“…АН-ын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар”

2025-10-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

“…Москва найтаахад Монгол  ханиадаг” гэх социализмын үеийн үг бий. Тэр үед тийм байхаас өөр аргагүй л дээ. Одоо ч бараг тэр хэвээрээ байна. Эрчим хүч, бензин шатахуун дээр найтаахад нь л ханиах байтугай халуурдаг. Үүн шиг, МАН-д зодоон болсон чинь АН-ынхан дагаад барьцалдаад

авчээ. Хэрүүлийн алим нь МАН бөгөөд тэдний талцалд АН-ынхан татагдаж орсноос асуудал үүсээд байгаа юм. Тодруулбал “…Манай нам өөрийнхөө хамтарсан Засгийн газрыг огцруулчихаад МАН-ын Засгийн газрыг яагаад хамгаалаад байгаа юм бэ” гэдэг асуултыг намынхаа удирдлагуудад тавиад эхэлжээ. Улмаар, УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр хүртэл нэр бүхий гишүүд нь “…Засгийн газрыг авч үлдэх хэрэгтэй” гэж ярьсан байна. Энэ бүхэн АН-ын УИХ дахь хийгээд жирийн гишүүдийнх нь нүдийг орой дээр нь гаргах шахаад байна. Ер нь бол АН-д “…Намын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар болсон. Дагуулж давхиад болохоо болилоо. МАН-ынхан яалаа гэж манай намын даргыг УИХ-ын дарга болгох вэ дээ. Бас засагтаа хамтарна гэдэг худлаа шүү дэн. Арайхийж эвлэж байгаа намыг ахиад самрах гэж байна” гэцгээгээд сүйд д болж байна. Энэ нь АН-ын дотоод чаатууд дээрх хэрүүл уруулаас ч тодорхой харагдаж байгаа юм.

Мөн, хуучны хашир гишүүд нь ч үг, зөвлөгөө хэлээд эхэлсэн байна. Хотын дарга асан Э.Бат-Үүл хүртэл сандарч 2025 оны есдүгээр сарын 6-нд  цахим хуудастаа “…Намын дарга О.Цогтгэрэл сөрөг хүчний удирдагч гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. МАН-ынхан бие биеэ унагахаар орж ирж байгаа бүх асуудлыг дэмж. Д.Амарбаясгаланг унагах гэж байгаа бол шууд кнопд, Г.Занданшатарыг огцруулж байгаа бол шууд кнопд. МАН-ыг “эмчлэх” гэж тэнэгтэв ээ” гэж зөвлөсөн. Мөн, өчигдөр “…Намын дарга О.Цогтгэрэл минь ээ, бурхан минь, сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач ээ. Дөнгөж илааршиж эхэлж бхйсан нам маань МАН-аас халдвар аваад "хагарах" өвчин нь эргэж сэдрэх гээд байна шүү дээ.

Олонх чинь өөрсдөө бид засаглаж чадахгүй байна гэсээр Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нараа өргөн бариад орж ирж байхад "…Та нар чадна,засагла" гэж санал өгөх эргүүтсэн гишүүд,сөрөг хүчний манай намын бүлгээс гарч ирэх гээд байна шүү дээ. Арай ч дээ” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн  асан Д.Ганхуяг “…УИХ дахь АН-ын бүлэг иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж хүчтэй сөрөг хүчний байр сууринд байх нь зөв байна. Нийгмийн энэ мухардсан байдал нь манай намыг түүхэн үүргээ гүйцэтгэхийг тодотгон сануулж байна” гэсэн. УИХ-ын гишүүн  асан Р.Бадамдамдин “…Өнөөдрийн МАН-ын зодоон жам ёсоороо л явж байна. Харин АН-ын хувьд олон улсын геополитик ийм эгзэгтэй үед хөрш орнуудын бодлогыг сайтар анзаараарай. АН Үндсэн хуулиа хамгаалах тал дээр баттай зогсоорой. Эв нэгдэлтэй байгаарай” гэжээ. ЕТГ-ын дарга асан Д.Баттулга “…АН-ынхан минь нэгдмэл байр суурь дээрээ хамт байгаарай. Бүлгийн шийдвэр гарсан л бол та бүхэн маань дотоод асуудлаа нухацтай бодож намынхаа бодлогыг барьж шийдвэр гаргаарай. Надад өөр бодолтой байсан ч намынхаа  төлөө шийдвэр гаргаад явсан олон жишээ бий. Тэглээ гээд би алдаагүй. 1996-2000 онд МАН /үеийн МАХН/ биднээр яаж тоглож байсан билээ” хэмээн сануулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 36 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 40 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08