Д.Энхтүвшингийн цуглуулсан шаардлагын гарын үсгүүд Ц.Баатархүүгийн бланк руу огцруулах хүсэлт болоод “нүүжээ”

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн шаардлага бүхий албан бичиг хүргүүлж буйгаа 2025 оны аравдугаар сарын 7-нд зарласан. Д.Энхтүвшин энэ талаар “…Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болж үндэсний эв нэгдэл алдагдаж, төрийн үйл ажиллагаа тасалдаж байна. Иймд нүүрсний хулгайн гэх хэргийг шалгуулж, гэм буруугүйгээ тогтоолгосны дараа УИХ-ын чуулганы хуралдааныг даргал гэсэн шаардлагыг парламентын дарга Д.Амарбаясгаланд тавьж байна. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өөрөө гаргахыг шаардаж байна” гэсэн. Мөн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “…УИХ бол Монголын ард түмний төлөөлөл. Энэ байгууллагыг цэвэр хүн удирдах ёстой. Сүүлийн үед авч байгаа мэдээллээр Д.Амарбаясгаланд хамаатай, үндэсний аюулгүй байдалд харш ч байж болохоор зүйлс харагдаж байна. Баялагтаа эзэн Монгол гэдэг үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл нүүрсний хулгайд УИХ-ын дарга өөрөө холбогдож болохгүй. Тийм учраас намын 35 гишүүн АН-ын гишүүдийн шаардлагад нэгдэж байна. Засгийн газрыг тогтворгүй болгох байдлаар үүнийгээ аргалах бол нийгмийн байдалд сөргөөр нөлөөнө” гэж байсан юм. Гэхдээ, тэд энэ шаардлагаа УИХ-ын даргад хүргүүслэн эсэх нь тодорхойгүй 2-3 хоносон. Харин уржигдар уг шаардлага гарын үсэг зурсан гишүүдээс гомдол гараад эхэлжээ. Учир нь, нэр бүхий гишүүд “…УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлэх ёс зүйн шаардлага” гээд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр дээр гарын үсэг зурсан байгаа юм. Гэтэл тэр гарын үсэг нь өөр гишүүний өөр утга агуулга бүхий бичигний ард “нүүгээд” оччихсон байжээ. Тодруулбал, гарын үсэг зурсан бичигнийх нь нүүр буюу эхний хуудас нь УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн бланк болж өөрчлөгдөөд, “…УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлэх ёс зүйн шаардлага” гэдэг нь “…УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал” болоод хувирсан байжээ. Үүнээс үүдээд, анх шаардлагад гарын үсэг зурсан УИХ-ын гишүүд “…Гарын үсгийг хуурамчаар ашигласан гэх асуудлаар Цэцэд хандана” гэж мэдэгдээд эхэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 191 (7688)

 

Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 6 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 9 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08