Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

2025-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон” гэж нэлээд яригдаж байна. Эх сурвалжууд “…Энд нэг сонин юм байгаа. Жишиг үнэ гэж байгаа. Жишиг үнийг барихдаа урьд нь “Чайна энержи” гэдэг компанитай, “Чалько”-той гэрээ хийж байхдаа үзүүлж байсан, тэгэхээр биржийн үнээс тав орчим хувийн хөнгөлөлт үзүүлж болно шүү. Таван хувиас илүү хөнгөлөлт үзүүлж болохгүй шүү гэж. Тэгтэл өнөөдөр бирж дээр 95 ам.доллар байхад 55 орчим ам.доллараар өгнө гэж байна. Тэгэхээр 40 ам.долларын алдагдал байна. Тэгэхлээр бид биржийн үнээс таван хувь биш бүр 40 гаруй хувийн хөнгөлөлттэй өгчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид их гэнэн байна эс үгүй бол эсвэл ард нь луйварчид байна. Товчхондоо, нүүрсний тонн тутмаас 40 ам.доллар алдаж байгаа юм байна. Тэгэхээр 250 сая тонноос 10 тэрбум доллар алдаж байгаа байхгүй юу.  Гэхдээ мэдээж 10 тэрбум долларыг алдаад явуулчихна гэж байж боломгүй” гэж байгаа юм.

Энэ тухай зүгээр нэг яригдаад өнгөрөхгүй нь бололтой. Эх сурвалжийн “…Мөрдөх байгууллагууд Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн” гэх мэдээлэл тарж байна. Тодруулбал, өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан, мөн дээрх гэрээг байгуулахад ипэвхийлэн оролцсон нэр бүхий зургаан хүнийг “…Алдагдалтай гэрээ байгуулсан” мөрдөн шалгаад эхэлсэн байна. Түүнчлэн, “…Уг асуудлаар нэр бүхий сайд асан улстөрчдийг шалгахгүй, удаашруулсан тохиолдолд ажлаас нь өөрчилнө” гэсэн сануулгыг зарим мөрдөх байгууллагын удирдлагад өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7667)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21