Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын нэг нь бямба гарагт Бага хурлаасаа МАН-ын даргаар сонгогдоно

2025-09-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

“…Эрх баригч МАН-ын дараагийн дарга хэн болох вэ” гэдэг нь улс төрийн хүрээнд болон болоод нийгмийн анхаарлын төвд байна. Улмаар, “…Үүнээс болоод улс төрийг хөдөлгөөнд оруулаад байна уу”, эсвэл “…Улс төрөөс болоод МАН-ын даргын сонгуулийг бужигнуулаад байгаа юу” гэдэг нь зарим талаар ойлгомж муутай болоод байгаа юм.

Юутай ч өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намынхаа даргыг сонгох Бага хурлаа товлосон. Тэр хурал нь энэ долоо хоногийн бямба гарагт болно.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр ийм яриа болсон, тийм зүйл яригдсан гээд бишгүй л ярьж, бичиж байна. Юутай ч, Бага хурал руугаа хоёр нэр дэвшигчийг оруулж хэлэлцүүлэхээр болжээ. Уг нь, МАН-ын Хяналтын хорооноос Удирдах зөвлөл, Бага хуралдаа “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулах оролдлогыг таслан зогсоох”, “…МАН-ын улс төрийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого зарим хувь хүн, хууль хяналтын байгууллагын удирдлагын зүгээс гарч болзошгүй гэсэн хардлага, мэдээлэл ирж байгааг онцгой анхаарч тодорхой дүгнэлт хийх” гэсэн чиглэл өгсөн байдаг. Энэ нь, тус намын гишүүд намын даргад өрсөлдөхөөр нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн агуулгатай байгаа юм. Гэсэн ч, Удирдах зөвлөлийн хурал дээр өмнө яригдсан хоёр нэр дэвшигчээс өөр хүний тухай яригдаагүй байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ. Удирдах зөвлөлийн гишүүд нь ч “…Хоёр нэр дэвшигч эрүүл, цэвэр өрсөлдөх хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Нөгөөтэйгүүр, МАН дотроосоо “…Бага хурлаас хэн нэг нь намын дарга сонгогдох бараг боломжгүй дээ. Хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж сонгогдоно. Намын даргад өрсөлдөх хоёр нэр дэвшигчийн хувьд хэн нэг нь гуравны хоёрын саналыг авч чадахааргүй харагдаж байна. Тэгэхээр намын Их хурал руу орж байж шийдэгдэнэ” гэж ярьж тайлбарлах хүмүүс бас байна.

Харин өөр бусад эх сурвалжууд. “…Намын даргын асуудал Их хурал руу орохгүйгээр шийдэгдэнэ” гэж байх юм. Учир нь, “…МАН-ын Үндсэн дүрмээр намын даргыг сонгох онцгой эрхийг Бага хуралдаа өгсөн байдаг” гэж байна.

Үнэхээр ч тус намын Үндсэн дүрмийн “Намын Бага хурал, түүний эрх, үүрэг” гэх 20 дугаар зүйлийн 20.3-т “…Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй байна” гэсний 20.3.7-д “…Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” хэмээн заажээ.

Цаашлаад, Бага хурал нь Үндсэн дүрмийн 20.3.8-д зааснаар “…Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох” эрхийг ч эдэлдэг юм байна.

Түүнчлэн, МАН-ынхан хөшигний ард явагддаг улс төрийн тохироогоо ч дээгүүр түвшиндээ амжилттай хийсэн бололтой. Нэг хэсэг бие бие рүүгээ цахим сүлжээгээр довтлоод байсан нэр дэвшигчид, тэднийг дэмжигчид сүүлийн өдрүүдэд харьцангуй аажуу тайван болцгоосон. Мэдээж, ор тас чимээгүй болоогүй, ойр зуурын жижиг том “чулуу” нүүлгэцгээж л байна. Тэгэх ч ёстой биз. Ямартай ч, бие биеэ яахаас ч буцахгүй шинжтэй хатуу чангаар эхэлсэн МАН-ын даргын “сунгаа” зөөлрөөд явчихсан.

Тэгэхээр, 369 гишүүний бүрэлдэхүүнтэй МАН-ын Бага хурал ирэх бямба гаригт хуралдаад, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын нэгийг намын даргаар сонгоно. Мөн үүнтэй хамт “...Хэн нь ч МАН-ын дарга боллоо гэсэн Засгийн газарт хөдөлгөөн хийнэ” гээд энд тэнд яригдаад эхэлжээ. Тиймээс ирэх амралтын өдрүүдээр МАН-ын дараагийн дарга тодорч, залгуулаад Засгийн газрын асуудал ч хөндөгдөх магадлалтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 180 (7677)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

Rahim
Хуурамч хөрөнгө оруулалтын компанитай холбоотой аймшигтай туршлага надад тохиолдсон. Би хөрөнгө оруулалтаа нийт орлоготойгоо хамт хуурсан, миний анхны хөрөнгө оруулалт тийм ч их биш байсан бөгөөд би төлөх ёстой үедээ цалингаа авсан. Дараа нь компанийн ажилтан надтай WhatsApp-аар холбогдлоо. Би дахин хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан бөгөөд дараа нь тэр надаас дахин хөрөнгө оруулахыг хүссэн бөгөөд бүх үйл явцыг удирдан чиглүүлсэн. Энэ удаад би олон жилийн турш хадгаламжаасаа олсон асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь миний ашгийг ердийнх шигээ банкны данс руугаа оруулах цаг болтол амжилттай үргэлжилсэн боловч үйлдлийг хийх боломжгүй болсныг анзаарсан. Би энэ үйл явцыг удирдан чиглүүлсэн ажилтнуудтай хурдан холбоо барьсан. Тэр намайг тусламжийн ширээ рүү чиглүүлж, надаас зарим хураамж авахыг хүссэн, би тэдний зааврыг дагаж, бүх хураамжийг төлсөн боловч мөнгөө авч чадаагүй. Удаан бодож, эргэцүүлэн бодсоны эцэст бүх хувилбар нь надад луйвар мэт санагдаж, намайг өөр газраас тусламж хайж эхлэхэд хүргэсэн тул алдсан хөрөнгө оруулалтаа хайж олоход тусалсан хөрөнгө оруулалтыг сэргээх мэргэжлийн шинжээчийн баг (Сэргээх баг) руу шилжүүлсэн. Би энэ компанид ажлаа сайн хийсэнд нь илүү их талархаж байсан. Баярлалаа би эцэст нь мөнгөө нөхөж чадсан бөгөөд миний түүхтэй холбоотой мэргэжлийн тусламж хүссэн хэн бүхэнд энэхүү сэргээх багийг санал болгохыг хүсч байна. Та тэдэнтэй имэйлээр холбогдож болно. Имэйл: Trustwavehackerstech2@gmail.com
Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

3 цаг 5 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

11 цаг 39 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

11 цаг 39 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

11 цаг 39 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

11 цаг 39 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

23 цаг 20 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Өчигдөр 12 цаг 51 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Өчигдөр 12 цаг 47 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин