Элчин сайдаар эргэн ирсэн Н.Оюундарь

2026-02-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.Бямбахажид      

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон. 2021 оны долоодугаар сард 23 Элчин сайдыг томилж байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж дараагийн хүмүүсийг томилсон нь энэ юм. “Хэн нь хэн бэ” буландаа Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Н.Оюундарийг онцолж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад (БНПУ) суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 67.7 хувийн саналаар дэмжжээ.

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдөр БНПУ-ын Ерөнхийлөгч Анжей Дудад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар дипломат ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна.

Н.Оюундарь нь өмнө нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Түүнийг өмнөх Элчин сайд Б.Доржийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан залгамжлуулан томилсон байна.

БНПУ бол Европын холбоо, НАТО-н гишүүн улс бөгөөд Монгол Улсаас суух элчин сайд нь Украйн, Литва, Латви зэрэг гурван улсыг хавсран суух юм.

Түүний хувьд улс хоорондын болон иргэд хоорондын харилцаа, соёлын асуудалд анхааран ажиллаж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа сурталчлан таниулж ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

 

Н.Оюундарь гэж хэн бэ?

 

Тэрээр 1991 онд Политехникийн их сургуулийг Гадаадын инженерийн бэлтгэлээр төгссөн. 1991-1995 онд “Сэрүүлэг” дээд сургуульд бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг эзэмшсэн.  1997-1998 онд Нидерландын Хаант Улсын Маастрихт их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. 2016-2020 онд МУИС-д Эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн. Бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй. Орос, Англи, Герман, Хятад хэлтэй нэгэн юм.

Харин ажлын туршлагын хувьд Европын холбооны ТАСИС хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн агентлагийн төсөл, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацын төсөлд тус тус зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн БОЯ, НҮБ-д ажиллаж, Гадаад харилцааны дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. Н.Оюундарь нь төрийн албанд 16 жил, дипломат албанд нэг жил ажилласан тул төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.

Улстөрчийн хувьд ч Н.Оюундарь 2016 оны сонгуульд өрсөлдөж, гишүүн болж байв.  Сэлэнгэ аймагтаа Сангийн сайд асан С.Баярцогттой өрсөлдөөд ялж байсан тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан байдаг.  Сэлэнгэ аймагтаа нэр хүнд, рейтингээрээ босоо явж ирсэн С.Баярцогтыг Н.Оюундарь ялсан нь хэд хэдэн шалтгаантай гэдэг. Нэгдүгээрт, АН-д итгэх сонгогчдын итгэл алдарсан, хоёрдугаарт, түүний өвөө С.Наваан-Юндэнгийн нэр хүнд нөлөөлсөн байдаг. Түүний өвөө Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай соён гэгээрүүлэгч байсан гэдэг.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Оюундарь тийм ч сайн имижтэйгээр бүрэн эрхээ дуусгахгүй нь тодорхой болсон. Учир нь, мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн нэг нь Н.Оюундарь юм.  Ийнхүү түүний улс төрийн карьер  ЖДҮХС-гийн балгаар нэг хэсэгтээ бүдгэрсэн ч энэ удаа Элчид сайдын албан тушаалаар үргэлжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 36 (7778)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 59 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 10 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 0 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 0 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 0 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09