“AAU Volleyball 2026”-ийн Монгол дахь сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ

2025-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ж.ИЧИНХОРЛОО

АНУ дахь “Монгол Авьяас Академи”-аас эх орондоо “AAU Volleyball 2026”-ийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг албан ёсоор эхлүүлж байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хийлээ.

Энэхүү сонгон шалгаруулалт 15-17 насны  эрэгтэй, эмэгтэй тамирчдыг АНУ-ын AAU-ийн тэмцээнд өрсөлдөх боломжийг нээж буйгаараа онцлог юм. Шалгарсан тамирчид АНУ-ын Иллинойс мужид нэг сарын хугацаанд мэргэжлийн багш нарын удирдлага дор бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцоно. Тодруулбал, нэг сарын хугацаанд дөрвөөс найман тэмцээнд тогтмол оролцож, туршлага хуримтлуулж байх юм.

Сонгон шалгаруулалт есдүгээр сарын 29, 30-нд зохион байгуулагдах бөгөөд сонгогдсон тамирчдыг волейболын мэргэжлийн багш нарын удирдлага дор онол, практикийн мэдлэг олгож, тусгай тоног төхөөрөмжөөр бэлтгэгдсэн талбайд бэлтгэл сургуулилалтад хамруулах аж. Шалгарсан хүүхдүүд АНУ-ын шилдэг багуудтай өрсөлдөж, олон улсын тавцанд өөрсдийгөө сорихын зэрэгцээ шилдэг коллежийн дасгалжуулагчдын хараанд өртөн тэтгэлэг авах боломжтой юм. Бүртгэлийг “Mongolian Talent Academy”-ийн албан ёсны Facebook, Instagram хуудсаар авч байна.

“Монгол Авьяас Академи”-ийн захирал Б.Хүдэрбаяр “Уг хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил 50 гаруй сагсан бөмбөгийн тамирчдыг АНУ-д амжилттай авчран, визийг 100 хувь шийдвэрлүүлж, олон улсын тэмцээнд амжилттай оролцуулсан байна. Энэ удаа академи маань волейболын спортыг онцлон дэмжихээр шийдлээ. Хүүхэд өөрийгөө олж нээх, өөртөө итгэх, хөгжих боломжийг бүрдүүлэх болон монгол хүүхдүүдийн ирээдүйг бүтээж, хүчирхэг нэгдлийг бий болгох нь бидний нэн тэргүүний зорилго” гэв.

Хөтөлбөрийг Монголын соёл урлаг, спортын салбарын төлөөлөл дэмжиж байгаа бөгөөд Төрийн соёрхолт, продюсер Д.Отгонбаяр “Монголын олон хүүхдэд боломж нээж, залуусын ирээдүйг хамтдаа дэмжин ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: zms.mn

 

 

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06