АН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ

2025-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Нандин

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Ардчилсан намын даргыг сонгох хариуцлагатай хуралд ҮБХ-ны 363 гишүүдээс 313 нь хүрэлцэн иржээ. Ардчилсан намын даргад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа болон ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нарын дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж буй юм.

Нэр дэвшигчид өчигдөр шууд мэтгэлцээнд оролцож, орон даяар үзэгч олонд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол өнөөдөр ҮБХ-ны хурлын эхэнд 20 минутад багтаан мөрийн хөтөлбөрөө танхимд цугласан гишүүдэд танилцуулав. Үүний дараа нэр дэвшигчдээс ҮБХ-ны гишүүд асуулт асууж эхэлсэн. Асуулт  хариулт өндөрлөж, намын даргыг сонгох санал хураалт эхэллээ. Санал хураалтын дүн өнөөдөртөө багтаж гарах бөгөөд санал хураалт хасагдах зарчмаар явагдана гэж Дотоод сонгуулийн хорооны ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү хэлж байна.  ҮБХ-ны бүх гишүүдийн 10 хувиас дээш санал авсан нэр дэвшигчид дараагийн санал хураалтад оролцох эрхтэй. Харин хэдэн шаттай санал хураалт явагдах нь нэр дэвшигчдийн санал авсан байдлаас шалтгаална. Эцсийн шатанд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаар батламжлах учиртай.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21