МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа

2025-09-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Эрх баригч МАН-ын Удирах зөвлөл энэ сарын 20-ны бямба гаригт хуралдсан. Хуралдаанаар, МАН-ын даргыг сонгох Бага хурлыг 2025 оны есдүгээр сарын 27-нд хийхээр товложээ. Тэр өдөр нь мөн бямба гариг таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа. Тиймээс, энэ долоо хоногт улс төрийн элдвийн мэдээлэл, ялангуяа нэр дэвшиж буй улстөрчид, тэдэнтэй холбоотой сөрөг мэдээнүүдэд олон нийт дарагдах нь тодорхой боллоо. Учир нь, энэ удаагийн МАН-ын даргын сонгуулийн өмнөх үе нь сунгаа биш зодоон болоод байна.

Тиймээс, сая хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар нь чухам юу ярив гэдгийг олон нийт ихээхэн сонирхсон. Гэвч, дээр хэлсэнчлэн Бага хурлаа товлосноос өөр мэдээ сэлт алга. “…Бага хурлаар л хамаг байдгаа ярилцах нь дээ” гэлцэж байна. Харин, зарим эх сурвалжаар “…2024 оны сонгуульд олон улсад олонхын санал авч чадсан цорын ганц нам нь манай нам байсан. Түүхт МАН-ыг нэгэн зуунаас нөгөө зуунд ялалтаар түүчээлсэндээ баяртай байна. Дараагийн удаад намаа ялуулчихаад надтай асуудал яриарай. Одоо өнгөрснийг биш ирээдүйг хар. Та бүхний өмнө бүх боломж байна, бүрэн эрхийн хугацаа байна” гэж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлийнхөө гишүүдэд хэлсэн тухай мэдээллээ. Тэр байтугай, Л.Оюун-Эрдэнийн энэ үг нь “…МАН-ын ялалтад би ч, генсек байсан Д.Амарбаясгалан ч хамаатай, тойрогтоо ялагдчихаад битгий томроод бай” гэсэн “орчуулга”-тай болоод яригдаж байна. Ерөөсөө л, УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн тойрогт очоод “…Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж хэзээ ч байгаагүй, цаашдаа ч бас хэзээ ч байхгүй” гэсэнтэй л агаар нэг бололтой юм.

Ер нь бол, МАН-ын даргын сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр өрсөлдөх нь бараг тодорхой болсон. Өнгөрсөн долоо хоногт эхэндээ Д.Амарбаясгалан л цахим сүлжээгээр “…Би МАН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөнө” гээд байснаа долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайд Г.Занданшатар тэсрээд гараад ирсэн. Тэрээр бас цахим сүлжээнд “мэдэгдэл” хийсэн.

Нэр дэвшигч нэмэгдэх боломж ч бий. Учир нь, МАН-ын Хяналтын хорооноос Удирдах зөвлөл, Бага хуралдаа тодорхой “сэдэв”-ээр чиглэл өгсөн. Чиглэлд “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулах оролдлогыг таслан зогсоох”, “…МАН-ын улс төрийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого зарим хувь хүн, хууль хяналтын байгууллагын удирдлагын зүгээс гарч болзошгүй гэсэн хардлага, мэдээлэл ирж байгааг онцгой анхаарч тодорхой дүгнэлт хийх” гэсэн байдаг. Тиймээс, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцроход оронд нь Ерөнхий сайдад яригдаж байсан нэр бүхий 4-5 хүн, магадгүй шинээр нэр дэвшихээр шийдсэн улстөрчид ч гараад ирэхийг үгүйсгэхээргүй байна.

Үүнээс гадна, МАН-ын зарим улстөрчид “…Намын даргын асуудал Бага хурлаар шийдэгдэх боломжгүй л болов уу. Хоёр нэр дэвшигчийн хэн хэн нь намын дүрэмд зааснаар Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналыг авах найдвар харагдахгүй л байна. Их хурлаар л шийдэгдэж таарах байх” гэж байгаа юм. Хэрэв тэр үнэн болоод, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр дээр өрсөлдөгч нэмэгдэлгүй, тэгээд Бага хурлын санал хүчингүй болж таарвал Их хурал руу явах нь ойлгомжтой болно. “Сунгаа” дахиад сунана. Гэхдээ, нэг үг бий. “…Улс төрд мөнхийн өрсөлдөгч, бас найз гэж үгүй” гэдэг. Сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа улс төрөөс ч энэ үгийн үнэр ханхийгээд л байгаа даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 177 (7674)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21