Д.Амарбаясгалан МАН-ын даргад “заал”-наас нэр дэвших үү?

2025-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

“…УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын ойрмогхон хийх гадаад айлчлалын дараа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлууд хуралдаж намын даргаа сонгоно” гэдэг мэдээлэл бий. Уг нь, Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын дарга болчих боломж нөхцөл бүрэн хангагдсан. МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ бол түүнийг санал болгож таарна. Гэтэл, “заал”-наас өөр нэр дэвшигч гарч ирчих гээд байгаа тухай МАН хавиар яриа гараад байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвших магадлалтай байна. Энэ нь, МАН-д үүссэн үе хоорондын зодооноос үүдэлтэйгээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр намын даргын албан тушаалд өрсөлдөж магадгүй болжээ.

Г.Занданшатар нэгэнт Ерөнхий сайд болчихсон болохоор МАН-ын дарга түүнд ойрхон боловч тус намын Үндсэн дүрмээр өөр нэр дэвшигч гарч ирэх боломжийг бий болгоод байгаа юм. Учир нь МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт байдаг. Үүнийг “орчуулах”-аар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялж олонх болсон. Тэгэхэд МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан. Гэвч, сонгуулиас хойш жил бололгүй Ерөнхий сайдаас огцорсон. Оронд нь Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Одоо тэрээр МАН-ын дарга болох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, МАН-ын Үндсэн дүрмээр эхлээд намын дарга болж байж, дараа нь Ерөнхий сайдад зүтгэх логиктой байгаа юм. Энэ удаад тэр нь эсрэгээрээ явчихаж байна. Тиймээс, “…Ерөнхий сайд Г.Занданшатар л МАН-ын дарга болох ёстой” гэсэн хатуу бодлого гаргахад хүндрэлтэй болчихсон хэрэг. Хэрэв МАН дотроо зөрчил тэмцэлгүй, эв зүйтэй байсан бол Г.Занданшатар ногоон гэрлээр намын дарга болно. Сураагүй биш, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд нь 100 хувийн саналаар сонгоно. Гэвч, өнөөдөр байдал тиймгүй байна. Тэгээд ч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэдэг хүн нэр дэвшвэл Ерөнхий сайд Г.Занданшатарт маш аюултай өрсөлдөгч болно. Яагаад гэвэл, Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр олон жил ажилласан. Олон сонгуульд намаа удирдсан. Яг үнэндээ, өнөөдрийн МАН-ын бүх шатны бүтцийг түүний баг бүрдүүлдэг. Тиймээс, Д.Амарбаясгалан Бага хурал, Их хурлын аль дээр нь ч нэр дэвшихэд сонгогдох магадлал маш өндөр хувьтай байгаа юм. Түүнийг 1980-аад оныхон “…МАН-ын даргад өрсөлд” гэж байгаа бол 1970-аад оныхон нь “…Нэр дэвшээд дэмий байх шүү” гээд ятгаж буй дуулдаж байна. Эх сурвалжуудын мэдээллээр, Д.Амарбаясгалан үеийнхэндээ, намынхаа хашир улстөрчдөд “…Өрсөлдөнө” гээд, харин “ах” нартаа “…Шийдээгүй байна” гэж буй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 163, 164 (7660, 7661)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21