бол наргиа биш ноцтой асуудал

2025-10-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт “…Намайг хуурамч улсын дугаартай автомашинууд хоёр долоо хоногийн турш дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа” гэж мэдэгдэл хийсэн. О.Батнайрамдал “…Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс, миний баримтжуулж чадсанаар есөн автомашин өдөр шөнөгүй даган мөрдөж байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд дугааруудыг нь шалгуулсан. Эдгээр дугаар дээр ямар ч машин бүртгэлгүй байна гэдгийг албан бичгээр надад мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хуурамч дугаартай машинууд дагаж байгааг ойлгож авлаа. Үүнийг би Оюу толгойн Хянан шалгах түр хороотой холбож ойлгохоос өөр аргагүй. Үүнээс улбаалаад парламентын үйл ажиллагаанд халдсан, түр хороонд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон явдал гэж харж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо, Хүний эрхийн үндэсний коммист албан ёсоор хандах болно. Хуулийн байгууллагаас ирүүлсэн хариу бүрийг цаг тухайд нь мэдэгдэх болно.

Улс төрийн үйл явдал ихтэй энэ үед Оюутолгойн асуудал дээр шийдэл гарч, эцэслэгдтэл Хянан шалгах түр хороотой хамтдаа байж, анхаарлаа бүү сатааруулаарай гэж Та бүхнээсээ хүсье” гэсэн юм. Тухайлбал, тэрээр Эрүүгийн цагдаагийн албанд  “…Оюу толгойн хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ, 3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН, 7935УНК, 8726УЕА, 4829УЕТ дугаартай, онцгой шинж тэмдэггүй есөн машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, ЦЕГ болон Нийслэлийн Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд хандан шалгуулахаар хүргүүлсэн.

Улмаар нийслэлийн Авто тээврийн хяналтын төвөөс эдгээр бүх машин нь улсын бүртгэлгүй болохыг баталгаажуулж, хариу ирүүлсэн. Энэ нь хянан шалгах үйл ажиллагааг мөрдөн мөшгөж буй үйл ажиллагаа гэж бид ойлгож байна.

Ийнхүү мөрдөн мөшгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар “…Хүний халдашгүй байдлыг илт зөрчсөн хууль бус үйл ажиллагаа” болох билээ. Хуулиас гадуур хэнийг ч даган мөрдөж мөшгөж болохгүй. Энэ үйлдэл нь хувь хүний халдашгүй байдал төдийгүй Монгол Улсын парламентын халдашгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд халдсан ноцтой үйлдэл гэж ойлгогдож байна. Мөн хянан шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж үзэхээс аргагүйд бид хүрч байна. Уг асуудлыг шалгаж өгнө үү” хэмээн ханджээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын тухайд Оюу толгойн асуудлаарх хянан шалгах түр хороог ахалж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн лиценз дээр даруй хэлцэл хийхийг шаардан, холбогдох баримт мэдээллүүдийг дэлгэн тавьж байгаа юм.

Хамгийн гол нь, түүнийг дээрх мэдээллийг хийсний дараа цахим сүлжээнд хэлсэн ярьснаар нь тоглоом наргиан хийх байдал нэлээд гарав. Гэвч улс орны чухал асуудлаарх УИХ-ын Хянан шалгах хороог ахалж буй хүнийг бүртгэлгүй улсын дугаартай машинаар дагаж мөрдөж байгаа нь наргиан хийх асуудал биш бөгөөд маш ноцтой. Өнөөдрийн улс төрийн хямралт гэх үү, хэрүүлтэй гэх үү, ийм үед дарагдаад, тэр байтугай шоолж хөхрөлдөөд өнгөрч болох ч гүйтэтгэх ажиллагаатай холбоотой, анхаарлын гадуур орхиж болохгүй томоохон асуудал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 193 (7690)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21