“АПУ”-гийн П.Батсайхан “200 саяын өмд” сошиалд шуугиан тарьж байна

2025-09-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

Сүүлийн хэдэн өдөр сошиал сүлжээнд “…“АПУ” компанийн захирал П.Батсайхан 75 мянган ам.долларын буюу 200 гаруй сая төгрөгийн үнэтэй Chrome Hearts брэндийн тусгай загварын өмд өмссөн байна” гээд баахан шуугив. Үүнийг үзсэн хүмүүсийн олонх нь “…П.Батсайхан шиг бизнесмэн энэ зэргийн үнэтэй өмд өмсөлгүй яахав” л гэв. Нэлээд хүн “…П.Батсайханы өмдний үнэ 10 мянга орчим шил архины мөнгөтэй тэнцэнэ” хэмээн маазрав. Зарим эх сурвалжууд “…Түүний өмд 11-75 мянган хонконг доллар буюу 5.5-38 сая төгрөг л юм байна шүү дээ” хэмээн өмөөрөв.

Ямартай ч Монголын тэргүүлэх бизнесмэнүүдийн нэг П.Батсайхан үнэтэй өмд өмссөн зураг нь сошиал сүлжээнд тавигдсанаар нэлээд хөөрхөн шуугиан тарьж амжлаа. Уг нь, “…Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маньд юуны хамаа” гэдэг үг бий. Тэгээд ч П.Батсайхан аль эрт, нийгэм солигдсоноос хойш л бизнесийн ертөнцөд хөл тавьсан нэгэн. Анх “…“Шунхлай” авто сервис шуурхай хурдан, бас найдвартай” гэдэг рекламтай авто засвар ажиллуулж байсан. Улмаар, шатахууны жижиглэнгийн бизнес рүү орсон. 2000-аад оны эхэн үеэр “АПУ”-гийн хувьчлалд оролцож “Алтжин”-гийн Г.Алтан агсан, С.Жамьянсүрэн нарын гэр бүлтэй өрсөлдөөд “алаан” болж байж тус компанид эзэн суусан. С.Жамьянсүрэн “АПУ-г алдсандаа шаралхаад “САПУ” компаниа байгуулж архи үйлдвэрлэж эхэлсэн. Гэвч, тэр нь удалгүй дампуурч өөр бизнес эрхэлсэн түүхтэй. Энэ зуурт, “АПУ” ч улам томорч, өдгөө “М-Си-Эс”, “Жем интернэшнл” зэрэг компанийн эрхэлж байсан бор дарсны бүх бизнесийг худалдан авч өөртөө нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, “АПУ” өнөөдөр Монголын архи согтууруулах ундааны цорын ганц монопол маягийн компани болж томорсон. Нэг хэсэг, Л.Оюун-Эрдэнийн үед хэл ам болоод байсан Ухаахудагийн хувьцааг эзэмшиж явсан түүх түүнд бас бий.

П.Батсайхан хэдэн жилийн өмнө “…Миний хувьд “Шунхлай”-д 1995 оноос ажиллаж эхэлсэн л дээ. Ах бид хоёр компаниа 50, 50 хувиар эзэмшдэг. Тухайн үед хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Бид хоёрын хооронд мөнгөний нарийн тооцоо байдаггүй. 1998 онд “АПУ”-г хувьчилна гэж байсан. Тэр үед “АПУ”-г нэлээд судлаад, хувьчлалд оролцохоор шийдсэн. “АПУ”-гийн хувьчлалд дан ганц монголчууд ороод хөрөнгө оруулалт, мөнгө төгрөг олох хүнд юм байна гэж бодоод, “Монсоник”-ийн Баярхүү бид хоёр Малайз явж, Малайзын “Карлсберг”-ийнхэнтэй уулзаад, худалдаж авъя, хөрөнгө оруулъя гэж уулзсан. “Карлсберг”-ийнхэн бидэнтэй цуг ирээд “АПУ”-г үзээд, төлөвлөгөө хийж хувьчлалд бэлдэж байтал, “АПУ”-г хувьчлахгүй гэдэг шийдвэр гараад нөгөө “Карлсберг”-ийнхэн маань хүлээж чадахгүй буцсан л даа. Бизнест цаг хугацаа чухал байдаг. Хожим 2001 оны 11 дүгээр сард болсон хувьчлалд оролцсоноор бүр мөсөн холбогдлоо. …“Шунхлай” бол гэр бүлийн компани, “АПУ” хувьцаат компани. “АПУ”-гийн мянга мянган хувьцаа эзэмшигчдийн өмнө би хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа. Аж ахуйн байгуулага, компаниуд ашгийн төлөө ажилладаг. Аль алиныг нь ашигтай, үр бүтээлтэй ажиллуулах гэж мэрийж байна” хэмээн бизнесийн түүхэн ярьж байсан удаатай.

Мөн, П.Батсайхан өөр бусад бизнес рүү ороод эхэлсэн. Одоо “Бодь”-ийн Д.Баясгалан шиг цахилгаан станц барихаар шулууджээ. Тэрээр “ТЭЦ-5”-ын тендерт орж бараг ганцаараа үлдээд байна. Тус тендерт оролцсон Камбожийн туршлага сайтай “Митайм” компани П.Батсайханы “Шунхлай” компанийн гол өрсөлдөгч болоод байсан. Гэвч, өнгөрсөн 6-7 дугаар сард “албан ёсоор” энэ тендерээс шахагдчих шиг болсон. Тус компанитай холбоотой Монголын улстөрч, бизнесмэний хүүхэд “сошиал булли”-д өртөж сүйд болсон доо. Тиймээс, “ТЭЦ-5”-ын тендерийн шалгаруулалт удахгүй болж “…“Шунхлай” шалгарлаа” хэмээн зарлах магадлалтай. Энэ талаас нь харахаар, “…Нээрэн л П.Батсайхан лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, мань юуны хамаа байна вэ” гэмээр байгаа юм. Гэхдээ, манай нийгэм бүхэлдээ ийм хүмүүсийнхээ өндөр өртөгтэй хэрэглээнд таатай хандаж дадаагүй л байна. Уг нь, Монгол Улс зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжээд 30 хол гарсан жил өнгөрлөө. Шударга хөдөлмөрийг үнэлж сурахгүй л юм даа.   

 

goyiimoo
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21