Тэд хариуцлага тооцож, бид хариу хүлээсэн Эпштэйний файлын эргэн тойронд

1 цаг 56 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

АНУ-ын Хууль зүйн яамнаас хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа шоронд нас барсан Жеффри Эпштэйнтэй холбоотой гурван сая файлыг олон нийтэд ил болгосноос хойш дэлхий дахинаа шуугиан дэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Ялангуяа дэлхийн тэргүүн баячууд, томоохон улс төрчид, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтнүүд, их сургуулийн профессор, дипломатчдыг хамарсан энэхүү үйл явдал нь олон нийтийн итгэл алдрах нэг томоохон шалтгаан болоод буй. Мэдээж энэхүү жигшүүрт гэмт хэрэгт нэр нь дурдагдсан болгон хамсаатан биш гэдгийг тодорхой дурдах нь зүйтэй. Тиймээс ч Эпштэйний файлуудад нэр нь дурдагдсан хүмүүс олон нийтээс уучлалт гуйж, зарим нь албан тушаалаасаа огцорсон бол зарим нь би огт холбоогүй хэмээн мэдэгдэл хийсээр байна. Гурван сая файл гэдэг маш их баримт учраас мөрдөн шалгах, холбоо хамаарлыг нягтлах ажиллагаа олон улсад үргэлжилсэн хэвээр байна.

Харин өчигдрөөс эхлэн АНУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трамптай холбоотой зарим файлууд алга болсон тухай шуугиж эхэлжээ. Тухайлбал, хэд хэдэн томоохон мэдээллийн агентлагийн тоймчид Хууль зүйн яамнаас гаргасан жагсаалтад байсан зарим мэдээлэл алга болсныг баримтжуулан мэдээлж эхэлсэн байна. Харин АНУ-ын Хууль зүйн яамнаас одоогоор энэ талаар албан ёсны тайлбар гаргаагүй байгаа юм. Тэгвэл манай сонин Жеффри Эпштэйний файлд нэр дурдагдсан зарим хүмүүсийн одоогийн нөхцөл байдал болон олон улсад өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудыг  талаар товч тоймлон хүргэе.

Хунтайж асан Эндрюг хааны угсаа залгамжлах эрхгүй хэмээн үзэж байна

 

Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Йоркийн хунтайж асан Эндрюг Жеффри Эпштэйний хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас түр саатуулаад батлан даалтаар сулласан. Тэрээр Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудлаас үүдэн 2022 онд хэргэм зэргээ хураалгаад байгаа ч хаан ширээг залгамжлах эрх нь хэвээр байсан. Тэгвэл сүүлийн үед Английн парламентын гишүүд Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн наймдугаарт бичигддэг Эндрюг жагсаалтаас хасах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон. Ямартай ч Чарльз хаан төрсөн дүүгээ өмгөөлөхгүй, хуулийн дагуу бүх асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа энэ үед Эндрю хунтайжийн нэр холбогдсон асуудал хааны удмынхны нэр хүндэд томоохон сорилт болж байгааг шинжээчид дүгнэсээр байгаа юм.

 

Норвегийн гүнж олон нийтээс уучлал хүссэн

 

Эпштэйний файлуудад нэр дурдагдсан дээдсийнхний нэрсийн дотор Норвегийн угсаа залгамжлах ханхүү Хааконы гэргий Метте-Мерит багтсан нь хэсэгтээ дуулиан болсон. Гүнж Метте Меритийн Эпштэйнтэй харилцаж байсан олон тооны имэйлүүд гурван сая файлд багтсан бөгөөд ихэнх нь уулзах тов, уулзалтын талаар байжээ. Угсаа залгамжлах гүнж Метте-Мэрит Эпштэйнийг хэрэгт анх буруутгагдсаны дараа ч холбоотой байсан нь Эпштэйн байхгүй үед түүний Палм-Бич дэх байшинд байрлаж байсан баримтаас ил болжээ. Энэхүү шуугиан гарсны дараа олон нийтээс ширүүхэн шүүмжлэл өрнүүлж, Метте Мерит гүнж олон нийтээс уучлалт гуйсан юм.

 

Нобелийн хорооны дарга асан Эпштэйнтэй холбоотой байжээ

 

Норвегийн Ерөнхий сайд асан, Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, мөн Норвегийн Нобелийн хорооны дарга асан Торбьёрн Ягландыг авлигын ноцтой хэргийн улмаас яллагдагчаар татагдаад байгаа. Тэгвэл мөрдөн шалгалтын явцад Ягланд болон түүний гэр бүлийнхэн Эпштэйний эзэмшдэг харшуудад зочилж байсан бөгөөд аяллын зардлыг Эпштэйн бүрэн дааж байсныг илрүүлжээ. Мөн зарим цахим шууданд Эпштэйн Ягландыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзуулахаар яригдаж байсныг alijazeera.mn онцлон бичжээ.

 

Норвегийн дипломатч гэр бүл

 

Норвегийн нэр хүндтэй дипломат хос болох Mona Juul and Terje Rod-Larsen нар Эпштэйнтэй холбоотой хэргийн улмаас албан тушаалаасаа огцроод зогсохгүй авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байна. Учир нь Эпштэйн тэдэнд олон сая ам.доллар гэрээслэн үлдээсэн нь ил болоод байгаа юм. Израиль болон Палестины Чөлөөлөх Байгууллагын хооронд байгуулсан Ослогийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс хэмээн олон нийтэд үнэлэгдэж байсан ч тэднийг энэ хэргийн улмаас албан тушаалаас нь огцруулаад байгаа. Тухайлбал, 65 настай Мона Жуулийг Норвегийн Иордан болон Иракт суух Элчин сайдын албан тушаалаас нь огцруул, Норвегийн Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан юм. Харин түүний нөхөр, дипломат асан Терже Рёд-Ларсен нь Олон улсын Энхтайвны хүрээлэнг удирдаж байсан бөгөөд 2020 онд албан тушаалаасаа огцорсон.

 

Питер Манделсоныг баривчилсан ч батлан даалтаар суллав

 

Их Британийн дипломатч, АНУ-д суух Элчин сайд асан Питер Манделсоныг Эпштэйний хэрэгт буруутган албан тушаалаас нь огруулаад байгаа. Тэгвэл түүнийг Эпштэйнд нууц мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн үзэж даваа гарагт баривчилжээ.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер 2025 онд түүнийг АНУ-д суугаа Элчин сайдаар томилж байсан ч Эпштэйнтэй холбоотой шинэ баримтууд ил болсны дараа Стармер түүнийг томилсондоо олон нийтээс уучлал хүсч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Манделсон нь Эпштэйнтэй холбоотойгоор баривчлагдсан, албан тушаалаасаа халагдсан, огцорсон болон олон нийтэд уучлал хүссэн нэр бүхий томоохон албан тушаалтнуудын хамгийн сүүлчийнх нь болж байна. Даваа гарагт баривчлагдсан ч тэрээр удалгүй батлан даалтаар суллагдаад байна.

 

Словакийн Ерөнхйи сайдын зөвлөх огцров

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга асан, Словакийн Ерөнхий сайдын аюулгүй байдлын зөвлөх асан Мирослав Лайчак нь Эпштэйний шинэ баримтуудыг ил болгосны Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаасаа огцорсон байна. Олон нийтэд ил болоод байгаа цахим шуудангуудад Лайчак болон Эпштэйн нар зуучлуулан уулзахаар тохиролцоод байжээ. Мөн Эпштэйн Лайчакын гэр бүлд Лас-Вегаст болсон нэгэн шоу тоглолтын тасалбарыг өгч байсан тухай баримт сөхөгдөөд байгаа юм.

Эдгээр хүмүүс нь одоогоор Эпштэйнтэй холбоотой хэрэгт буруутггагдан баривчлагдсан болон олон нийтээс уучлал гуйгаад байгаа. Уг материалууд дотроос Монгол Улс болон Монголын улс төрчдийн нэр дурдагдсан хэсгүүдийг шүүж үзэхэд, Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн 219 удаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 46 удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 81 удаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дөрвөн удаа, Либерти Партнерс компанийн захирал Ч.Ганбат 194 удаа тус тус дурдагджээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны есдүгээр сарын 23-нд Эпштейнтэй анх удаа нүүр тулан уулзаж байсан зураг бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж түүнтэй холбоотой мэдээллүүд хөвөрсөөр байна.   Тэрээр энэ зурагтаа тайлбар өгчээ.  Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй” гэжээ.  Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй емэйлээр тогтмол харилцдаг байсан баримтууд задарсан.   Ч.Ганбат нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулсан байдаг. Харин  Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга ч АН-ын гэрэгэ гардуулах үеэрээ "Би Эпштэйнтэй ямар ч холбоогүй" гэсэн тайлбар өгчээ.  Ямартай ч Эпштэйнтэй холбоотой гэх экс Ерөнхийлөгч нар өөрсдийгөө хамгаалсан тайлбараа өгөөд эхэлжээ.  Гэхдээ цаашид ямар баримтууд гарч ирэхийг таашгүй.  Олон улсын улс төрийн нөхцөл байдал томоохон өөрчлөлт доргилтыг авчраад байгаа Эпштэйний гэх файлууд Монголын хаврын улс төрд ч гал нэмж мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 36 (7778)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Элчин сайдаар эргэн ирсэн Н.Оюундарь

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы

1 цаг 56 мин
Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна

Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас о

1 цаг 56 мин
Тэд хариуцлага тооцож, бид хариу хүлээсэн Эпштэйний файлын эргэн тойронд

АНУ-ын Хууль зүйн яамнаас хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан хоригд

1 цаг 56 мин
Лу.Гантөмөр: АН-ын шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй

Су.Гантөмөр: АН-ын шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй

16 цаг 52 мин
“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасчээ

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

17 цаг 19 мин
Х.Нямбаатар: Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан

Х.Нямбаатар: Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан

18 цаг 41 мин
Ж.Бат-Эрдэнэ: Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Ж.Бат-Эрдэнэ: Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойг асуудлыг хэлэлцэнэ

18 цаг 47 мин
Лу.Гантөмөр: Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орохгүй байна

Лу.Гантөмөр: Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орохгүй байна

19 цаг 2 мин
Х.Баттулгын "хориг"-той Г.Тэнгэрийг У.Хүрэлсүх Элчин сайдаар томилов

Х.Баттулгын "хориг"-той Г.Тэнгэрийг У.Хүрэлсүх Элчин сайдаар томилов

19 цаг 18 мин
Лу.Гантөмөр: Эрдэнэс Тавантолгойг таван хүн удирдана гэж ярьж байна

Лу.Гантөмөр: Эрдэнэс Тавантолгойг таван хүн удирдана гэж ярьж байна

20 цаг 3 мин