Х.Баатархүү: ШХАБ бол олон талт хамтын ажиллагааны чухал индэр юм

2025-09-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө.  Энэхүү хуралдааны талаар Хятад судлаач доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.

 

-ШХАБ-ын XXV дугаар хуралдааны онцлогийг та хэрхэн дүгнэж байна вэ?

–ШХАБ-ын XXV дугаар дээд хэмжээний уулзалтыг гурван онцлогтой боллоо гэж харж байна. Нэгдүгээрт, ШХАБ-аас 2015 онд ОХУ-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар баталсан 10 жилийн хөгжлийн стратегиа дүгнэж байна. Мөн ирээдүйн 10 жилийн стратегиа баталж олон нийтэд түгээж байна. Хоёрдугаарт, ШХАБ + гэсэн форматаар зохион байгуулагдаж байна. Энэ нь ШХАБ бусад олон талт хамтын ажиллагааны боломжит хувилбарууд, оролцогчдод илүүтэй үүд хаалгаа нээж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. ШХАБ-ын олон талт хамтын ажиллагаанд ойртох  бүхий оролцогчдод нээлттэй гэсэн санааг гаргасан анхны тохиолдол болж байна. Гуравдугаарт, ШХАБ байгуулагдсан цагаас хойш хамгийн олон оролцогч оролцож байгаагаараа онцлогтой боллоо. ШХАБ + форматын хувьд зөвхөн Төв азийн гэлтгүй Европын, Өмнөд ази, Африк тивийн оролцогчдын хүрээ өргөжиж байна. Одоогоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нийт 10 гишүүн, 2 ажиглагч, 14 яриа хэлэлцээрийн түнш нийт 26 улсыг хамарч байна. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтаар Лаос улс яриа хэлэлцээний түнш болсноор 27 улс болж байна.

Монгол Улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч хоёр орны нэг юм.  Өөр нэг ажиглагч орноор Афганистан улс байдаг. ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалт дээр БНХАУ-ын даргын дэвшүүлж байгаа хамтын ажиллагааны санаачилгууд нь олон улс судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхлыг татаж байна.

Бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн үйл ажиллагаанаас гадна эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн солилцооны чиглэлээр санаачилгууд гарч байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үед шинээр 4 хамтын ажиллагааны байгууллага байгуулах шийдэд хүрч мөн 24 мэдэгдлүүд гаргалаа. 2025 оны байдлаар БНХАУ-аас ШХАБ-ын гишүүн орнуудад 84 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол нийт худалдааны эргэлт 500 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн албан мэдээлэл гарч байна. Тиймээс цаашид эдгээр тоон үзүүлэлтийг өсөн нэмэгдүүлэхэд БНХАУ-ын зүгээс манлайлал үзүүлж ажиллах гэсэн санаачилгууд дэвшүүлж байна. Үүнд ШХАБ-ын Хөгжлийн банкийг байгуулж уг 2025 ондоо БНХАУ-ын талаас ШХАБ-ын  хөгжлийн банкны шугамаар гишүүн орнууддаа 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг олгох ба цаашид гурван жилийн дотор 10 тэрбум юанийн хөнгөлөлтэй зээлийг мөн гишүүн орнууддаа олгох, Мөн ШХАБ-ын тусгай сургалтын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлэх, цаашлаад гишүүн орнууддаа соёл, боловсролын чиглэлээр ирэх таван жилд гишүүн орнууддаа 10 техникийн шинжлэх ухааны жишиг “Лүбан” лабораториудыг байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. Энэхүү бодлоготойгоо уялдуулж 10 мянган инженер техникийн ажилтнууд бэлтгэх санаачилга дэвшүүлж байна.

-Монгол Улс 2004 оноос хойш ШХАБ-ын ажиглагч орны нэгээр нэрлэгдэж байна. Цаашид энэ байр сууриа хадгалах төлөвтэй байна уу. ШХАБ-ын Монгол Улсын хамтын ажиллагааны ач холбогдол юу байна?

-Монгол Улсын хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсээр ирсэн. Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статустай  оролцогч гэдэг байр сууриа хадгалсаар ирсэн. Энэхүү байр сууриа олон удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Монгол улсын төрийн тэргүүн нотлон илэрхийлсээр ирсэн. ШХАБ-ын олон талт хамтын ажиллагааг зөвхөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнцгөөс нь харах нь өрөөсгөл. Тус байгууллагыг анх 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг улс орнуудын оролцоотойгоор албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Тус байгууллагын үүсэл нь 1996 оноос анх хил, хязгаар дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой яриа хэлэлцээрийн механизм байсан бөгөөд улмаар бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны байгууллага болон өргөжсөн. Тиймээс анх байгуулагдсан зорилго талаас нь харах нь зүйтэй байх.

Монгол Улсын хувьд ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нь  олон талт хамтын ажиллагааны чухал индэр гэж үздэг. Тиймээс Монгол Улсын өөрийн байр суурь дуу хоолойг энэ бүс нутаг ШХАБ-ын индэр дээрээс байнга илэрхийлж, идэвхтэй оролцож ирсэн.

Монгол Улс 20 жилийн турш ажиглагчийн статусаа үргэлж нотолж, баталсаар ирсэн. Одоо ч энэ байр сууриа хэвээр нотолж бас хадгалж байна.

-ШХАБ-ын үйл ажиллагааны ирээдүйн арван жилийн стратеги, бас шинэ дэвшүүлсэн санаачилга нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-“ШХАБ-ыг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх стратегид ШХАБ-ыг цэрэг-улс төрийн эвсэл биш харин олон чиглэлийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болгох 10 жилийн зорилт тавьсан. Энэ удаагийн ШХАБ-ын хуралдаанаараа энэхүү 10 жилийн зорилтын хэрэгжилтээ дүгнэхээс гадна ирэх 10 жилийн шинэ зорилт стратегиа тодорхойлно гэдгээрээ илүү онцлог хуралдаан боллоо.

ШХАБ-ын үндсэн дүрэм, алсын харааг аваад үзвэл аюулгүй байдлын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, энх тайвныг сахин хамгаалах хамтын ажиллагаанаас гадна соёлын олон талт хэлбэрийг харилцан хүндэтгэх гэх мэт үзэл санаан дээр тогтож байна гэж судлаачид үздэг.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлсэн даян дэлхийн засаглалын санаачилгын зорилго, үзэл санаа нь  шинэ санаачилга тул бид анхааралтай ажиглах судлах шаардлагатай үүсч байна. Уг санаачилга нь даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд эергээр нөлөөлөх шинэлэг санаачилга гэж БНХАУ-ын судлаачид үзэж буй тухай хэвлэлээр гарч байна. Бид харин үүнийг сайтар судалж байж дүгнэсэн нь зөв байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 163, 164 (7660, 7661)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Зочин
Ажиглагч гэдэг нь хамтын ажиллагаанд бодитойгоор орно гэсэн үг биш шүү дээ. 20 гаруй жил ажиглалаа. 2 хөрштэйгээ тодорхой, үр дүнтэй ажиллая гэвэл дотор нь орж идэвхтэй байхыг хэлнэ. Бид хаашаа ч нүүгээд явчихгүй гээс хойш
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

3 цаг 20 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

5 цаг 23 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

5 цаг 29 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

5 цаг 31 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

5 цаг 31 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

5 цаг 32 мин
15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа

МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа. 

5 цаг 34 мин
Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

5 цаг 35 мин
МИК групп компани анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтын тайланг боловсруулж, олон нийтэд ил тод танилцууллаа

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа. 

5 цаг 37 мин
Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажууллаа

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 2700

5 цаг 38 мин