Дээд шүүх О.Цогтгэрэлийг бүртгэхээс өмнө АН генсекээ сонгоно

2025-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын 2024 оны сонгуульд АН ялагд­сан. Энэ хүрээнд, тус намын бүтцүүд хурал­даж, 2025 оны наймдугаар сарын 31-нд намын шинэ даргаа сонгосон. Дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ялсан. Улмаар, түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр нь 2025 оны есдүгээр сарын 3-нд Дээд шүүхэд гаргасан. Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д заас­наар Дээд шүүх нь улс төрийн намыг бүрт­гэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй бо­лон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хү­чингүй болгох, эдгээртэй холбогдсон бүрт­гэл болон намын нэрийн сан хөтлөх, лав­лагаа олгох эрхийг хэрэгжүүлдэг. Харин, өнөөдрийг хүртэл Дээд шүүх уг асуудлаар хуралдаагүй, тов нь га­раа­гүй байна. Зарим эх сурвалжийн мэдээл­лээр, Дээд шүүх АН-ын даргын асууд­лыг шийдэхээс өмнө тус нам до­тооддоо дахин нэг сонгууль явуулж ма­гадгүй байна. Тодруулбал, АН-ын ген­секийг шинээр сонгох бололтой. Тэ­рээр генсекээ өөрчилсний дараа намын даргаар бүртгүүлэх бололтой. Өдгөө, тус намын генсекээр УИХ-ын ги­шүүн асан Н.Ганибал ажилладаг. “...О.Цогтгэрэл АН-ын дарга болохдоо “Нэг Монгол” фракцад харьяалагддаг ген­секийг өөрчлөхгүй гэж тохирсон” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан. Гэхдээ, нэгэнт нөхцөл байдал ийм болж байгаа бол АН шинэ ойрын үед шинэ ген­сектэй болох магадлал өндөр гэсэн үг. Одоогоор, генсект өрсөлдөж магадгүй хү­мүүсээр С.Баярцогт, М.Мөнхжаргал, Б.Ганибал, М.Чимэддорж, Д.Ган-Очир, Б.Мөнхболор,  нарын нэр тус АН-ынхан дунд яригдаж байна. Гэхдээ, “...Хэн генсек болох вэ” гэдэг дээр АН-ын дарга О.Цогтгэрэлийн шийдвэр жин дарах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 172 (7669)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21