Д.Амарбаясгалан:  Хүн төвт стратегийг хэрэгжүүлнэ

2025-09-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

УИХ-ын 2025 оны намрын чуулган нээлтээ хийлээ. Улс төр бужигнасан, цаг үеийн асуудлууд ар араасаа хөвөрсөн өдрүүдэд эхэлж байгаа намрын чуулганы нээлтэд хурлаа хамгийн их тасалдаг Х.Баттулга, Ерөнхий сайдын суудлаасаа буугаад нам гүм байсан Л.Оюун-Эрдэнэ, хөл хүнд болсон учир нээлтэд оролцохгүй хэмээн яригдаж байсан М.Нара-Нарантуяа зэрэг гишүүд хүрэлцэн ирсэн нь хэвлэлийнхний дуранд хамгийн их өртөв. Чуулганы нээлтэд үе үеийн Ерөнхийлөгч, Их хурлын дарга нар хүрэлцэн ирсэн байлаа.

Намрын чуулганыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрээр намрын чуулган Ардчиллын өдөр тохиож байгааг онцлоод Монгол Улсын Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг дүгнэж, боловсрол, эрүүл мэнд, татварын шинэчилсэн бодлогод онцгой анхаарсан, хүн төвтэй стратегийг чухалчилж байгаагаа хэлсэн үгэндээ онцлов.

“Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байгаа нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй юм. Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочид оо, олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хууль тогтоох ажиллагаанд чухал хамааралтай Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль наймдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурал шинэ бүтцээр ажиллаж эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой. Бид эдийн засаг, бизнесийн мега төслүүдийг хөдөлгөхөөс гадна “Хүн төвт” стратегиа өнгөрсөн намрын чуулганаар батлан хэлэлцсэн. Энэ стратегийнхаа байнгын хороод ажиллана гэж итгэж байна.

Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм.

…Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө нь 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үлэмж доогуур байна. Тодруулбал, 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Өнөөдөр нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй. Нийт хүүхдүүдийн маань талаас илүү хувь нь 1800-аас дээш сурагчтай даац хэтэрсэн сургуульд сурч байна. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байна. Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх 3 жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй байна…” хэмээн онцоллоо.

Чуулганы нээлтийн дараа үдээс хойш болсон хуралдаанд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх оны Төсвийн төслийг танилцуулан үг хэллээ. Засгийн газрын тэргүүн “Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь орлогоо тэнцвэржүүлж, суурь тэнцлээ ашигтай хадгалж, өрийн дарамтыг үе шаттай бууруулж, хувийн хэвшлийг идэвхжүүлж, хүний хөгжилд өгөөжтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сахилга ба үр ашгийг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн юм.

Хуулийн төслийн танилцуулгын дараа УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс танилцуулга хийлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 173 (7670)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

Зочин
Энэ зөвхөн яриа төдий зүйл. Амьдралд хэрэгжүүлэх боломжгүй зүйл.
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

2 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 4 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 54 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 54 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 54 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09