Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

2025-09-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч нар улс төр, бизнесээ хийгээд “сүүл өөдөө” явах болжээ. Тухайн үед нь хууль үйлчилж, нам дарж аваагүйн үр дүн тэр.

Ер нь бол, нүүрсний хулгай Тавантолгойн бүлэг ордод төрийн, түмний өмнөөс үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” гэж эрх мэдлийн аясаар ажилладаг компаниар голлож дамждаг байсан.

Тэр нь одоо дахиж магадгүй болжээ. Ийм эмзэглэл, болгоомжлол үүсэх тодорхой нөхцөл үүссэн байна.

Тодруулбал, засаг солигдоод л тус компанид дахин онцгой дэглэм тогтож, БЭТ томилсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зуны турш боловсон хүчний холио солио явагдсан. Тэр нь саяхан дууссан.

Улмаар, тус компаниар дамжуулан Тавантолгойн бүлэг ордод олборлолт, тээвэрлэлт, экспорт хийх санаачилга гараад УИХ-д тогтоолын төсөл хэлбэрээр очоод байна.

“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” уг төсөлд “...Үндсэн хуулийн 6.2, УИХ-ын тухай хуулийн 5.1, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2.а, 11.1.2.б, 10.1.2 дахь заалтуудыг үндэслэн УИХ-аас тогтоох нь” гээд “...Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн хэлцэл хийж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд, хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөрүүд болон эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, энэ тогтоолын дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож, хэлцэл хийх замаар эргэлтэд оруулах, энэ тогтоолын дээрх заалтуудаар хэлцлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй, үр ашигтай хийх, Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлж, үр ашгийг хөндлөнгийн олон улсын аудитаар хянуулж тайлагнах зарчмыг тогтоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатарт даалгасугай” гэжээ.

Энд, “...Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэх хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож, хэлцэл хийх замаар эргэлтэд оруулах” гэсэн гол агуулга бий.

Уг нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн бүлэг ордод шат дараатай олборлолт, ашиглалтыг явуулах стратеги, төлөвлөгөөтэй явж байгаа юм. Мөн, нүүрсний борлуулалтыг биржээр хийдэг болсон. Тийм хуультай. Харин УИХ энэхүү тогтоолыг баталбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн яг одоо ажиллаж байгаа талбайгаас бусдад зөвхөн журмаар зохицуулагдсан цоо шинэ үйл ажиллагаа явагдах нөхцөл үүснэ.

Өөрөөр хэлбэл, Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ. Уг төслийг УИХ хэлэлцэж таарна. Харин яаж шийдэх бол?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 166 (7663)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21