Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг

1 цаг 18 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Тэр маргааныг Лондоны арбитрын шүүх энэ долоо хоногийн даваа гаригаас хэлэлцээд эхэлжээ. Манайхан тоож байгаа ч юм алга. “…МАН-ын дарга хэн болох вэ” гээд л маргалдаад сууж байна.

Хэрвээ, Лондоны арбитр дээр “Рио Тинто”-д ялагдвал эдийн засгийн хувьд тун таагүй үр дүн биднийг хүлээж байна. Юун төсөв, төсөл ярихтай манатай л болно. Тиймээ, Монголын төр, тэнд ажиллаж буй сайд дарга нар уурлаж ундууцалгүй тэр зүгт анхаарлаа хандуулах л учиртай болж байна.

Гэснээс, Оюу толгойн гэрээ байгуулагдаад 16 жил, С.Баярцогт, С.Ганбаатар хоёр “...Тэр гэрээ Монголд ашигтай, ашиггүй” гэж маргалдаад 13 жил болж байна.

Ерөнхийдөө, Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойшх 16 жилийн жилийн 13-т нь гэрээг С.Баярцогт “…Ашигтай”, С.Ганбаатар “Ашиггүй” хэмээн маргаж ирсэн байдаг. Тодруулбал, С.Баярцогт зургаан жилийн өмнө “…30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний 10 жилийн ой болсон. Гэвч энэ ойг Засгийн газар, “Оюу толгой” компани ч дурдсангүй. Энэ гэрээ бол Монгол Улс тусгаар тогтнсоноосоо хойш хийсэн одоогоор хамгийн том гэрээ. Гэрээ байгуулсаны 10 жилийн ойг тохиолдуулан энэ гэрээг байгуулахад хүчин зүтгэж, ажилласан нийт хүмүүст болон С.Баяр, С.Батболд нарын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй” гэсэн. С.Ганбаатар таван жилийн өмнө “…Өнөөдөр Оюу толгойн гэрээг өөрчлөн, Монголын талд ашигтай болгох алтан боломж бидэнд байна. Олон улсын шүүх дээр Оюутолгойн гэрээ байгуулахдаа монголчуудад авилга өгсөн асуудал үүссэн байна. Өөрийн эрх ашгийн төлөө, 5-10 сая ам.доллар авахын төлөө монголчуудыг хэдэн тэрбум ам.доллараар хохироосон энэ нөхдийн талаар би ярьж байна. 400 тэрбум ам.долларын тухай ярьж байна” гэсэн нь бий. Эндээс байр сууриуд нь тодорхой харагдана.

Харин, хууль хяналтынхан энэ хоёр эрхмийг хоёуланг нь ямар нэг хэрэг түвэгт наагаад авчээ. Өөрөөр хэлбэл, Оюу толгой ярьдаг хоёр “толгой”-г хэрэгт холбоод тавьчихсан.

С.Баярцогтыг “…Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд байгуулсан компанийнхаа Швейцарь дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150.000 ширхэг хувьцааг 1 393 321.38 ам.доллараар худалдан авсан. Энэ нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компанийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43 225 152 952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрийг нь өөрчилсөн компаниар “20 736 000 732 төгрөгийн, бүгд 63 961 153 685.23 төгрөгийн орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан. Мөн дээр дурдсан 150.000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр худалдаж, 1 345 876.11 ам.долларын ашиг олсон. Уг мөнгөнөөс 1 200 000 ам.долларыг оффшор бүсэд үүсгэн байгуулсан компанийнхаа Швейцарь дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий компанийн Голомт банк дахь дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон” гэдэг юм.

С.Баярцогтод 2020 оны долдугаар сарын 17-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял, 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дөрвөн жил найман сар хорих ял, 2021 оны тавдугаар сарын 19-нд Дээд шүүх зүйлчлэлийг өөрчилж дөрвөн жил найман сар хорих ялыг хэвээр нь үлдээсэн. Ингээд “…С.Баярцогтын хэргийг эцэслэн шийджээ” гээд байж байснаа, 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хоёр шүүгчийнхээ тусгай саналын дагуу нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Энэ дагуу уг хэрэг прокурорт очиж, С.Баярцогт яг сарын дараа, 2021 оны наймдугаар сарын 20-нд суллагдсан. Улмаар, 2022 оны долдугаар сарын 6-нд прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр “...С.Баярцогтод холбогдох хэргийг мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн юм. Товчхондоо, С.Баярцогт 2018-2022 оныг хүртэл хоригдоод, шалгагдаад, ял шийтгүүлээд, хэрэгсэхгүй болоод дууссан.

Харин, С.Ганбаатарын тухайд байдал хүнд байна. Түүний “…УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах гэж байна” гэсэн яриа тарчихаад байна. Хэдийгээр энэ нь улс төрийн бор шувуу мэтээр яригдаж буй ч өнгөрсөн зуны зүргадугаар сард АТГ-ын хийсэн ажиллагаанаас хойш “…Магалалтай байж болзошгүй” гэж ойлгогдож болсон. Учир нь, АТГ-аас өнгөрсөн зуны зургадугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн айлд нэгжлэг хийсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “…Тус айлд нэгжлэг хийлгэхгүй. Миний ойр тойрны туслах янз бүрийн хүмүүсийг шалгаад зовоож байгаа” гэж цахим сүлжээгээр олон нийтэд шууд бичлэг цацсан. Харин АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан комиссар Б.Билэгт “…Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тухайн эрх бүхий албан тушаалтнууд нь тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдсан, хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд бусад хувийн аж ахуйн нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч шилжүүлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа. Энэ шалгалтын явцад прокурорын зөвшөөрлийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах аж ахуйн нэгжид бүртгэлтэй газарт нэгжлэг хийсэн. Гэтэл энэ үеэр өөрт ямар ч хамааралгүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирж лайв хийсэн. Тус нэгжлэг хийж буй газар нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй” гэж тайлбарласан.

Мөн саяхнаас “…АТГ-ынхан дээрх шалгаж дуусаад УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Эрүүгийн хуулийн “…Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “…Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “…Мөнгө угаах” гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах саналыг өнгөрсөн долоо хоногт прокурорт хүргүүлжээ” гэсэн мэдээлэл цацагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 176 (7673)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Д.Цогтбааатар: АТГ ажлаа сайн хий. Төсвөөс хэд дахин их хөрөнгөтэй дарга нар Ардын намын цагаан байранд байгаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсв

1 цаг 18 мин
Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг

Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Т

1 цаг 18 мин
МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрт өрсөлдөгч нэмэгдэх үү?

МАН-ынхан намын даргаа сонгох Удирдах зөвлөлийн хурлаа товложээ. Ирэх бямба гаригт хийхээр болжээ.

1 цаг 18 мин
Дуучин Б.Баяндалай “Өөдрөг” цомгийн баярын тоглолтоо хийнэ

Нийтийн дууны урлагт өөрийн өвөрмөц өнгө төрх, сонсогчдын сэтгэл хоногшсон бүтээлээрээ танигдса

15 цаг 3 мин
Ч.Алтантуяа: Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг алдахад хүрээд байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын шууд оролцоотойгоо

15 цаг 14 мин
“AAU Volleyball 2026”-ийн Монгол дахь сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ

АНУ дахь “Монгол Авьяас Академи”-аас эх орондоо “AAU Volleyball 2026”-ийн сонгон шалгаруулалты

15 цаг 14 мин
Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны “Усны элч” банк

18 цаг 30 мин
Н.Учрал: Олон жил ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар нэг улс төржилтгүй урагшлуулах хэрэгтэй

УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийж Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай

Өчигдөр 06 цаг 00 мин