МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрт өрсөлдөгч нэмэгдэх үү?

2025-09-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

МАН-ынхан намын даргаа сонгох Удирдах зөвлөлийн хурлаа товложээ. Ирэх бямба гаригт хийхээр болжээ. МАН-ын Удирдах зөвлөл 36 гишүүнтэй. Энэ Удирдах зөвлөлийг 2021 оны арванхоёрдугаар сард сонгож байв. Эднээс, өдгөө Т.Аюурайхан, Ц.Чулуунзагд хоёр нь хоригдож байна. Мөн, Ж.Мөнхбат Монголдоо ирэлгүй удаж байгаа юм. Түүнчлэн, СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва сонгогдсон болохоор Н.Энхболдтой солигдож, эсвэл автоматаар нэмэгдэж орсон байх учиртай. Юутай ч, энэ 30 гаруй хүн МАН-ын 31 дэх даргыг эхний байдлаар гаргаж ирнэ. Үүний даргаа 369 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага хурал нь хуралдаж намын даргаа сонгоно. Ерөнхийдөө, ирэх даваа гариг гэхэд МАН шинэ даргатай болох боломжтой.

Одоогийн байдлаар, МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар нэр дэвших нь тодорхой байгаа юм. Удирдах зөвлөлийн хурал руу нэр нь орж таарна. Нэмээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшихээ зарласан. Улс төрийн хүрээнд, нийтийн дунд ч энэ МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнийг хоёр эрхмийн дунд явагдахаар ярьж байна. Гэхдээ, МАН нэгэнт Хяналтын хорооныхоо чиглэлийг барьж өрсөлдөөнийг нээлттэй болговол нэр дэвшигчид нэмэгдэнэ.

Учир нь МАН-ын Хяналтын хорооноос Удирдах зөвлөл, Бага хуралдаа “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулах оролдлогыг таслан зогсооё” гэсэн чиглэлийг өгсөн.

Хэрэв, МАН-ынхан үүнд ач холбогдол өгч “…Намынхаа даргын сонгуулийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар зохион байгуулна” гэвэл нэр дэвшиж өрсөлдөх хүмүүс Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёроор тогтохгүй л болов уу. МАН-ын даргын сүүлийн 2-3 сонгуульд нэр нь яригдсан нэр дэвшигчид бий. Ердөө гурван сарын өмнө Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад оронд нь яригдсан Я.Содбаатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн нар бэлэн байна. Тэгэхэд Д.Амарбаясгалангийн нэр ч яригдаж байв. Ер нь бол, Ерөнхий сайдад дэвшинэ гэдэг бол МАН-ын дарга болох чанар чансаатай л улстөрчийн зориглох алхам юм. Тэгээд бас, гуравхан сарын өмнө “…Ерөнхий сайд болно, үгүй” гээд яригдаж байсан улстөрчдийн хүсэл өнөөдөр мохоод алга болчихсон гэдэгт итгэх хүн гарахгүй л болов уу. Гэхдээ, Монголын улс төр, улс төрийн намуудын ийм мэтийн хөдөлгөөнд ороход “…Тохироо бүрдэх” нэг айхтар шаардлага байдаг. Аль ч талаас нь “орчуулж” болох тэр үйл явц хангагдвал тэгээд л намын дарга болдог. Өөр бусад том албан тушаалд ч очих боломжтой. Тиймээс, одоо яригдаж байгаагаар Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын, аль эсвэл дээрх дөрвөн эрхмийн хэд нь ч, хэн нь ч нэмэгдлээ гэхэд хэнийх нь тохироо бүрдэнэ, тэр хүн МАН-ын дарга болно. Тэр утгаараа, “…Ирэх бямба гаригт МАН-ын Удирдах зөвлөл дээр намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хэнийг санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдэг олны анхаарлыг татаж байна. Дээр хэлсэнчлэн, хэрвээ МАН-ынхан Хяналтын хорооныхоо “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэх” чиглэлийг дагавал Удирдах зөвлөлөөс цаашлаад Бага хурлын заалнаас ч нэр дэвшигчид тодрохыг үгүйсгэх аргагүй юм. Тэр тусмаа, намын даргад нэр нь яригдаж байгаагүй гишүүд нь ч нэр дэвшиж, АН-ын дотоод сонгууль шиг олон нэр дэвшигчийн дунд өрсөлдөөн өрнөх боломж бас бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 176 (7673)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21