“Сургууль орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай” ШТС-ыг нүүлгэхийг шаардаж байна” 

2025-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

БЗД-ийн 14 дүгээр сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй Шунхлай ШТС-тай холбоотой асуудлаар эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Энэ талаар иргэн М.Оюунхишиг “14 дүгээр сургуулийн сурагчдын эрх ашиг зөрчигдөж байна. БЗД-т шатахуун түгээх станцтай ойр ерөнхий боловсролын таван сургууль байдаг. Эдгээрээс 14 дүгээр сургууль хамгийн ойр буюу аюултай байршилд нь байгаа. Тиймээс сургуультай ойр үйл ажиллагаа явуулж байгаа “Шунхлай” ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх эсвэл үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхийг жилийн өмнө сургуулийн захиргаа, хорооны дарга нар шаардсан. Ингээд тухайн ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатарын тушаал захирамж гарсан хэдий ч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Сургуулийн хүүхдүүд “Бинзен үнэртэж байна. Толгой өвдлөө” гэж хэлдэг. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа бөгөөд зөвхөн сургууль ч бус ойр хавийн ААН, байгууллага, орон сууцуудыг эрсдэлд оруулж байна. Бидэнд дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны гашуун сургамж бий. Бид холбогдох бүх байгууллагад санал, шаардлагаа хүргүүлсэн. Гэсэн хэдий ч ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байна” гэсэн юм. 

“Мөн 14 дүгээр сургуулийн шинээр томилогдсон захирал энэ ажил дээр анхаарал хандуулахыг хүсэж байна. Шинэ захирал биднийг огт хүлээн авч уулзаагүй. Мөн энэ асуудалтай танилцаагүй байгаа юм билээ. Тиймээс сурагчдынхаа эрх ашгийг хамгаалж, энэ асуудал дээр манлайлж ажиллахыг хүсэж байна” хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа.  

Энэ үеэр иргэн Д.Ууганбаяр “Сургуулийн хүүхдүүдэд бинзен түлшний үнэр үнэртэж, хичээлээ хийхэд нь хүндрэл тулгарч байна. Шатахуун бол хүний төв мэдрэлийн системд гэмтэл учруулах зэргээр эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Тиймээс хуулиа дээдэлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйгээр “Шунхлай” ШТС-ыг нэн даруй тухайн газрыг чөлөөлөхийг хүсэж байна. Хүүхдүүд бол бидний өнөөдөр биш ирээдүй. Тиймээс хүүхдүүдээ хайрлаж, аливаа эрсдэлээс сэргийлэх нь эцэг эхчүүд бидний үүрэг” гэв.

Эх сурвалж: zms.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06