Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ

2025-10-06
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ухаахудаг. Тавантолгойн нүүрсний бүлэг ордын нэг хэсэг. Лиценз нь олон “гар” дамжсан. Тавантолгойн орд бүхэлдээ лицензээр гаднынхны мэдэлд очсон үе ч бий. Гэвч, эцэст нь “Энержи ресурс”-д ирсэн. Энэ нь 2007 оноос өмнөх явдал юм. Улмаар, УИХ-ын тогтоолоор 2007 онд Стратегийн 15 ордыг тогтоосон. Хамгийн эхэнд нь Тавантолгойн нүүрсний орд бичигдсэн. Тогтоолын гол агуулга нь, стратегийн орд төрийн эзэмшилд байх ёстой. Тиймээс, тухайн үеийн Засгийн газар “Энержи ресурс”-ийн хооронд лиценз шилжүүлэх хэлэлцээ явагдсан. Тэгээд, Ухаахудагийг “Энержи ресурс”-д үлдээгээд үлдэх лицензтэй хэсгийг Засгийн газарт шилжүүлэн авах шийдэлд хүрсэн. Үүнийг 2008 онд хэрэгжүүлсэн. Хэдэн жилийн дараа, 2019 онд УИХ-аас стратегийн ордуудыг түшиглэж Үндэсний баялгийн сан байгуулах агуулгатай нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Цаашлаад, 2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлан гаргасан. Ингээд, УИХ-ын 2007 оны тогтоол, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт оногдсон. Энэ хүрээнд Ухаахудагийн асуудал “өртсөн” байдаг. Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллахдаа дан ганц Ухаахудагийг яриагүй, “Эрдэнэт”-ийн 49 хувийн схемийг задалж, төрд авсан. Бас, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцлуулах зэргээр стратегийн орд газруудтай холбоотой шийдвэрүүдийг гаргаж байв. Тиймээс, Ухаахудаг дээр Засгийн газраас “…УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр хувийн компанид шилжсэн Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Ухаахудагийн тодорхой хувийг Баялгийн санд авахыг УИХ-аар шийдүүлье” шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын дундуур гаргасан. Түүнийгээ гуравдугаар сарын дундуур УИХ-д өргөн барьсан. “Энержи ресурс”-ийн зүгээс “…Бидэнтэй яриагүй байж ингэлээ” гэж мэдэгдсэн. Үүнээс асуудал үүссэн. Уг асуудлыг Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцаж байсан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 2025 оны дөрөвдүгээо сард “…“Ухаахудагийн асуудлыг өргөн бариад 31 хонож байхад УИХ-аас тов өгөхгүй, хэлэлцүүлэхгүй байна. Яагаад энэ ордыг чуулганаар хэлэлцэхгүй байгаа юм бэ” гэж мэдэгдсэн. УИХ-ын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны захирамжаар “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Маргааш нь, Ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна. Үүний үндсэнд  санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна” гэсэн. Түүний дараа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Засгийн газраас энэхүү асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа, 48 хоног өнгөрч байна. Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн. Маргааш УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ. Тавантолгой нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаахудаг хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх “Энержи ресурс” компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий” гэж мэдээлсэн юм.

Удалгүй, 2025 оны тавдугаар сарын 14-нд Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болсон. Түүнээс хойш юу болж өнгөрснийг олон нийт сайн мэднэ. Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Гэхдээ

Л.Оюун-Эрдэнэ УИХ дээр  “…Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан. Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан. Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан” гэж хэлсэн нь одоо ч анхаарал татдаг. Мөн, түүнийг огцруулсан УИХ-ын чуулганы албан ёсны мэдээлэлд “…Тэрээр, сайд нар Засгийн газрынхаа эсрэг ажилласныг илчилж, улмаар бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй нэгдэн олон нийтийн асуудал үүсгэснээр түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсныг хэллээ. Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг тэрбээр дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс” компантай холбоотойгоор боссон нь үнэн” гэснийг онцолсон байдаг.

Л.Оюун-Эрдэнэ огцорсноосоо хойш сар гаруй хугацаанд чимээ аниргүй байв. Ухаахудагийн тухай ч хөндөж ярих хүнгүй болсон. Харин, тэрээр өнгөрсөн зуны баяр наадмын амралтын үеэр хэд хэдэн томоохон улс төрийн уулзалтыг Төрийн ордонд хийсэн тухай мэдээлэл түгсэн. Түүнийг “…Ерөнхий сайдын албан тушаалаас буухаасаа өмнөхөн гаргасан Ухаахудагийн талаарх хоёр боть эмхэтгэлээ тарааж буй юм байна. Улстөрчидтэй хийсэн уулзалтуудаараа Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн хэсгийг Баялгийн санд авах талаар ярьсан” гэж байгаа юм. Уулзалтад нь улстөрчдөөс гадна, Үндсэн хуулийн Цэцийн хуучин удирдлагууд ч багтсан сурагтай” гэж байсан юм. Харин, өнгөрсөн долоо хоногоос Л. Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтэд гишүүдийн гарын үсгийг цуглуулж Төрийн ордноор “аялуулаад” эхэлжээ.

Төсөлд “…УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах  MV-011952 дугаартай Ухаахудаг ашигт малтмалын лиценз болон бусад лицензтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор дараах асуудлын хүрээнд Хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай байна. Үүнд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах  MV-011952 дугаартай Ухаахудаг ашигт малтмалын лиценз болон бусад лицензтэй талбайн ашиглах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах  MV-011952 дугаартай Ухаахудаг лиценз болон бусад лицензтэй талбайг эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

“…Хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтийг өргөн барих хуульд заасан гишүүдийн тоо хүрсэн” гэх мэдээлэл байна.

Үүний зэрэгцээ, нэр бүхий иргэд “…Ухаахудагийг хууль бусаар авсан” гэж үзэн, дахин хяналт шалгалт явуулах өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа юм. Тодруулбал, иргэн Г.Даваасүрэн 2025 оны есдүгээр сарын 11-нд нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "М-Си-Эс" компани Монголын ард түмний өмч болох Ухаахудаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн нийтийн өргөдөл санаачилсан. Уг өргөдөлд 100 мянган иргэний санал авсан тохиолдолд дахин хянан шалгалт явуулах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 187 (7684)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Ухаа худгийн орд төрийн мөнгө хөрөнгөөр судлагсан учраас төрд эргүүлэн авах, ядаж төр 51%-ийг нь эзэмших ёстой.
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

9 цаг 26 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

9 цаг 30 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

9 цаг 33 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

9 цаг 39 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

15 цаг 26 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

19 цаг 48 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

19 цаг 48 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Уржигдар 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Уржигдар 06 цаг 00 мин