Л.Оюун-Эрдэнэ “Андуураад байна, би албан тушаалтай ч, үгүй ч үзэл санаа үйл хэргээ гүйцээнэ” гэжээ

2025-09-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯР

 

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрээр Байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан. Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан. АН-ын сайд нар маш сайн ажилласан. Би үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байна. Тийм ч учраас би хамтарсан Засгийн газар зөв гэдэг идеологи дээр зогсож байгаа юм. Цаашид олон асуудлыг хамтарч шийдэх хаалга нээлттэй байгаасай гэж хүсэж байгаа учраас энэ асуудлыг ярьж байна.

Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр “зурагдсан” Засгийн газартай холбогдчихсон байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүсчихсэн. Зүгээр асуудал байсан бол би залуучуудтай аль эрт очоод уулзчих байсан. Харамсалтай нь, суурь шалтгаан нь ийм. Ерөөсөө л дараагийн Засгийн газар, нөгөө л нэг сандал суудлын асуудал. Тийм ч учраас хамтарсан Засгийн газрын гэрээнд би “Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувийн эрх ашиг гуравт” гэж албаар оруулсан.

Ийм л алдаанаас болж бид дандаа Засгийн газраа унагаж ирсэн. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудалтай холбоотой бүх асуудал нэгдэж байгаа гэдэг үнэн. 

Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байна. Одоо тэгээд бие биеэ хараад худлаа ярьцгаагаад яах вэ хэдүүлээ. Бодитой зүйлээ л ярь. Хэн нь ямар юм ярьж байна, санал хураалтын дараа хэн ямар сайд болоод явахыг ард түмэн маань бүгдийг нь хараарай.

Ямар жижиг эрх ашгаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг бас тогтоож аваарай. Бодитой үнэнээ хэл л дээ. Бодитой бүх үнэнийг би хариулъя гэж байна шүү дээ” гэж хэлсэн. Мөн, УИХ-ын чуулганд “Засгийн газар огцрох амархан, том төслүүдийг гацаах ч амархан. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх, улс төрийн шийдвэр гаргах, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх үйл явцтай давхцан улс төрд олон үйл явдал өрнөж буй нь сонгуулийн үеийнхээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том хэмжээний эрх ашиг нэгдсэнийг харуулж байна. Хэрэв би өөртөө болон өөрийнхөө ХОМ-т эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголтыг хийж болох байсан. “Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ. “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт” гэдэг үг бий. Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ” гэсэн. Ингээд Ерөнхий сайдаас бууж байсан. 

Л.Оюун-Эрдэнэ хэсэг чимээгүй байж байгаад наадмын үеэс эхлээд улс төр, бизнес, эдийн засгийн чиглэлийн хүмүүстэй уулзах болсон. Ухаахудагийн талаар Төрийн ордонд, улс төрийн асуудлаар Архангайд хийсэн уул­зал­туудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонд дамжуулан хүргэсэн. Өөр бусад хурал, уулзалтуудад ч нэлээд оролцсон бололтой. Түүнээс гадна, тэрээр хэд хоногийн өмнө цахим хуу­дастаа “Худал хурдан ч үнэнд гүй­цэгд­дэг” гэсэн нь хэсэгтээ сэдэв болоод авсан.

Ойрын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал болж, тус намын дараагийн даргыг сонгохтой холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн нэр дахиад хэвлэл, олон нийтийн сүлжээнээс салахаа болив. Олон л мэдээлэл яваад байгаа харагдана. Түүнийг “МАН-ын хурлыг товлохгүй байна”, “Д.Амарбаясгаланг МАН-ын дарга бол гээд ятгаж явна”, “Танхимд нь байсан сайдыг хэвлэлээр дайруулаад байна” гээд голдуу цахим сүлжээний “задгай”, нууц хаягуудаар мэдээлж байгаа юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирж ямар нэг ярилцлага тайлбар хийгээгүй л байна. Гэхдээ, тус намын­хан хийгээд улс төрийн хүрээнд яриг­даж буйгаар Л.Оюун-Эрдэнэ ойрын өд­рүү­дэд болсон уулзалт дээр “Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг яасан ч их цочоотой байх юм, ямар ч их мөнгө зарж намайг харлуулахыг оролддог юм бэ дээ. Би 2027 онд нэр дэвших биш, намын даргад өрсөлдөх гэж байгаа биш дээ. Мөн, зарим хүн Д.Амарбаясгаланг хүний үгээр хөдөлдөг мэтээр дүгнэж байгаа нь бодит байдлаас их л хол, буруу бодолтой байх шиг байна. Тэр тэгж хүний үгээр хөдлөөд байх жижиг улстөрч биш шүү дээ. Харин, миний хувьд ёсыг бодож шинэ засгийн 100 хоног дуустал юм дуугарахгүй байхыг хичээнэ. Цаг хугацаа бүхнийг нотолно. Бас, идсэн эрүү хувхайрна гэж бий дээ. Ер нь андуураад байна, бас айх хэрэггүй, би цаашид эхлүүлсэн үзэл санаа, үйл хэргээ гүйцээхийн төлөө УИХ-ын гишүүний хувьд тэмцлээ үргэлжлүүлнэ. Уг нь, намын асуудалд Ерөнхийлөгч бид хоёр гүнзгий оролцох хэрэггүй юм. Намын гишүүд асуудлаа өөрсдөө ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар шийдэх ёстой” гэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээллээр, “МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын тов УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын гадаад улсад хийсэн айлчлалын дараа гарна” гэж байсан. Түүгээр, МАН-ын даргыг сонгох тус намын дээрх бүтцүүдийн хурал энэ долоо хоногт товлогдох бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Ddavaa
Zandanshatar erenhiilegch bolj, Hurelsuh Buren erhee duusgaad namdaa orj UIH-Iim darga bolj Enhbayariin rekordiig davtah(medeej evdej chadahgui) huleelt niigemd Tim ih shaardlagatai gej uu?
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

Өчигдөр 16 цаг 59 мин
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

Өчигдөр 13 цаг 07 мин
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

Өчигдөр 13 цаг 00 мин
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

Өчигдөр 06 цаг 00 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

Уржигдар 23 цаг 31 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

Уржигдар 18 цаг 35 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Уржигдар 06 цаг 00 мин