С.Баярцогт Ерөнхийлөгчид дэвшиж, Лу.Гантөмөр Бүлгийн дарга болох уу

2025-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

АН-ынхан 2024 оны сонгуулиа сая дүгнэж, намын даргаа шинээр сонголоо. Ингэснээр, тус нам 2028 оны сонгуульд О.Цогтгэрэл гэдэг даргатай орохоор болж байна. Гэхдээ, түүнээс өмнө “...Намынхаа дотоод зохион байгуулалтыг сайтар тогтож, сонгууль угтсан улс төрийн ямар арга барилаар ажиллах вэ” гэдэг дээр чамбайхан бодлого гаргах ажил О.Цогтгэрэлийн өмнө байна. Анхнаасаа л байсан, АН-ын бараг имиж шахуу болчихсон олон фракцынхаа эв зүйг олох л түүнд хамгийн хэцүү нь байх болов уу. Учир нь, намын даргаар дөнгөж сонгогдонгуут л фракцууд нь энд тэндээс нь гомдол чирэгдэл гаргаад эхэлж буй бололтой. О.Цогтгэрэлийг “...С.Баярцогтын үгнээс гарахгүй байна. “Тэсо” дээрээ, бас “Скай гарден” хавиар зөвхөн түүнтэй л уулздаг боллоо. Мөн, “Од” фракцынхан ч ийм уулзалтуудад орж, намын шинэ даргад нөлөөтэй байна” гэх яриа фракцуудаас нь гаргах болов. Түүнчлэн, “...О.Цогтгэрэл 2027 онд С.Баярцогтыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, Лу.Гантөмөрийг Бүлгийн дарга болгоно. “Нэг Монгол”-д генсекийн суудлыг үлдээж, Н.Ганибалыг хэвээр байлгана гэж амласан” гэлцэж байна.

Ер нь бол, АН-ын сая болсон дотоод сонгуульд С.Баярцогт ихээхэн үүрэгтэй ажилласан. Хэрэв тэр “улс төрийн зураг”-ийг сайн гаргаж ажиллаагүй бол АН-ын даргын сонгууль нэлээд хэл амтай, ер нь л гацаа саад ихтэй болох байв. Наад зах нь, АН-ын залуус “...Үндсэн дүрмээ шинэчилж байж намын даргыг сонгоно” гээд гацаачихна. Үүнээс гадна, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу гээд эвгүй өрсөлдөгчид гарч ирж, санал хуваагаад 1-2 өдрийн биш нэг намаржингийн ажил болгох байсан ч байж мэдэх юм. С.Баярцогт л энэ бүх галаас эвтэйхэн тойруулаад АН-ыг маш их эв нэгдэлтэйгээр харуулж байгаад шинэ даргатай болгосон. Тэр утгаараа, тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихэд гайхах зүйлгүй юм. Гэвч, аль хэдийнээс Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдсан Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар бас бий. Удахгүй энэ асуудлаар АН-ынхан дотроо “зөвшилцөх” шаардлага үүснэ. Түүнээс өмнө, “...О.Цогтгэрэлийн хашиж буй УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд хэн очих вэ” гэдэг дээр нэлээд яриа хөөрөө болох шинжтэй байна. АН-д явж буй дээрх албан бус мэдээллээс харахад, О.Цогтгэрэл дарга нь болохоор АН-ын хуучин дарга Лу.Гантөмөрт УИХ дахь АН-ын бүлгийн даргын албаа амлачихсан юм байна. Харин АН-ын 40 гаруй гишүүн намынхаа даргын “санал”-ыг зөвшөөрөх эсэх нь бүрхэг юм. Фракц болгон нь энэ албан тушаалд амбицалж таарна. Тиймээс, АН даргаа шинээр сонгоод амар амгалан болчихгүй, дотооддоо наашаа цаашаа болох олон асуудал байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 163, 164 (7660, 7661)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21