Оюу толгойн арбитрын маргаанаас Б.Солонгоо, Э.Баясгалан хоёрыг гаргасан нь “Рио Тинто”-д бууж өгөх эс үйлдэхүй юу?!

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР

 

Улс төр бужигнаан хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Хаа сайгүй л хардлага сэрдлэг дагуулсан эргэлзээ тээнэгэлзээ ихтэй үйл явдлууд өрнөж байна. Ядаж байхад яг энэ үеэр Монгол Улсын хувьд тун чухал асуудал Лондоны арбитрын шүүх дээр явагдаж байгаа юм. Олон жил үргэлжилж байгаа Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” ХХК-ийн хоорондын татварын маргааныг шийдвэрлэх хуралдааныг Лондоны арбитрын шүүх 2025 оны есдүгээр сарын 15-26-нд хийжээ. Харин тэр хуралд оролцоод ирсэн Засгийн газрын ажлын хэсгийнхэн уржигдар мэдээллээ өгчээ. Тэр талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “…Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүх дээр ялна гэдэг итгэлтэй байгаа. Хэрэв ялж чадахгүй, “Рио Тинто” компанийн талд шийдвэр гарвал энэ байгууллага чинь 40, 50 жил үйл ажиллагаа явуулна. Анх хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ 30 жилийн хугацаатай хийсэн. Одоо 16 дахь жил нь өнгөрч байна. Цаашид төлөх татвар дээрээс суутгах байдлаар Монгол Улсын эдийн засаг, төсөвт дарамт болохгүйгээр шийдэх боломжтой” гэсэн байна.

Харин уул уурхай, эдийн засгийн чиглэлийн экспертүүд, эх сурвалжууд үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна. Учир нь, Засгийн газрын 2025 оны зургадугаар сарын 18-ны хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоог ажлаас нь чөлөөлсөн. Тэрээр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийг ахалж, Лондоны арбитрын шүүх дээрх татварын маргаан дээр нэлээд хугацаанд ажилласан юм.

Түүнчлэн, Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 8-ны хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Гурав нь Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулах үүрэгтэйгээр Монголын Засгийн газрыг төлөөлж ажилладаг. Тэдний нэгээр Э.Баясгаланг 2020 онд томилж байв.

Тиймээс, “…Оюу толгойн арбитрын маргаанаас Б.Солонгоо, Э.Баясгалан хоёрыг гаргасан нь “Рио Тинто”-д бууж өгөх эс үйлдэхүй юу” гэж эргэлзээд эхэлсэн байна. Ингэх бас нэг шалтгаан нь, “…Засгийн газар сөрөг нэхэмжлэлээсээ буцсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл яригдаж эхэлсэнтэй холбоотой бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 191 (7688)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21