“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

2025-09-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч Расул Гамзатов 1923 оны есдүгээр сарын 7-нд  Дагестаны Хунзах районы Цада тосгонд Дагестаны Ардын яруу найрагч Гамзат Цадасын хүү болон төрсөн. Polit.mn сайт “Төрсөн өдөр” буландаа “Миний Дагестан” бүтээлээр нь монголчуудын сайн мэдэх энэхүү уран бүтээлчийг онцолж байна.

Тэрээр 9 настайгаасаа авар хэлээр шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 1931 онд түүний бүтээлүүд “Уулын большевик” сонинд хэвлэгджээ. Түүний яруу найргийн анхны зөвлөгч нь аав нь байсан гэдэг. 1939 онд Аварын сурган хүмүүжүүлэх коллежийг төгсөөд 1941 он хүртэл театрт сургуулийн багш, найруулагчийн туслах, аваргын "Уулын Большевик" сонинд сурвалжлагч, Дагестаны радиогийн хорооны авар нэвтрүүлгийн редактороор ажиллажээ.

1943 онд анхны шүлгийн түүвэр нь “Гал хайр ба шатаж буй үзэн ядалт” нэртэйгээр хэвлэгджээ. Тэр жилдээ ЗХУ-ын Зохиолчдын эвлэлд элссэн байна. 1950 онд Москвад М.Горький нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. 1945-1950 онд Гамзатов Москвагийн А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцахдаа тэндээс А.Пушкин ба М.Лермонтов, А.Блок, С.Есенин нарын олон талт, баялаг ертөнцийг нээсэн. Оюутан байхдаа Расул Гамзатов зохиолч С.Маршак, А.Твардовский нартай танилцаж сайхан нөхөрлөжээ.

Расул Гамзатов 1951 оноос амьдралынхаа эцэс хүртэл Дагестаны Зохиолчдын эвлэлийн даргаар ажилласан.           Расул Гамзатов “Өндөр одод”, “Захидал”, “Үлгэр”, “Ээжийгээ хайрлаарай” зэрэг авар, орос хэл дээр олон арван яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, нийтлэлүүдийг бичиж яруу найргийн 25 ном хэвлүүлсэн. Гамзатовын бүтээлүүдийн дунд "Миний Дагестан" ном онцгой байр эзэлдэг. Энэхүү бүтээлдээ зохиолч олон сэдвийг хөндсөн. Номын агуулга нь зохиолчийн бодол санаа, монолог, Дагестан ба түүний ард түмэн, төрөлх тосгон нь, урлаг, уран зохиол, бүтээлч байдлын мөн чанар, яруу найргийн шинж чанараас бүрддэг. Энэ номыг нэрт яруу найрагч орчуулагч М.Цэдэндоржийн орчуулгаар монгол уншигчдад хүрч байсан.Расул Гамзатовын бүтээлүүд дэлхийн олон улс оронд орчуулагдсаны нэг нь Монгол билээ. Түүний олон бүтээл монгол хэлээр орчуулагдсан гарсан.

Расул Гамзатовын авар хэлээх бичсэн бүтээлүүд нь оросоор орчуулагдан улмаар ихэд алдартай болсон. Тиймээс орчуулагч нарт ихээхэн хүндэтгэлтэй ханддаг нэгэн байсан ба "Орчуулагч байхгүй байсан бол би ч байхгүй байх байсан. Надад Сергей Городецкий, Илья Селвинский гэсэн гайхалтай орчуулагчид байсан... Тэд миний муу шүлгийг сайн орчуулсан" гэж хэлсэн байдаг аж.

Олон талт баялаг уран бүтээлийн өв сан бүхий энэ зохиолч өөрийн төрөлх авар хэл рүүгээ оросын сонгодог зохиолчдын олон бүтээлийг орчуулжээ. Тухайлбал, Оросын сонгодог болон орчин үеийн уран зохиолын төлөөлөгчдийн бүтээл, тэр дундаа А.Пушкин, М.Лермонтов, А.Блок, В.Маяковский, С.Есенин нарын бүтээлүүд, Арабын яруу найрагч Абдулазиз Хаджийн шүлгийг авар хэл рүү хөрвүүлжээ.

2025 онд хүн төрөлхтөн фашизмыг ялсны 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхэд магадгүй хамгийн болон эгшиглэсэн дуу байж болох “Тогоруун цуваа” дууны үгийг оруулагч Норовын Пүрэвдагвын орчуулан “Эх орон-Их ялалт” /2025/ түүвэрт орсноор нь уншигчдадаа хүргэж байна.

Расул Гамзатовын уран бүтээлд дууны шүлгийн яруу найраг томоохон байр суурь эзэлдэг бөгөөд тэрээр өөрийн цаг үеийн олон нэртэй хөгжмийн зохиолчидтой хамтран уран бүтээл туурвижээ.  Тухайлбал, Ян Френкель, Оскар Фельцман, Полад Бул-Бульоглу, Рэймонд Паулс, Юрий Антонов, Александра Пахмутова, Ширвани Чалаев болон бусад олон хүмүүстэй хамтран ажилласан. Түүнчдэн Анна Герман, Галина Вишневская, Муслим Магомаев, Марк Бернес, Иосиф Кобзон, Вахтанг Кикабидзе болон бусад алдартай дуучид, уран бүтээлчид түүний дууг дуулсан байдаг.

 “Тогоруун цуваа” /Журавли/ дууны аяыг нэрт хөгжмийн зохиолч Ян Френкель зохиожээ. Энэ дуу бол түүний нэрийн хуудас болсон олон шилдэг бүтээлийн нэг.

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч Расул Гамзатов 2003 оны 11 дүгээр сарын 3-нд Москва хотноо таалал төгсчээ.

 

            ТОГОРУУН ЦУВАА

Хөгжмийг Ян Френкель

Цус нялдсан дайны талд сөхөрсөн

Цэрэг эрс минь газарт биш

Цэнхэр тэнгэрт халин дүүлж

Цэн тогоруу болсон шиг санагддаг, над

            Тэр л цагаас халин халин ниссээр

            Хүмүүн бидэнд чимээ өгсөөр

            Харсан бид өөрийн эрхгүй дуугаа хураан

            Тэнгэр ширтэн ганихардаг юм биш байгаа?

Хошууран алгуурхан урагшлах цуваа

Манант үдэш намуухан хөвнө

Тогоруун цуваанд үзэгдэх бяцхан зай

Торж хоцорсон минийх ч юм билүү!

            Тэнгэрт хөвөх тогоруун цуваанд нийлэн

            Тэнгэр хаах манан дунд хөвөх цаг надад ирнэ

            Тэнгэрийн гүнээс шувуу шиг ганганан

            Торж хорвоод үлдэгсэддээ чимээлнэ

Цус нялдсан дайны хөлд сөхөрсөн

Цэрэг эрс минь газарт биш

Цэнхэр тэнгэрт халин дүүлж

Цэн тогоруу болсон шиг санагддаг, надад

Орчуулсан Н.Пүрэвдагва

Эх сурвалж: polit.mn

 

goy orchuuljee
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 36 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 39 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08