Т.Сырымбек: Казахстанд нам байгуулах тийм ч амархан биш

2025-09-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн  зочноороо Казахстан улсын Республика намын дарга Т.Сырымбекийг урьж ярилцлаа.

 

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Таугийн Сырымбек гэдэг. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрж, өссөн. Бүрэн дунд боловсролыг аймгийн төвийн Нэгдүгээр сургуульд эзэмшиж, 1999-2003 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дараа нь Казахстанд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

Сургуулиа төгсөөд Монголоос Казахстан руу машин зардаг байсан.

-Яагаад Казахстанд очиж нам байгуулах болсон юм бэ?

-Казахстанд 2022 онд улс төрийн бослого болсон. Ингэхдээ Казахстаны залуучууд хэрхэн аж төрөх, улс орон хөгжихийн тулд ямар бодлого гаргаж, юу хийх ёстой вэ гэдэг талаар хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ үед Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзсан. Тэр үед надад нам байгуулах санаа төрсөн. Учир нь Казахстаны бизнесмэнүүд улсдаа тус болдоггүй юм бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих нам байгуулъя гээд тус уулзалтад оролцсон нэг залуутай хамтрахаар болсон. Ингээд бид хоёр жилийн дотор намаа байгуулж дараа нь тэнцүү эрхтэй найман хүний нэр дээр намаа бүртгүүлсэн. Одоо УИХ-д зургаан суудалтай том нам болсон.

-Казахстан улсад улс төрийн нам байгуулах амаргүй байх. Таны хувьд багагүй зүйлсийг туулж байж намаа байгуулсан гэдэг?

-Тийм ээ. Казахстанд нам байгуулах нь тийм ч амархан биш. Тухайлбал, намаа байгуулаад, гишүүдээ элсүүлнэ. Дараа нь намын хурал хийнэ. Тус хуралд нутаг болон аймаг бүрээс гишүүнтэй байх ёстой. Гэхдээ тэр гишүүд нь төрийн албан хаагч, цэргийн ажилтан байж болохгүй зэрэг олон журамтай. Манай нам гурван удаа намын эрх авч чадалгүй буцаагдаж байсан. Тэгэхээр Казахстанд энгийн иргэн нам байгуулна гэдэг маш хэцүү.

-Улс төрийн нам байгуулах журмыг дэлгэрүүлэхгүй юу?

-Улс төрийн нам байгуулах журам нь “Улс төрийн намуудын тухай” хуульд тодорхой заасан байдаг. Үндсэн шаардлагад нь намыг дор хаяж 700 иргэн санаачилж, бүлэг хэлбэрээр байгуулж болно. Намын гишүүд нь хамгийн багадаа 5000 Казахстаны иргэн байх ёстой. Бүх муж, нийслэл болон Бүгд Найрамдах ач холбогдол бүхий хотуудаас тус бүр дор хаяж 200 хүн оролцсон байх шаардлагатай. Харин байгууллагын бүтэц нь нам төв аппарат, муж болон түүнтэй адилтгах салбар, төлөөлөгчийн газартай байх ёстой. Салбар, төлөөлөгчийн газруудыг албан ёсоор бүртгүүлсэн байх шаардлагатай. Нам бүрийн дүрэм (бүтэц, удирдлага, гишүүнчлэлийн журам зэргийг тогтооно) болон улс төрийн хөтөлбөр (зорилго, зорилт) заавал байх ёстой. Хууль зүйн яаманд дараах баримтуудыг өгнө. Санаачлагчдын хурлын тэмдэглэл, дүрэм, хөтөлбөр, гишүүдийн жагсаалт гэх мэт.

Холбогдох байгууллага нь баримтуудыг шалгаж, бүртгэх эсвэл бүртгэхээс татгалзах шийдвэр гаргана. Казахстаны Үндсэн хуулийг өөрчлөх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд харшлах нам байгуулах боломжгүй. Цэргийн, шашны эсвэл үндэстний өдөөн хатгалга бүхий нам байгуулахыг хориглодог.

-Казахстаны парламент хоёр танхимтай. Танай нам доод танхимд харьяалагддаг. Хоёр танхимын ялгаа нь юу вэ?

-Бүгд найрамдах Казахстан улсын парламент Сенат буюу дээд танхим, Мажилис буюу доод танхим гэсэн байнгын үйл ажиллагаатай хоёр танхимтай. Парламентын дээд танхим Сенат 50 гишүүнтэй. Сенатын гишүүдийн 80 хувь буюу 40 гишүүнийг улсын чанартай Астана, Алматы Чимкент хот болон 17 мужийн төлөөллийн байгууллагууд болох Маслихат (ИТХ)-ын гишүүдийн олонхыг саналаар сонгодог. Сенатын гишүүд зургаан жилийн хугацаатай сонгогддог бөгөөд гурван жил тутамд 50 хувь нь сэлгэн сонгогдоно. Сенатын гишүүнээр 25 нас хүрсэн Казахстан улсын иргэн сонгогдох эрхтэй. Сонирхуулахад, Казахстан улсын Үндсэн хуульд 2022 оны зургаадугаар сарын 5-ны өдөр бүх нийтийн санал асуулгаар оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Сенатын 10 гишүүнийг (Өмнө нь 15 байсан) Ерөнхийлөгч шууд томилдог болж өөрчилсөн. Үүнээс тавыг нь Казахтсаны Ардын ассамблей санал болгох эрхтэй.

Харин доод танхим буюу Мажилис 98 гишүүнтэй. 70 хувийг нь намын жагсаалтаар, 30 хувийг нэг мандаттай жижиг тойргоос сонгодог. Парламентын гишүүн нэгэн зэрэг хоёр танхимын гишүүн байхыг хориглодог. Мажилисийн гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг. Өмнө нь Мажилисийн есөн гишүүнийг Казахстаны ардын Ассамблей санал болгож томилдог байсныг хуульд өөрчлөлт оруулж болиулсан. Мажилисийн гишүүнээр 30 нас хүрсэн, дээд боловсролтой, таваас доошгүй жилийн ажлын туршлагатай, Казахстаны нутаг дэвсгэрт 10 жил байнга оршин суусан, үүнээс гурван жил тухайн муж, хотод тасралтгүй амьдарсан Казахстан улсын иргэн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй. Мажилисийн ээлжит сонгуулийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёроос доошгүй сарын өмнө явуулах хуулийн зохицуулалттай. Ээлжит бус сонгуулийг Мажилисийн үйл ажиллагааг зогсоосон өдрөөс хойш хоёр сарын дотор зохион байгуулдаг.

Мажилисийн VIII удаагийн ээлжит бус сонгууль 2023 оны гуравдугаар сарын 19-нд болж долоон нам оролцсоноос тав ба түүнээс дээш хувийн санал авч парламентад анх удаа зургаан нам суудалтай босон. Үүний нэг нь манай нам юм.

-Танай намын онцлог нь 40-өөс дээш настнуудын нам гэдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ямар хуулиудыг санаачлав?

-Манай нам өнгөрсөн гурван жилд олон хууль санаачилж ажиллаа. Түүний нэг нь электрон тамхи буюу вейпийг хорих хууль санаачилж, батлуулсан. Ингэснээр Казахстан улс вэйпийг хорьсон анхны улс болсон. Учир нь вэйп татаж буй хүүхдүүдийн ой тогтоолт буурч, насжилт багасаж, химийн бодисоос шалтгаалсан өөрчлөлтүүд гардаг. Тиймээс эл хуулийг санаачилсан. Одоо бол Казахстанд вэйп биедээ авч явах, худалдан борлуулах, хэрэглэх нь хориотой.

-Та Казахстанд бизнес эрхэлж байна уу?

-Тийм ээ. 10 гаруй салбарт бизнес эрхэлж байна. Тухайлбал, San group of companies, Europharm, Aqniet group, Sandyq restaurant, Pana hotels, Tary coffee shops, Marwin Meloman toys & bookstore зэрэг таван төрлийн үйлдвэр эрхэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 173 (7670)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

1 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

3 цаг 34 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

3 цаг 40 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

3 цаг 42 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

3 цаг 42 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

3 цаг 43 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

3 цаг 45 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

3 цаг 46 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

3 цаг 48 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

3 цаг 49 мин