Ордоор “оролдсон” Засгийн газар огцордог

2025-10-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хэдэн жилийн өмнөөс “..,Монгол Улсын Засгийн газрын “насжилт” жил хагасаас хэтрэхээ болилоо. Засгийн газар тогтвортой байж улс хөгжих юм байна” гэж байгаад 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Гээд “…Засгийн газрыг огцруулъя” л гэвэл л огцруулдаг хэвээр л байна. Үүнийг нэг талаас тогтолцоотой холбоотой. Тэр ортой. Гэхдээ бас, тогтолцооноос гадна уул уурхайн орд газруудын асуудлыг ямар нэг байдлаар сөхсөн, оролдсон Засгийн газар огцордог нь ойлгомжтой болж байна. Ингэдэг процесс цаг хугацааны хувьд Оюу толгой, Тавантолгой эргэлтэд орсноос эхэлнэ. Энэ утгаараа, хамгийн түрүүнд Оюу толгойн гэрээг хийсэн С.Баяр ийм “машин”-аар орох байв. Гэвч тэр тооцоо сайн хийж, Оюу толгойн гэрээг байгуулаад сар гаруйн дараа өөрөө өргөдлөө өгөөд буучихсан. Тиймээс Сү.Батболд Ерөнхий сайдаар 2012 оны сонгууль хүртэл тогтвортой ажилласан. Тэгэхээр, ордоор “оролдоод” огцорсон Засгийн газрын тэргүүний эхэнд Н.Алтанхуягийг нэрлэж болно. Түүнийг УИХ-ын чуулганы 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны хуралдаанаар огцруулсан. Харин Н.Алтанхуяг өөрөө “…Ер нь бол намайг огцруулсан шалтгаан нь шууд Оюу толгойн асуудал байсан. Нэмээд Тавантолгойн асуудал байсан. Харин Эрдэнэтийн асуудлыг надад шууд тулгаж байгаагүй. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж өөрөө мэднэ гээд хэлсэн учраас надаас хол өнгөрсөн. Надаас хол явж байсан байна лээ. Мэдээж энэ асуудал чинь Засгийн газраар орох болно. Энэ үед нь дахиад л нөгөө Н.Алтанхуяг гэдэг нөхөр чинь саад болно шүү дээ. Оросоос “Эрдэнэт”-ийн 49 хувийг яах вэ гэдгийг Засаг хуралдаж шийддэг болохоос биш нэг компанид шууд өгье гэдэг шийдлийг би лав гаргахгүй. УИХ-аар оруулах ёстой байхгүй юу” гэж байсан. Түүнээс хойш 2017 оны есдүгээр сарын 7-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан. Түүнийг “…Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан” гэж байсан. Гэхдээ жинхэнэ шалтгааныг “…Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ММС түншлэлтэй олны нүднээс далдуур Тавантолгойг гэрээлэхээр зэхсэн” гэдэг.

Харин Ж.Эрдэнэбат огцрохдоо “...Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ” гэсэн байдаг. Түүнчлэн 2025 оны зургадугаар сарын 3-нд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаа  огцруулсан. Шалтгаан нь тодорхой. Тавантолгой. Ухаахудаг. Л.Оюун-Эрдэнэ огцрохдоо УИХ дээр  “…Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан. Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан. Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан” гэж хэлсэн нь одоо ч анхаарал татдаг. Мөн, түүнийг огцруулсан УИХ-ын чуулганы албан ёсны мэдээлэлд “…Тэрээр, сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласныг илчилж, улмаар бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэснээр түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсныг хэллээ. Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг тэрбээр дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компантай холбоотойгоор боссон нь үнэн” гэснийг онцолсон байдаг.

Монголын уул уурхайг орд газрууд “хөдөлж” эхэлснээс хойш лав ийм гурван Ерөнхий сайд, Засгийн газар ордоор “оролдоод” огцорсон байна. Одоогийн Засгийн газрыг ч “…Хууль зөрчиж, улсын эрх ашгийг хөсөр хаяж Ухаахудагийнханд АМНАТ-ын хөнгөлөлт үзүүлсэн” гэдэг үндэслэлээр огцруулах асуудал яригдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7687)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21