“...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт очжээ

2025-10-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН

 

Төрийн ордонд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь улсын төсвийг хойш тавьж байгаад УИХ-аар орд газрууд, нүүрсний хулгайн “сэдэв”-ээр бие биеэ чичилж, цаашлаад цахим сүлжээнд тэр үгээ “сэвүүлээд” сууцгааж байна. Туйлын эмгэнэлтэй хэрэг юм. Нэгэнт, Монголын төрийн эрхийг барих дээд байгууллагыг нүүрсний хулгай, орд газруудын хулгайтай хутгасан төрийн өндөрлөгүүд өөрсдөө байтугай, эзлэн суусан албан тушаалаа ч үнэгүйдүүлээд дууслаа. Гэхдээ эндээс, энэ зөрчил маргаан нь “...Монголын улс төрийн эв нэгдэл, эвдрэлцлийг улстөрчид өөрсдөө шийддэггүй. Уул уурхайн ордууд, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй. Орд эзэмшиж, баялгийг халаасалсан цөөнх л зохицуулж байдаг юм байна” гэдгийг олон нийтэд ясанд нь тултал ойлгууллаа. Нэг үгээр хэлэхэд, энэ бүхэн Оюу толгой, Тавантолгой, түүний Ухаахудаг бүгдтэй нь холбоотой байна.

Харин наана нь, хэвлэл мэдээллийн редакц, сэтгүүлч, сурвалжлагч нар ч энэ эмгэнэлтэй үйл явдлыг “...Төрийн мэдээ, үйл явдал ” гээд бичиж дамжуулахад ч ичмээр болж байх шиг байна. Улс төрд самуурч орилж хашгирсан сэтгүүлчийн нэр бариачид ч олширлоо.

Улстөрчид УИХ-аар яригдаж эхэлсэн хэрүүлээрээ “...Намын зовлонгоо төрд чирж авчирсан” гэж бие биеэ буруутгаад байгаа юм. Яахав, тэр үнэн. МАН-ын цагаан байрнаас эхтэй. МАН дээр 2025 оны есдүгээр сарын 28-нд болсон намын даргын сонгуулийн маргаан Төрийн ордонд бужигнаан болоод ороод ирсэн. Тэр утгаараа, МАН-ын үйл ажиллагаатай холбогдоно. МАН-ын даргыг сонгосон Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удирдсан. Тооллогын комиссын дарга нь УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан байсан. Тэд “...Д.Амарбаясгалан МАН-ын дарга боллоо” гэж зарласан. Гэхдээ тэр нь эцсийн шийд болж хадагдаж, хадгалагдаж чадаагүй юм. Энэ их сонин. Нөгөө талд, Д.Амарбаясгаланг хууль, дүрэмд заасан олонхын саналыг авч чадаагүй гэж үзэж байгаа МАН-ынхны хэсэг байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын сонгуулийн тухайд тус намынхан хоёр өөр байр суурьт хуваагдсан. Төрийн ордонд “шургалсан” МАН-ын зовлонгийн үндэс энэ. Тиймээс, сүүлийн хэдхэн өдөрт Монголын төрийн утгыг алдуулсан эмх замбараагүй явдлын ээдрээг Төрийн ордонд л лав тайлах аргагүй, МАН дээр л энэ асуудал шийдэгдэнэ. Гэтэл, МАН-д яг одоо албан ёсоор төлөөлчих дарга байхгүй болсон. Л.Оюун-Эрдэнэ болохоор 2025 оны зургадугаар сарын 28-ны үүрээр МАН-ын даргын тамгыг, өрөөнийх нь түлхүүртэй Д.Амарбаясгаланд өгчихсөн. Д.Амарбаясгалан хэдийгээр МАН-ын даргын тамгыг атгаад, өрөөнд нь орж суусан ч Дээд шүүх дээр бүртгэл хийгдээгүй байна. Дээд шүүхийн бүртгэлд “...МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ” гэж бий. Ингээд “...МАН-ын дарга хэн байгаа вэ” гэдэг нь өнөөдрийн хувьд тун ойлгомжгүй байдалд байгаа юм. Харин МАН-ын дүрэмд “…Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь генеск хэрэгжүүлэх эрхтэй” гэж заасан. Тэгэхээр, МАН дээр яг одоо хамгийн том албан ёсны дарга нь генсек Я.Содбаатар байна. Мөн, МАН-ын дүрэмд генсекийг “...Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх үүрэгтэй”, “…Удирдах зөвлөлийн хуралдааныг намын генсек зарлан хуралдуулна”, “…Намын дарга эсхүл Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь шаардсан бол генсек хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй” гэсэн заалт бий. Үүнийг эшэлж сугалсны учир нь, МАН-ынхан, ер нь улс төрийн хүрээнийхэн “…МАН-ынхан Удирдах зөвлөлөө хуралдуулж энэ асуудлаа яриач ээ” гэж шахаж шаардаж эхлээд байгаа юм. Энэ явсаар, 100 гаруйхан жилийн тэртээ айлдсан Богдын бошгийг сануулж, бас “…МАН тарах цаг нь болсон” гэх зэргээр тус намын тухайд “ноцтой ирээдүй” яригдаад эхэллээ. Богдын бошго яахав, өдгөө хүчин төгөлдөр бус, түүх төдий гэж болно. Харин Ерөнхийлөгчийн “…МАН-ыг тараах тухай” 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд 04 дугаартай захирамж гаргасан. Тэр нь хүчинтэй хэвээр байна. Магадгүй, энэ захирамж өнөөдөр үйлчилж мэдэх л юм. Үгүй гэхийн аргагүй нөхцөл үүссэн. Тэгэхээр, “...МАН тарах уу, тогтох уу” гэдэг нь генсек Я.Содбаатарын гарт ирсэн байна. Тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд Дээд шүүхэд хандах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авч, асуудлыг нэг тийш болгох онцгой үүргийг хүлээж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 192 (7689)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21