Оффтейк гэрээнээс “Бодь”-ийн олсон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алдсаныг “тоолох” боломжтой боллоо

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх бүх гэрээ, материал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020-2022 онд хамаарах Нүүрс нийлүүлэх 32 гэрээг ил болголоо. Ерөнхий сайд Г.Занданшатарын “…Нүүрсний хулгайтай холбоотой” хэмээн тодорхойлсон гэрээнүүд дунд “Бодь интернэшнл” ХХК-ийнхан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа байгуулсан оффтейк гэрээнүүдийн задаргаа гарч ирлээ. Үүнтэй холбогдох есөн гэрээг 2022 оны сүүлчээр Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор төрийн нууцаас гаргаж байв. Тэр үед Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг ноцтой дүгнэлт өгсөн байдаг юм. Тэд “...Гэрээнд, үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна. Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах зэрэг санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Уг гэрээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр, хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн. Мөн “…Бусад гэрээнд тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна” гэсэн байдаг.

Ер нь бол “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болжээ. Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн байна. Харин өнөөдөр Нүүрс нийлүүлэх гэрээнүүд нь ингэж ил болсноор “Бодь интернэшнл”-ийн олсон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алдсаныг тооцох боломжтой болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, “Бодь интернэшнл” энэ Тавантолгой-Гашуунсухайтын 233.6 км төмөр замыг 1.3 тэрбум ам.доллараар, харин одоогийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2022 онд Зүүнбаян-Хангимандалын 226 км төмөр замыг 400 сая ам.доллараар найман сарын хугацаанд барьсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 191 (7688)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21