АН-ынхан МАН-ын асуудлаар маргаад сүйд...

2025-09-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

“...Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Дээд шүүхээр даргаа бүртгүүлж “гэрээ зассан”-аасаа хойш АН-ынхан “бяр” оржээ. “...Одоо МАН-ын асуудлыг шийднэ” гээд ханцуй шамлаад эхэлсэн байна.

Уг нь, АН-ынханд шийдэх асуудал их бий. Юуны өмнө, хэнийг генсек болгох дээрээ учраа олж тохирцгоохгүй бол улс төрийн шийдвэр нь аль эрт гарчихсан л дуулдсан. Харин, тэр улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх эсэхээ АН-ын дарга О.Цогтгэрэл өглөө, үдэшгүй бодож суугаа юм байна лээ. Товчхондоо, АН-ын анхдагчуудын төлөөлөл С.Баярцогт уу, аль эсвэл залуусаас нь генсек тодрох уу гэдэг тодорхойгүй болоод байгаа юм. АН-ын дарга О.Цогтгэрэл хэн нэг “нэр” дээр шийдлээ гэхэд түүнийгээ журмын нөхөддөө яаж ойлгуулах вэ гэдэг асуудал гарна. Чухамдаа, МАН-ыг л хэлээд байгаа болохоос биш АН-д үе хоорондын зодоон аль эрт эхэлчихсэн. Энэ намынхан уулзахаараа үүнийг л ярьдаг. Нүүрийг нь хараад хэлж чадахгүй ч өөр зууртаа “...Баярцогт, Хурц хоёр даварлаа” гэж яриад удаж л байна. Тиймээс, АН-ын генсекийн асуудал амар шийдэгдэхгүй л болов уу. Генсекийн араас АН-ын Улс төрийн зөвлөл гэж 20 гаруй хүн байдаг бүтэц дээр сэлгээ явна. Тэгээд ҮБХ-ны гишүүдэд ротац хийнэ. Улмаар, АН-ын аймаг нийслэлийн дарга нар шинээр сонгогдоно. Дуусашгүй олон томилгоо тэднийг хүлээж байна. За, тэгж байтал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшихийг шийдэх үе тулна. Бас л нэлээд асуудал болно. Гэхдээ, АН-ынхан эдгээрийг асуудал гэж бодохгүй байгаа бололтой. МАН-ын дарга хэн болох вэ гэдэг дээр идэвхийлэн “хэлэлцэж” байна. Тэд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг дэмжигчид гээд хуваагдчихсан байх юм. Хуваагдахаар барахгүй, “...Д.Амарбаясгалан нь дээр”, “...Г.Занданшатарыг дэмжинэ” гээд хоёр тал болоод хэрэлдэж байгаа нь олонд ил болжээ. АН-ынхан угаасаа хээ шаагүй ярьж хэлцгээдэг юм болохоор бие биеэ хэцүү, хатуу үгээр нүдэж л байх шиг байна. Яагаад ингэж МАН-ын асуудлаар маргаж хэрэлдээд байгааг нь сайн ухвал, хамтарсан засагт байсан, үгүйгээрээ салчихсан бололтой юм. Зөвхөн МАН-ын даргын асуудал ч бус өөр зууртаа ч бас хэд хэд салжээ. Нэг хэсэг нь Лу.Гантөмөр, Ц.Туваан нар руу, бас нэг хэсэг нь Женкогийнхон гээд Х.Баттулга, С.Ганбаатар нар руу, нөгөө хэсэг нь С.Баярцогт, Б.Хурц руу гээд хэрүүлийн сүлжээ л болж байна. Явж явж “...МАНАН гэж аль нь вэ” гэдэг дээр маргаан хайнаа хагалах даг. Нөгөөтэйгүүр, АН-аас УИХ-д сонгогдсон нэг бус гишүүн дээр хууль хяналтын байгууллагын ажиллагаа явагдаж, эхнээсээ прокурор, шүүхэд шилжих дээрээ тулсан. Заримынх нь асуудал ч хэдийнэ олны хүртээл болчихоод байна. Х.Тэмүүжин, С.Ганбаатар гээд АН-ын хаягтай гишүүдийн 10-аас дээш жилийнх нь өмнөх асуудал яагаад ч юм “амилж” шүүх, прокурор үзэж хараад эхэлсэн. АН гишүүдээ өмөөрөх үү. Бүлэг фракц өөр гээд шүүх рүү түлхэх үү. Энэ дээрээ нэгдэх үү, салах уу гэдгээ ч АН-ынхан ойрын үед ярих бололтой. Ерөнхийдөө л, АН-ынхан маань иймэрхүү бужигнаантай, нэг талаас баахан замбараагүйдүү л явж байгаа харагдана. “...Эднийгээ иймээр нь байлгах уу, нам юм чинь нэг бодлоготой болгох уу” гэдэг АН-ын дарга О.Цогтгэрэлийн л ажил болж таарна даа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 177 (7674)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21