АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

2025-10-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

МАН-аас “гарал үүсэл”-тэй Монголын төрийн хямрал үргэлжилж байна. “...Энэ долоо хоногт л эцэс болно” гэсээр намрыг авлаа. Өвөл дохиолоод эхлэв. Өвлийн бэлтгэл, ирэх оны төсөв гээд УИХ, Засгийн газрын ажил овоорсон. Гэвч, дарга тэргүүнүүд нь балбалцаад өвлийг, төсвийг бодох завгүй байх шиг байна. Үндсэндээ, эрх баригчид ингэж талцаж зодолдоод удлаа. Энэ үед УИХ-д 42 суудалтай АН-ын сөрөг хүчний улс төр ихээхэн үгүйлэгдэж байна. Уг нь, эрх баригчдын энэ хоорондын зөрчил маргаан улс орны хувьд тун таагүй явдал юм. Харин улс төр талаасаа сөрөг хүчин АН-д бол “албан боломж” гэхэд болно. Угаасаа, эрх баригчид хэн нэгийгээ “...Унагая, огцруулъя” гэвэл сөрөг хүчин нь “...Тэгье, дэмжье” гээд л ороод ирдэг. Эрх баригчид хэдийчинээ хагарч, тангаралцана, сөрөг хүчинд төдий чинээ ашигтай улс төр болдог. Олон улсад, Монголд ч ийм жишигтэй. Угаасаа, улс төрийн зарчим нь тийм юм. Өмнө нь огцорсон Ерөнхий сайд, Засгийн газрууд бүгдээрээ сөрөг хүчний илтэд дэмжлэгтэй л байсан. Гэвч, энэ удаад АН-ынхан шал өөр бодлого барьж байна. МАН-ынхныг “...УИХ-ын даргад хариуцлага тооцъё”, “...Ерөнхий сайдыг огцруулъя” гэхээр нь АН-ынхан “...Намын асуудлаа өөрсдөө шийд, бид чуулганд орохгүй” гээд яваад өгдөг болов. Тэгсэн атлаа, дөрвөн сар гаруйн өмнө өөрийнхөө намын хамтарсан Засгийн газрыг унагаалцчихсан. Тэгээд бас, өнгөрсөн баасан гарагт болсон ТББХ-ны хуралд АН-ын гишүүдийн олонх нь орж суусангүй өнгөрөөв. Эдгээр нь сөрөг хүчний биш эрх баригчдын аль нэг талд үйлчилсэн л болж харагддаг боллоо. Тэгж ч ярих болов. Тэр байтугай, “...Сөрөг хүчин АН-ын дарга О.Цогтгэрэлийн бодлого эв нэгдлийн төлөө байна. Түүнийг Нобелийн энхтайвны шагналд тодорхойлъё. Болзлыг нь хангачихлаа. Сөрөг хүчин нь эрх баригч намынхаа эв нэгдлийг бодно гэдэг яахын аргагүй энхтайвны үйлсэд гарамгай хувь нэмэр оруулж байгаа явдал” гэж байх юм. Энэ маазарч, марзагнасан яриа байх л даа. Гэхдээ, “...Михаилд бодол бий” гэдэг шиг О.Цогтгэрэлд ямар нэг шалтгаан үндэслэл байгаа бололтой. Уг нь, МАН ингэж хөлөө жийлцэж байхад АН аятайхан улс төр хийгээд явчихад л 2027 онд тус намаас Ерөнхийлөгч төрж, 2028 оны сонгуульд олонх болоод О.Цогтгэрэл Ерөнхий сайд болох юм. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан бол эрт орой хэзээ ч учраа олчихно. Магадгүй, амралтын өдрүүдээр учир зүйгээ олоод ирэх долоо хоногоос хэзээ ч хэрэлдэж байгаагүй юм шиг ажиллаад явж мэдэх л юм. Эсвэл байдал төрд ч, тус намд ч ихээхэн эвгүйтнэ. Гэхдээ л, АН-ынхан сая олдсон улс төрийн боломжоо алдаж байгаа юм. Тиймээс, цаашдын улс төрдөө нэг зүйлийг хатуу барих АН-ынханд ихээхэн тустай. Юу гэвэл “...О.Цогтгэрэл АН-ын дарга боллоо” гээд УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь мулталж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргыг хавсран гүйцэтгэх буюу энэ хоёр албан тушаал нэг гарт байж тус нам ирэх сонгуулиудад нэг бодлоготой орж чадна. “...Ардчилал” гэж ярьж байгаад намын дарга, бүлгийн даргыг хоёрыг салгавал МАН-д тохиогоод байгаа “...Ерөнхий сайд нь намын дарга уу, намын дарга нь Ерөнхий сайд уу” гэдэг шиг эрх мэдлийн зөрчил үүснэ. Тэгээд 2027 онд ч, 2028 онд ч ялах магадлал нь бүдгэрнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Dd
Erenhii said baina gehed neg l Sanaa do buuhgui baigaa huu dee
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21